Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ
ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
"Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ
Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
Согтуудаа тоглоомон машин ч барьж болохгүй

Их Британийн Сток-он-Трент хотын иргэн, слесарь ажилтай Рио Бирдмар нутгийн нэгэн баарнаас гараад Volkswagen маркийн машин дуурайлган хийсэн хүүхдийн тоглоомон машинаар гэрээдээ явж байхад нь цагдаа нар саатуулсан байна. 43 настай Бирдмар ямар нэгэн хууль дүрэм зөрчөөгүй байхад цагдаа яагаад саатуулж байгаа юм, юу болоод байгааг ойлгохгүй байна гэж үзсэн ч цагдаагийнхан түүнийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан гэж буруутгажээ. Үнэхээр ч шалгаж үзэхэд түүний биед хэвийн хэмжээнээс хангалттай илүү согтууруулах ундааны зүйл илэрсэн байна.
Бридман бас тоглоомон машинаар хот дотор зорчсоноо буяны зориулалтаар ингэж явсан гэж үзсэн байна. Тэр өдөр цагдаагийнхан саатуулах хүртэл ердөө 40 фунт цуглуулсан, хүмүүс надтай зургаа татуулж мөнгө өгч байсан гэж ярьжээ.
Шүүх ч түүнийг согтуудаа жолоо барьж хөдөлгөөнд оролцсон гэж 500 фунт стерлингээр торгон жолоо барих эрхийг нь нэг жилээр хасчээ.

0 Сэтгэгдэл