Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нүдний өнгөө солиулах гээд сохорчээ
Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгч Лондонгийн оюутан бүсгүйд жинхнээрээ  тохиолджээ. Шенайс Фаррел бүсгүй гурван жилийн өмнөөс л нүднийхээ өнгийг өөрчлөхөөр бодож 13 мянган доллар цуглуулаад Панамд мэс засал хийлгэжээ.

Гэтэл ердөө мэс засал хийлгэсний дараа юу ч харахаа больсон байна. Үүнийгээ эмч нартаа хэлсэн ч тэд нь тэгэж байгаад дасахаараа 1-2 долоо хоноод зүгээр болно гэж. Тэгээд Панамаас эргэж ирсэн ч хараа орсонгүй. Хоёр долоо хоногийн дараа Шенайс лондонгийн эмч нарт хандахад дахин мэс засал хийхээс аргагүй гэж мэс засал хийсэн байна.

                Азаар сар гаруйн дараа тэрээр юм харж эхэлсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан