Билгийн

Доллар (USD)

2848.0

Улаанбаатар

+22°C
USD / 3592.0₮
CNY / 503.8₮
KRW / 2.73₮
SEK / 395.3₮
JPY / 25.27₮
RUB / 52.9₮
EUR / 4191.0₮
CHF / 4504.0₮
GBP / 4936.0₮
HKD / 459.3₮
CAD / 2675.0₮
AUD / 2434.0₮
SGD / 2848.0₮
NZD / 2265.0₮
TRY / 93.8₮
USD / 3592.0₮
CNY / 503.8₮
KRW / 2.73₮
SEK / 395.3₮
JPY / 25.27₮
RUB / 52.9₮
EUR / 4191.0₮
CHF / 4504.0₮
GBP / 4936.0₮
HKD / 459.3₮
CAD / 2675.0₮
AUD / 2434.0₮
SGD / 2848.0₮
NZD / 2265.0₮
TRY / 93.8₮
USD / 3592.0₮
CNY / 503.8₮
KRW / 2.73₮
SEK / 395.3₮
JPY / 25.27₮
RUB / 52.9₮
EUR / 4191.0₮
CHF / 4504.0₮
GBP / 4936.0₮
HKD / 459.3₮
CAD / 2675.0₮
AUD / 2434.0₮
SGD / 2848.0₮
NZD / 2265.0₮
TRY / 93.8₮
USD / 3592.0₮
CNY / 503.8₮
KRW / 2.73₮
SEK / 395.3₮
JPY / 25.27₮
RUB / 52.9₮
EUR / 4191.0₮
CHF / 4504.0₮
GBP / 4936.0₮
HKD / 459.3₮
CAD / 2675.0₮
AUD / 2434.0₮
SGD / 2848.0₮
NZD / 2265.0₮
TRY / 93.8₮
Төрийн ордон амралтын өдрүүдэд шатарчдын мэдэлд өнжлөө


Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Ойг тохиолдуулан олон арга хэмжээ зохиож бай­гаагийн нэг нь сонирхогчдын шатрын улсын аварга шалга­руулах тэмцээн. Хоёр дахь жилдээ зохиогдож буй тэм­цээ­ний анхан шатны шалгаруулалтад 1200 тамирчин өрсөлдсөнөөс шалгарсан 120 шатарчин хоёр өдрийн турш өрсөлдлөө. Тэмцээнд Үндсэн хууль батлалцсан АИХ-ын арав гаруй депутат, УИХ-ын 30 орчим гишүүн мөн улс орны өнцөг булан бүрээс ирсэн шатарчидтай оюун ухаанаа уралдууллаа.

УИХ-ын дарга З.Энхболд тэмцээнийг нээж үг хэлсэн юм. Тэрээр оюун ухааны энэ спортын төрөл хэчнээн чухлыг онцолж, “Шатар бол Монголын маань уламжлалт спорт. Ганцхан жишээгээр хэлэхэд, шатрын дүрсүүд англи, монгол хэлэнд өөр өөр байдаг. Бид ноён, бэрс, тэмээ, тэрэг гэх мэтээр ахуйтайгаа холбоотойгоор нэрлэдэг. Энэ нь, Европт шатар үүсэхээс өмнө монголчууд өөрсдийн шатартай байсны нэг гэрч. Хүүхдүүд шатар тоглосноор аливааг нухацтай харж чаддаг, чадвартай болдог. Олон нүүдлийн цаадахыг харна гэдэг монголчуудын шатартай холбоотой гаргасан үг бий. Тухайн хүний стратеги боловсруулах чадвар өснө, нэг биш нэлээн олон нүүдлийн цаадахыг харна гэдэг улс орны хөгжлийн олон арван жилийн цаадахыг харж, төлөвлөнө. Ой тогтоолтын чадвар өснө, хүүхдийн анхаарал, төвлө­рөхөд ч сайн нөлөөтэй. Шатар тоглосон хүүхэд математик, физик, химийн хичээл бусад хичээлдээ сайн байдаг. Найман настай балчраас наян настай хөгшид шатар тоглох боломжтой. Сүүлийн үед интернэтийн ачаар дэлхийн хэнтэй ч хамаагүй шатар тоглох боломж нээгдсэн. Шатрын холбооны ерөнхийлөгч Г.Зан­даншатар хүүхдийн дэлхийн аваргын мөнгөн медалийг Б.Мөнгөнзул эх орондоо авчир­сан гэж хэллээ. Сур­гууль бүртээ шатрын клуб байгуулах нь зүйтэй хэмээн УИХ-ын гишүүдээрээ дам­жуулан дэмжинж ажил­лаж байна. Шатрын клубүүдийг хичээллүүлэх тоног төхөө­рөмжөөр хангахаар болсон. Шатрын спортыг УИХ-аас орон даяар дэлгэрүүлэхэд тодорхой хувь нэмрийг амаар бус ажлаар дэмжих гэж энэхүү тэмцээнийг эхлүүлсэн болохыг дахин мэдэгдэе” гээд тэмцээнд оролцогчдод амжилт хүсэв.

Түүний дараа Монголын Шатрын холбооны ерөн­хийлөгч Г.Занданшатар ”Энэ тэмцээн цаашдаа уламж­лал болж, олон арван жил зохион байгуулагдан үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Анхан шатны тэмцээн арваннэгдүгээр сарын 26-нд Улс тунхагласны өдөр зохион байгуулагдаж, ийн­хүү Төрийн ордонд үргэлжиллээ. Тэмцээн зохиогдоод хоёр жил болж байгаа ч шатар сонирхогчид, оролцогчдын тоо нэмэгдэж байна. Шатрын спортыг дэмждэг хүмүүст талархах хэрэгтэй. Улсын төсөв батлах үеэр манай Шатрын холбооны саналыг хүлээн авч, шатрын олон улсын арга хэмжээ зохион байгуулахад зориулж, 150 сая төгрөг ССАЖЯ-ны багцад суулгаж өгсөн. УИХ-ын дарга сая бүх ЕБС-д шатрын спортыг хөгжүүлэхээр шатар, гарын авлага, сур­галтын материалаар ханга­хаар шийдвэрлэснээ хэллээ” гээд Шатрын спортыг хөг­жүүлэхийг дэмжиж буй хэмээн УИХ-ын дарга З.Энх­болдод хүндэт өргөмжлөл гардууллаа. Үүнтэй хамт Монголын дипломатуудын гарын үсэгтэй шатрыг гардуулсан юм.

Энэхүү тэмцээний үеэр АИХ-ын депутат асан Ц.Лоохууз шатрын спортын гайхамшиг хүнд ямар чухал хүмүүжил, сэтгэн бодох чадвар гээд чухал чанарууд өгдөг талаар ярьсан юм. Ингээд хот хөдөөгөөс шалгарсан шилдэг 120 шатарчин оюун ухаараа уралдуулж, түрүүлсэн нэг тамирчин дэд мастер цолтой болох ширүүхэн өрсөлдөөнөө эхлүүлэв. Тэмцээнийг нээж УИХ-ын дарга З.Энхболд, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл нар цахим өрөг дээр анхны нүүдлийг хийлээ.


Ц.Өөлд: Үндсэн хуулийн өөрчлөлтөд АИХ-ын депутатуудаас санал авах хэрэгтэй

Тэмцээнд оролцсон АИХ-ын депутат асан Ц.Өөлдийн сэтгэгдлийг сонслоо.

-Шатрын спортыг хэзээ­нээс сонирхон хичээллэх болов?
-Хүүхэд байхаасаа шатар тоглосон. Хоёр, гуравдугаар ангид байхдаа шатар тоглож эхэлсэн. Өөр спорт гэвэл гар бөмбөг, цанын төрөлд сонирхолтой. Цанаар бол хуучны Зөвлөлт холбоот улсын III зэрэгтэй, ширээний теннисээр II зэрэгтэй. Шатраар бол зэрэг авч байгаагүй.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудалд ямар бодолтой явдаг вэ?
-Үндсэн хуулийн өөрч­лөлтийн асуудалд ажлын хэсэг байгуулсан гэсэн. Ямар нэг хэмжээнд ард иргэдээр хэлэлцүүлэх ёстой. Үндсэн хууль батлалцсан АИХ-ын депутатуудаас саналыг нь авах нь зөв гэж бодож байна. Ер нь, Үндсэн хуулиар нэг их оролдоод байх хэрэггүй гэж боддог. “Дордуулсан долоо” гэдэг өөрчлөлт нэг их олигтой юм болоогүй. УИХ-ын ирцэнд л хамаатай, цөөн гишүүн ирж хуралдахаар болгосон. 

-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг хавсарч хийхгүй гэдэгт?
-Ер нь, энэ зөв юм. УИХ-ын хуульд, Үндсэн хуульд ч 30 хувиас дээш буюу 3-4 хүн л УИХ-ын гишүүн байх ёстой. Гадаад хэргийн сайд, Сангийн сайд, Ерөнхий сайд ч юм уу. Бусад нь гаднаас орж ажиллах ёстой.  Жирийн шилдэг сэхээт­нүүд нь УИХ, Засгийн газартаа хяналт тавьдаг нөхцөлийг нь бүрдүүлэх ёстой юм.


Г.Саран-Эрдэнэ: Энэ жилийн тэмцээн өмнөхөөсөө илүү ширүүн өрсөлдөөнтэй байна

Шатрын тэмцээний өнгөрсөн жилийн аварга Г.Саран-Эрдэнэтэй ярилцлаа.

-Хаанаас оролцож бай­гаа вэ?
-Нийс­лэлийн шалгаруу­лалтаар 20 хүн авсны нэг нь бол­сон. “Тосон торго” ХХК-ийн нэрийн өмнөөс оролцож байгаа.

-Өнгөрсөн жилийн тэмцээнтэй харьцуулбал?
-Энэ жил ноднингийнхоос өргөн хүрээнд, өрсөлдөөнтэй болж байна. Өнгөрсөн жил зөвхөн нийс­лэлийн хэмжээнд  болсон бол энэ жил улсын аварга шал­гаруулах хүрээнд аймаг бүрээс хоёр шилдэг шатарчин ирсэн.

-Өрсөлдөөн ширүүхэн байна уу?
-Өрсөлдөөн ширүүнээс дэндүү ширүүн болж эхэлжээ. Аймгуудын шатарчдыг сайн танихгүй. Хотынхоо бол мэднэ.

-Өмнөх жилийн энэ тэм­цээний аваргын хувьд таны гол өрсөлдөгч хэн хэн байв?
-Багануурын Давааням, гуравдугаар байрт орсон Мөнхбаяр гэж байгаа. Өн­гөрсөн жилийнхт орол­цоогүй Насанжаргал, Алтан­гэрэл гээд мэдэж байгаа энэ хэдээс илүү 20-30 шилдэг шатарчин байх шиг байна.

-Хэдэн жил шатрын спор­тоор хичээллэж байгаа вэ?
-Хичээллэхээс илүүтэй шүүгч хийж байлаа. Дагнаж бол хичээллээгүй. Шатрын спортоороо 20 гаруй жил шүүгч хийж байна даа. 1996 онд С.Зориг агсныг байхад их мастер Хатанбаатарын анхны олон улсын тэмцээнийг анх удаа шүүж байсан. Түүнээс хойш гэвэл 7-8 удаагийн олон улсын тэмцээнд шүүгчээр оролцсон.  
Тэмцээнд нийт 96 нь эрэгтэй, 27 нь эмэгтэй тамирчин оролцсоноос нийс­лэлийн шатарчин Б.Мөнхбаяр аварга болж, алтан медаль, өргөмжлөл, нэг сая төгрөг, эмэ­тэйчүүдээс Сэлэнгэ айм­гийн Г.Номин тэргүүлж, алтан медаль, өргөмжлөл, 600 мянган төгрөг тус тус хүртлээ. Харин эрэгтэй шатарчдаас Говьсүмбэр аймгийн Г.Харуул­баатар мөнгөн медаль, өргөмжлөл, 800 мянган төгрөг, эмэгтэйчүүдээс Дархан-Уул аймгийн шатарчин Т.Март  мөнгөн медаль, өргөмжлөл, 300 мянган төгрөгийн эзэн болов. Гуравдугаар байрт эрэгтэйчүүдээс нийслэлийн Д.Индэръяабүд шалгарч, хүрэл медаль, өргөмжлөл, 600 мянган төгрөг, эмэгтэйчүүдээс нийслэлийн шатарчин Ж.Даваасүрэн шалгарч, мөнгөн медаль, өргөмжлөл, 200 мянган төгрөгөөр шагнууллаа.
Түүнчлэн тэмцээний хаалтын ёслолын үеэр Арабын Нэгдсэн Эмират Улсад болж өнгөрсөн Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль эх орондоо авч ирсэн Б.Мөнгөнзул охинд УИХ-ын дарга З.Энхболд бэлэг дурсгалын зүйл, нэг сая төгрөг гардуулсан юм.

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан