Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аюулгүйн төлөө илүү төлнө

Өмнөд Солонгосыг умарддаа эзлэгдэхгүй байхын гол баталгаа болсон улс нь АНУ. Үүний тулд Америк багагүй мөнгө зардаг, Өмнөд Солонгос бүр ч их мөнгө зардаг гэж болно. Сүүлийн жилүүдэд хойдуудын зэр зэвсгийн идэвх эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор Америкийн оролцоо нэн чухал болоод байгаа.
Ийм үед Америкчууд Өмнөд Солонгост өөрийн цэргийн баазаа байрлуулсны төлөөх төлбөрөө нэмэгдүүлжээ. Өмнөд Солонгос ба Америк хоорондын хоёр талт хэлэлцээрийн үеэр Өмнөд Солонгост төлөх төлөөсийн хэмжээг дөрвөн хувиар нэмэгдүүлэхээр болжээ. Ингэснээр Америкийн 28,5 мянган хүнтэй зэвсэгт бүлэглэлийг Өмнөд Солонгосын нутаг дээр цаашид байлгахын тулд жилдээ 895 сая ам.доллар төлж байхаар болсон байна. Энэ хэмжээ улам нэмэгдсээр 2018 гэхэд жилийн 941 сая ам.доллар болох ажээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан