Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Хүүхэд залуучуудын зориулалттай 181 обьектийн асуудал юу болсон бэ? Сайд аа

МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат хүүхэд залуучуудын зориулалттай 181 обьктыг зориулалтаар нь ашиглуулах ажлын үр дүн хэзээ гарах талаар ХАНХ-ын сайд С.Эрдэнэ рүү жиргэлээ. Өнгөрсөн оны 4-р сараас Монголын Залуучуудын Холбоо хүүхэд залуучуудын хөгжлийн төлөө баригдсан барилга байгууламжуудыг зориулалтынх нь дагуу эргүүлэн ашиглуулах ажлыг эхлүүлсэн юм. Олны анхаарлыг хамгийн их татаж чадсан нь “Паркаа аваръя” хөдөлгөөн болон “Залуу техникчдийн ордон”-ы үйл ажиллагааг сэргээх зэрэг ажиллууд байсан юм. Энэхүү ажлын үр дүн нь гарч МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Хүүхэд залуучуудыг хөгжүүлэх, хүүхдийн хөгжлийг хангах, зориулалтаар барьж байгуулсан барилга байгууламжид улсын хэмжээний үзлэг явуулж, зориулалтын дагуу ашиглагдаж байгаа эсэхийг тогтоон дүгнэлт гаргах, зориулалт нь өөрчлөгдсөн барилга байгууламж болон хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр бий болгосон хөрөнгийг хүүхдийн байгууллагын мэдэлд шилжүүлж, өмчлүүлэх асуудлаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах” захирамжийг гаргаж ажлын хэсэг томилсон. Хүүхэд, залуучуудын хөгжлийн төлөө баригдсан барилга байгууламжуудын үйл ажиллагааг эргүүлж зориулалтаар ашиглуулах асуудал хариуцсан яамны болон Засгийн газрын хэмжээнд анхаарал татаж, ажил хэрэг болж байгаад олон залуус талархалтай хандаж байсан. Гэвч өнөөдрийн байдлаар хүүхэд залуучуудын зориулалттай обьктуудыг буцаан ашиглуулах ажил үр дүнгээ гаргаагүй байгаа бөгөөд цаашид гарах үр дүнг хүүхэд залуучууд чих тавин хүлээж байна.
Спорт заалуудыг залуучуудад нээлттэй болгох боломжтой юу
Монголын Залуучуудын Холбоо 2012 оны 2-р сараас эхлэн “Спирт үү, Спорт уу” аяныг орон даяар эхлүүлсэн. Энэ хүрээнд “Залуу дугуйчин” клуб, “Залуучуудын аялал жуулчлалын төв”-ийг байгуулж “Нийслэлийн машингүй өдөр”-ийг тохиолдуулан “Улаанбаатар-2013” дугуйн парад, долоо хоног бүрийн амралтын өдрөөр залуустай хамт явган аялал болон дугуйтай аялалыг зохион байгуулсан юм. Мөн нийслэлийн сургуулиудад спорт заалаа нээлттэй болгох уриалгыг хүргүүлсэн. Ингэснээр хүүхэд залуучуудаа спортод элэгтэй болгож, бие бялдарыг нь хөгжүүлэх, оюун ухааныг нь сэргээх ач холбогдолтой юм. Өнөөгийн залуусын 70 хувь нь Facebook, twitterашиглагдаг гэсэн судалгаа байдаг. Тиймээс onlineертөнцөөр дамжуулан тэдэнд спиртыг бус, спортыг дэмжих ухамсрыг суулгах үүднээс “Баарлуу биш заалруу”, “Спортлог залуус”, “Шинэ үе спортыг сонгож байна”, “И биш О”-г сонгоё зэрэг олон уриалгуудыг гаргаж байсан. Мөн спортод амжилт гаргасан, хүүхэд залуусын үлгэр дууриал болсон спортын алдартнуудыг урьж архинаас татгалзаж, спортыг сонгох хэрэгтэйг ойлгуулсан лекцүүдийг зохион байгуулж байв. 2014 онд Монголын Залуучуудын Холбоо “Спирт үү, Спорт уу” аянаа үргэлжүүлэх нь тодорхой боллоо. Учир нь ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлд төрийн өмчийн нийт спорт заалуудыг нээлттэй болгоод залуучуудад тариф цагийн хуваарийг нь ил тод болгож өгнүү гэсэн жиргээ ирлээ. Хэдийгээр МЗХ залуучуудыгаа дэмжиж олон ажлуудыг зохион байгуулж байгаа ч холбоотой яам, төрийн болон төрийн бус, хувийн байгууллагуудын дэмжлэггүйгээр ажил 100 хувь үр дүнд хүрнэ гэж байхгүй. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө гэсэн зарчим манай байгууллагуудад дутагддаг гэж хэлж болно. Гэхдээ сүүлийн үед залуучуудыгаа дэмжсэн ажил харин ч урагштай явж байгаа тиймээс залуучууд маань ССАЖ-ын сайд ямар хариу ирүүлэхийг хүлээж суух л үлдлээ.

0 Сэтгэгдэл