Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Их Замын эхлэл
“Дорога дорога, а без нее - дороже” гэснээр Б.Лувсан гуай бид хоёрын яриа эхэллээ. Авто замтай амьдралаа холбосон хагас зуун жилийн түүхээ өгүүлсэн ном болоод Монгол орноо хөндлөн гулд явсан замын тэмдэглэгээгээ тэрээр миний өмнө дэлгэлээ.

Б.Лувсан гуай 1962 онд ЗХУ-ын Москва хотын авто замын дээд сургуулийн төгссөн, ёстой л “номыг нь үзэж ногоотой шөлийг нь уусан” Монголын ууган автын инженерийн нэг. “Улс чамайг сургасан, улс чамайг ашиглана” гэсэн тухайн үеийн алтан дүрмээр дөнгөж сургууль төгссөн инженерийг Завханы Тосонцэнгэлийн зам гүүрийн ажилтай танилцаад бас ч үгүй заавар зөвлөгөө өгөөд ир хэмээн явуулсан гэдэг. Ийн томилогдож очоод Идэрийн голын хадмал банзан гүүрийн барилгыг 640344 төгрөг 95 мөнгөөр барих тооцоо хийн, 15 тонн төмөр, модоор 30-аад хүний хөлс хүчээр барьсан нь Б.Лувсан инженерийн анхны бас хариуцлагатай ажил нь болж.
1964 онд барьсан гүүр нь эдүгээ 50 насыг элээжээ. “Модон гүүр бол 30 жилийн настай гэдэг. Гэхдээ энэ гүүр ямар ч байсан миний насыг элээнэ шүү” хэмээгээд энэ бол анхны бөгөөд сүүлчийн модон гүүр байх даа хэмээв. Энэхүү гүүрийн ажилд Монголын анхны Ерөнхийлөгч Очирбат гуайн ээж Пунсалмаа гар бие оролцсон түүхтэй.
Анх Замын хэрэг эрхлэх газар нэртэй ажиллаж байсан ч засан хүмүүжүүлэх газартай нийлж, дотоод яамны харьяанд орж, тээвэр холбооны яамных болж, яам яамны нэг хэсэг болж явсан энэ салбарынхан 1981 онд анх Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Авто замын Ерөнхий газар болон өнөөгийнхөөр агентлагийн статустай болсон гэдэг. 1958 онд анхны инженер Цэдэн-Ишээ, 1963 онд хоёр дахь инженер Лувсангаа тосон авсан Автозамын салбарынхан дунд мэргэжлийнхнээ дотооддоо 1961 оноос анх бэлтгэж эхэлсэн аж. Төмөр замын техникумыг бараадан автозамын анги байгуулж, анхны 19 хүүхдийн энэ ангид сургаснаар өнөөдөр Хөдөлмөрийн баатартай, гавьяат барилгачинтай, хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонт хоёр замчинтай Монголын автозамын түүхийг зурсан анхны мэргэжилтнүүдийг төрүүлсэн.

Шинэ үеийн авто замын салбарын түүх бол Б.Лувсан гуайн амьдралын түүх.
1966 онд Замын хэрэг эрхлэх газар буюу автозамын салбар 16 сая төгрөгийн ажил хийх төлөвлөгөөтэй гаргаж. Гэвч тэр жилийн үерийн гамшгаас үүдэн ганцхан Яармагийн гүүр бүтэн үлдэж, жижиг гүүрүүд, замууд тасарч нийслэл тэр аяараа тоггүй болсон гэдэг. Нийслэлчүүд том жижиггүй бүтээн байгуулалтын ажил өрнүүүлэн 7 хоногийн дотор 6,2 км замыг шинээр тавьж, 5,6 км замыг гараар засч янзлан, 161000 шоо метр газар шорооны ажлын ард гарснаар нийслэлд автомашин явахад саадгүй болгосон тухай энэхүү ажлыг гардан зохион байгуулж хийж явсны хувьд Б.Лувсан гуай “Их замын тэмдэглэл” номондоо тэмдэглэн бичжээ.
Хураамж
1968 онд замын ангиудыг нэгтгэн Тээврийн яамны мэдэлд шилжүүлж, замын хэлтсийн даргаар Б.Лувсан инженер томилогдов. Сайдаас өгсөн үүргийн дотроос чухлын нэг нь замын хураамжийн тогтоол гаргуулах байлаа. Нэг ачааны машинаас 800, суудлынхаас 300, хувийн машинаас 100, мотоциклиэс 25 төгрөг жил тутам хураамж болгон авна гэж тооцоход тухайн үеийн 13000 ачааны машинаас 10 сая 400 мянга, 3200 суудлын машинаас 960 мянга, хувийн 800 машинаас 80 мянган төгрөг гэх мэтээр нийт 12 сая төгрөг төвлөрүүлэхээр тооцжээ.
Үүнээсээ 5 сая 127 мянган төгрөгийг замын засвар арчлалтад, 4 сая 700 мянгыг нь зам гүүр шинээр барихад, үлдэх хоёр сая 700 мянгыг нь хуримтлуулахаар тооцсон гэнэ. Ийн боловсруулсан төслөө өөрөө барьсаар Сангийн яамны сайд байсан Д.Содном гуай дээр Лувсан инженер оров.
Анхааралтай уншиж байсан төслөө ширээн дээрээ тавиад Д.Содном сайд бусад оронд үүнийг хэрхэн шийддэг хэрэг вэ хэмээн номын шүүгээнээсээ хэд хэдэн ном гарган уншаад Б.Лувсан инженерийн төсөлд зөвшөөрсөн санал өгөв. Ийнхүү анх Монгол улс автозам ашигласны хураамж авах, төвлөрүүлэх, зарцуулах системтэй болов. Замын салбарын хөрөнгийг анх ийн шийдэж байсан бол зах зээлийн ороо бусгаа цагт энэ салбарыг унагачихгүй аваад явах үүрэг ахиад л Б.Лувсан инженерт ногдов. Зах зээлийн шуурганд аж ахуйн байгууллагуудыг чиглэл чиглэлээр нь нэгтгэл, компани, корпораци болгон задлахад энэ салбарынхан Авто замын нэгтгэл нэрээр өрх тусгаарлан,ардчилсан сонгуулиар Лувсан инженерийг захирлаар сонгов.
1991 оны гуравдугаар сард автозамчдын анхдугаар их хурал хуралдахад хамгийн түрүүнд санхүүгийн асуудал хөндөгдсөн нь тодорхой. Санхүүгийн хямралд цохиулахгүй үлдэх гарцыг салбарын удирдаж байгаагийн хувьд яаралтай олох хэрэгтэй байлаа. Ерөнхий сайд Д.Бямбасүрэн гуайд Европын бусад орны жишгээр зах зээлд борлуулж буй шатахууны борлуулалтын орлогын 13,5 хувиар замын сан байгуулах тогтоол гаргаж өгөөч гэсэн тооцоо судалгаатай төсөл өргөн барив. Задарсан, хариуцах эзэнгүй болсон байгууллагууд олширч, өмнө нь авч байсан автомашины хураамжаа ч авах боломжгүй болчихсон үе. Тиймээс Д.Бямбасүрэн сайдын Засгийн газрын алдарт ХХ тогтоолтой зэрэгцэн шатахууны орлогоос мөнгө төвлөрүүлэн замын сантай болж чаджээ. Энэ тухайд Б.Лувсан инженер “Шуурганд хөл алдаагүй гэж бардам хэлж чадахгүй ч задарч алга болчихолгүй үлдсэн юм” хэмээн ярив.
Их Замын эхлэл
1968 онд Замын хэрэг эрхлэх газраас хот хоорондын замуудаа хатуу хучилттай болгоё гэсэн төлөвлөгөө гарган, 1973 онд анхны хатуу хучилттай замыг Улаанбаатараас Өвөрхангай-Архангайн чиглэлд барих тогтоолыг Сайд нарын зөвлөлөөс гаргуулав. 1973 оны есдүгээр сард 22-ын товчооноос Сонгинохайрхан уулын араар хатуу хучилттай зам тавих барилгын ажил эхлэв.

1969 он. Улаанбаатар Дарханы зам явахын аргагүй болж эвдэрсэн аж. Гэвч монголчуудад замаа засах, шинэчлэх хөрөнгө хүн хүч ч байсангүй. ЗХУ-ын Батлан хамгаалах яамны сайдын Монголд хийсэн айлчлалын үеэр Ю.Цэдэнбал дарга “1940 онд та бүхэн барьж өгсөн замаа шинэчилж өгөөч” гэсэн хүсэлт тавив. Үнэндээ энэ бол Монголын хувьд анхны хатуу хучилттай зам нь байлаа. Офицерын ордноос 0 цэг нь эхэлж, талбай, нэгдүгээр арван жилийн урдуур гарах Улаанбаатараас Алтанбулагийн чиглэлд тавигдсан 355 км зам. 1937 онд Оросын мэргэжилтнүүдийн барьж эхэлсэн замын эхний 112 км буюу Жаргалантын сангийн аж ахуй хүртэл хатуу хучилттай зам бариад байтал дайн эхэлжээ. Ийнхүү хатуу хучилттай замаар Жаргалантын Сангийн аж ахуй орох ч Алтанбулаг хүртэл хайрган зам тавьж Монголчуудад хүлээлгэн өгсөн гэдэг. Гэвч замын арчлалт засвар гэдэг зүйлийг ор тас орхижээ. Ю.Цэдэнбал даргын саналыг ЗХУ-ын Батлан хамгаалах яамны сайд хүлээн авч, 1970 оны нэгдүгээр сарын 1-нээс замын ажил эхлэв. Гэхдээ энэ ажилд монголчууд тэр тусмаа Монголын цэргийн 144 дүгээр зам барилгын анги хэмээн тусгайлан байгуулж гар бие оролцов. Гэхдээ Алтанбулаг хүргэж чадалгүй Буриадаас тусламж хүссэн гэдэг. Цэргийн зам барилгын ангиа ашиглан 1973 онд баруун зүгт буюу Улаанбаатараас Өвөрхангай-Архангайн чиглэлд баригдах замын эхлэлийг тавьсан түүхтэй. Энэ зам 20-иад жилийн дараа Өвөрхангай хүрсэн гэдэг. Хөрөнгө мөнгө хүн хүчиндээ баригдах хамгийн их ажил хийсэн жилдээ 30 км замын ажлын ард гарч байсан аж. Өөрөөр хэлбэл 1960-1981 он хүртэл Монгол Улс дунджаар жилд 30 км зам барьж байв.
Б.Лувсан инженер энэ түүхийн гэрч. Тэрээр “Ингэж л ажиллаж байсан замынхан маань энэ жил 1824 км хатуу хучилттай замын ажлыг хийж гүйцэтгээд улсдаа хүлээлгэж өглөө.Замын салбарын хөгжлийн бүтээн байгуулалтын оргил жил нь 2013 он боллоо. Автозамчдын гуравдугаар их хурлыг нээж хэлсэн үгэндээ би “ Их бүтээн байгуулалтын жилийн хүрээнд 1824 км хатуу хучилттай зам барьж, ашиглалтад оруулж Монгол орон урд хөрштэйгээ хатуу хучилттай замаар холбогдлоо. Хоёрдугаарт том жижиг нийлсэн 1000 гаруй урт метр гүүр барилээ. Монголын хатуу хучилттай автозам 5000 км-т хүрлээ. Бид таван жилийн өмнө автозамчдын холбоо байгуулж байх үед жилд 150-иад км зам ашиглалтад авч байсан юм шүү. Тэгэхээр таван жилийн дараа 1824-т хүргэнэ гэдэг компаниуд маань чадавхижиж, шинэ техник технологи нэвтрүүлж чадсаны ач. Хот хөдөөд хийсэн бүтээн байгуулалтад оруулсан хөрөнгө оруулалт 1 их наяд хүрчихлэ”э гэдгийг онцлон тэмдэглэсэн. Энэ бол урд өмнө дуулдаж байгаагүй хөрөнгө оруулалт юм шүү. Замыг ямар ч улс зөвхөн өөрийн хөрөнгөөр барьж чадахгүй. Хөгжилтэй орон ч энэ салбарт гадаадын зээл тусламж авдаг. Зам бол үйлдвэр шиг ашиглалтад оронгуутаа бүтээгдэхүүн гаргаад мөнгө олохгүй ч тойруу замаар хамгийн их хөрөнгө оруулалт олдог. Америкид замын үр ашгийг тодорхойлохдоо зам дээр алтан доллар эргэж байгаагаар зурж дүрслэдэг. Замаар явж буй хөдөлгөөнөө дагаад мөнгө өөрөө бий болдог гэсэн үг. Замаар эргэлт хөгжил явж байгаагийн үр ашиг нийгэмд гарч ирж байна гэж үздэг. Хамгийн гол үр дүн бол хугацаа хождог. Өнөөдрийн нийгэмд бол цаг алт.
Оросын хувьд “Дорога дорога, а без нее - дороже” гэж хэлдэг юм шүү. Зам бол үнэтэй ч, замгүй бол түүнээс ч үнэтэй гэдэг. Энэ бүхнээс бодоод үзвэл монгол өөрөө мөнгө олоод ийм бүтээн байгуулалт хийж чадахгүй. Тэгэхээр одоогоор шууд үйлдвэр байгуулчихаж чадахгүй байгаа тохиолдолд нэгэнт байгаа мөнгөөр замынхаа бүтээн байгуулалтыг хийх ёстой гэж бодож байгаа.
Зам барина гэдэг чинь буяны ажил. Нийгмийн хэрэгцээг хангадаг ажил. Зам өөрөө нийгмийн баялаг төрийн өмч.Тэгэхээр төр байгаа цаг өмчөө арвижуулж, баяжуулах л хэрэгтэй. Дэд бүтэц хөгжихгүйгээр улс хөгжихгүй. Ялангуяа манайх шиг өргөн уудам нутагтай ийм орон замгүйгээр хөгжихгүй. Өнөөдөр Монголд мориор сумын төв ордог малчин алга. Ер нь унаагүй л бол хот хөдөөгүй явган гэж ярьдаг болж. Монгол оронд зам хэрэгтэй гэдгийг хүн бүр ойлгодог боллоо. Мянганы замыг барих талаар хөтөлбөр явж эхлэхэд хүмүүс маш сайхан дэмжсэн. Ард иргэд маань хонь малаа, УИХ-ын олонхын бүлгийнхэн цалингаа хандивлаж байлаа. Тэр үед Монгол Улс мөнгөгүй байсан ч гадаадын олон орон зээл тусламж, мэргэжилтнээ илгээсэн юм. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Кувейтын сан гээд л. Жижигхэн Катар хүртэл Мянганы замд 10 сая ам.долларын тусламж олгосон. Бүх ард иргэдийн хэрэгцээт ийм салбарт хөрөнгө оруулагч олддог юм шүү” ” хэмээн их бүтээн байгуулалтад сэтгэл өөдрөгөөр бахархаж сууна.
Төр замдаа салан баавгай шиг хандах ёсгүй
Б.Лувсан гуай бид хоёрын яриа үргэлжилсээр. Хагас зуун жилийг энэ салбарт зориулж, Монгол орноороо жилд дунджаар 1000 гаруй км лав явж байсан шүү хэмээн өөрийнх нь хэлснээр тооцвол 50 мянга гаруй км замыг туулсан буурай маань төр засагт үргэлж дайх үгтэй байгаад эргэлзэх зүйл үгүй. Түүний дайх үгээр энэ удаагийн уулзалт маань өндөрлөлөө.
Олон улсын болоод улсын чанартай зам маань 13 мянган км. Энэ нь аймгуудыг Улаанбаатартай, хилийн боомттой холбосон зам. Юун түрүүнд энэ замаа бүхэлд нь хатуу хучилттай болгох хэрэгтэй. Шинэчлэлийн Засгийн газрын хөтөлбөрт аль аль нь орсон байна билээ. Хоёрдугаарт, Азийн олон улсын замын сүлжээнд манайх гурван замаар олон улсын хэлэлцээрт орсон. АН3 буюу Алтанбулагаас Орос Хятадыг холбосон Улаанбаатар Замын -Үүдийн зам. Энэ нь хатуу хучилттай болчихлоо. Хурдны зам барих асуудал ч яригдаж эхэлсэн. Хоёрт нь, АН4 буюу Баян-Өлгийгөөс Цагааннуурын хил- Ярантайн боомт хүртэл 700 гаруй км зам баригдаж байна.
Гуравдугаар зам нь үүнээсээ салаалаад Улаанбаатараас Дорнодын хил хүртэлх зам. АН32 гэдэг зам. Манайх олон улсын хэлэлцээрээр Азийн сүлжээнд орсон замуудаа эхний ээлжинд хатуу хучилттай болгоно гээд үүрэг авчихсан. Энэ үүргээ биелүүлэх ёстой.
Гэхдээ зам барих бол нэг хэрэг. Барьсан замаа салан баавгай шиг хаяад байвал их даацын машин нэг л өдөр эвдээд хаячихна. Тийм учраас хөдөлгөөнийг зохицуулах хэрэгтэй. Бороо цас ус гээд байгалийн үйлчлэлээр зам байнга эвдэрдэг учраас байнгын бэлэн байдалд ажиллах ашиглалтын албандаа анхаарах хэрэгтэй. Барьсан замынхаа ээлжит урсгал засварыг цаг алдахгүй хий гэсэн Азийн хөгжлийн банкны зөвлөмж бий. Багадаа 40 сая ам.доллар зарцуул гэсэн байдаг. Гэтэл улсын төсвөөс мөнгө тавихгүй гэсэн сураг байна. Гадаадын зээл тусламжаар засвар арчлалтаа шийдэж болохгүй. Өнөөдөр барьсан замаа маргааш эвдээд хаячихвал хайран хөрөнгө яйран болно шүү дээ. Улсын хөрөнгө шүү. Улс өөрийнхөө хөрөнгийг өөрөө мөнгөө гаргаад өөрөө тордох хэрэгтэй. Удаан хугацаагаар бүрэн бүтэн байлгаж ашиглахын тулд өөрөөсөө мөнгө гаргах л хэрэгтэй. Миний сэтгэл зовоож байгаа гол зүйл бол энэ. Өөр бас нэг нь шинэ зам тавиад эзэнгүй болгоод байна шүү. Азийн банкны хөрөнгө оруулалтаар урагшаа Чойр руу тавьсан зам эзэнгүйн улмаас яйран болчихсон харагдсан. Хайран хөрөнгө. Ерөнхий сайд сая Замын-Үүдийн замыг хүлээж авах гэж тэр замаар явсан. Шороон дээгүүр л давхисан даа. Юу бодож явсан юм бүү мэд. Салан баавгайн үлгэр шиг замд л хандаж болохгүй шүү төр засаг минь” гэсэн юм шүү.
Б.Лувсан инженер өнөөдөр Монголын автозамчдын холбооны ахмадын хорооны даргын сонгуульт ажилтай. Түүний харьяанд 600 гаруй ахмад замчин бий. Улсын тэргүүний ахмадын хороо. Тэднээс туршлага судлагсад олон. Үүнийг нь үнэлэн Монголын ахмадын хорооны удирдах зөвлөлийн гишүүнээр түүнийг сонгон ажиллуулдаг.
Ийн хийсэн ажилтай, хэлэх үгтэй буурлуудынхаа алтан сургаалийг сонсч, тэднээс сурах зүйл бидэнд их байна.

0 Сэтгэгдэл