Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Ажлын байрны эзэнгүйдэл
Үндэсний статистикийн хорооны судалгаагаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо энэ оны арваннэгдүгээр сарын эцэст 42.9 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.6 мянган хүн буюу 6.3 хувиар өсчээ. Ажлын байрны үүц гэгдэх нийслэлийн Хөдөлмөрийн бирж, Хөдөлмөрийн газар ажил олгогчдын захиалгад дарагддаг гэдэг ч ажилтан, ажил олгогчид төөрөлдсөөр явааг эл тоо харуулна.
Ажил хайгч, олгогч хоёр яагаад нэг цэгт огтлолцохгүй байгааг нийслэлийн Хөдөлмөрийн газрын дарга Н.Тунгалагаас асуухад ”Нэг үеэ бодвол Монгол Улс үйлдвэрлэгч болохыг зорьж байна. Үүнтэй холбоотойгоор дээд боловсролтныг хайхаас илүүтэй баялаг үйлдвэрлэгч эрдэс баяжуулагч, слесарь, токарьчин, инженер мэргэжилтэн авъя гэсэн ажлын зар олонх нь байдаг. Энэ нь, уул уурхай, хүнд, хөнгөн үйлдвэр хөгжиж байгаатай холбоотой. Гэтэл манайд ажил идэвхтэй хайж байгаа залуусын дийлэнх нь дээд боловсролтой гэгдэх зах зээлд илүүдэж буй хуульч, эдийн засагч, нягтлан бодогч, багш байх жишээний. Тэгэхээр ажил олгогчид баялаг бүтээгчийг хайдаг бол манай боловсролын систем дээд боловсролтнуудыг түлхүү бэлтгэж байгаагаас энэ эрэлт, нийлүүлэлт огтлолцдоггүй хэрэг. Бид хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг цаг тухайд нь гаргадаг юм” гэв.

Дэлхийд боловсролоороо гайхагддаг Англи улс Кембриж, Оксфорд гэсэн хоёр л дээд сургуультай байхад манай улсын 170 гаруй их дээд сургуулиас 40 мянган оюутан дээд боловсролтон гэгдэн төгсч байна. Гэтэл сүүлийн 10 жилд манай улсад хуульч, эдийн засагч бэлтгэх шаардлагагүй, хэрэгцээгээ хангасан гэсэн тоо баримт гарсныг ч хөдөлмөрийн зах зээл судлаачид анхааруулж буй. Тэд “Улс орны нийгэм, эдийн засгийг доош чангаагч нь ажилгүйдэл түүнтэй урвуу хамааралтай ядуурал байдаг. Эдийн засаг өсч буй өнөө үед дээд боловсролтой мэргэжилтэн гэхээсээ илүүтэй баялаг бүтээгчийн эрэлд ажил олгогчид гарч байна. Гэтэл хөдөлмөрийн зах зээлийн талаархи судалгаа тоо баримтыг их, дээд сургуулийн захирлууд ашигладаггүйгээс хөдөлмөрийн зах зээлд илүүдэл мэргэжилтэн гэгддэг нэр томъёо гарахад хүргэж байна. Хэдий салбарын яам нь их, дээд сургуулийг чанаржуулах, хумих бодлого баримталдаг ч өсөн нэмэгдэж буй мэргэжилтэй боловсон хүчнийг МСҮТ –үүд бүрэн нийлүүлж чадахгүй байна” хэмээсэн.
Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд “Цахилгаан тээвэр” компани өнгөрсөн жил сарын 500-800 мянган төгрөгийн цалинтай дадлагажигчийн ажилд техник сэтгэлгээтэй болон энэ чиглэлээр суралцдаг оюутан залуусыг ажиллахыг уриалсан юм.
Гэвч дам дамандаа уригдан ирсэн хэдэн оюутнаас өөр залуус ирээгүй гэдэг. Тус компанийн захирал Д.Жаргалсайхан ”Хөдөлмөрийн зах зээлд жинхэнэ баялаг бүтээгчид хэрэгтэй байна. Өнөөдөр ШУТИС, хэдэн МСҮТ л машин техникийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг. Төгсөгчдийн тоо хангалтгүйгээс уул уурхай, хүнд үйлдвэр механизмын үйлдвэр, газрууд өндөр цалин амлан авчихдгаас төрийн байгууллагууд ажиллах хүчний хомсдолд ордог. Эл хомсдол нь эцэстээ, залуусыг ажлын байранд тогтвор суурьшилгүй ажиллахад хүргэж байна” гэж ярьсан юм.
Үнэхээр ч ажиллах хүчний хомсдлоос үүдэн нэгнийхээ ур чадвартай боловсон хүчнийг их цалингаар даллан уруу татсан жишээ олон. Хамгийн их горыг нь амсдаг нь төрийн өмчит уул уурхайн компаниуд. Энэ талаар Багануурын уурхайн захирал асан Д.Дамбапэлжээ нэгэн ярилцлагадаа ”Уул уурхайн салбар сэргэж эхэллээ. Гадны хөрөнгө оруулалттай компани ч олон болж. “Оюу толгой”, “Таван толгой” гээд л. Ажлын байр олноор бий болохын хэрээр уул уурхай, хүнд машин механизм гээд нарийн мэргэжлийн боловсон хүчний эрэлт хөдөлмөрийн зах зээлд бий болж байна. Өнгөрсөн хугацаанд манайх залуу, шилдэг хэдэн залуусаа “Оюу толгой” компанид алдлаа. Хэн ч ахиу цалин хардагаас хойш амьдралаа бодоод залуу хүмүүс явалгүй яахав. Тэгэхээр боловсон хүчний бодлогоо эргэж харах цаг болж” гэж дурдсан байх юм.
Хэдэн жил яригдсан эл асуудлыг шийдэхийн тулд Хөдөлмөрийн яамнаас МСҮТ-д 1,5-2 жил сурч, үйлдвэрт хоёр жил ажиллан мэргэших, цаашлаад бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн болгох саналыг залуучуудад тавьж эхэлсэн. Өнөөгийн байдлаар олон залуус мэргэжилтэй болон баялаг бүтээж байгаа. Гэхдээ улс орны хэтийн төлөвлөгөөнд байгуулахаар шийдсэн олон үйлдвэр, төслийн ажиллагсадыг бүрэн хангаж чадахгүй нь ойлгомжтой. Учир нь, их бүтээн байгуулалтыг эхлүүлж, ажлын байр нэмэгдүүлснээр ойрын гурван жилд ажиллах хүч, хүний нөөцийн их дутагдалд орох байдал ажиглагдаж байгааг салбарын сайд Я.Санжмятав өгүүлсэн.
Тэрээр “Ажилгүй иргэд дотооддоо богино хугацаанд сурч ажлын байраар хангагдаж байна. Гэхдээ зам, барилга, уурхай, бүтээн байгуулалтын ажил ид өрнөж буй манай оронд хүн хүчээ зөв хуваарилахгүй бол хомсдолд орж болзошгүй. Бид 50 мянган хүний байнгын ажлын байр бий болгох зорилт тавьсан. Манайд төмөр зам, хатуу хучилттай замд ажиллах хүч хэрэгтэй байна. Одоогийн байдлаар энэ ажилд 80 мянган хүн хэрэгтэй байгаагийн 50 мянга нь ажиллаж буй учраас 30 мянган хүнийг ойрын хугацаанд нөхөх шаардлагатай. Тиймээс Хөдөлмөрийн биржийн богино хугацааны сургалтад хамрагдан, мэргэжилтэй болох боломжтой” гэсэн.
Хэдий МСҮТ-үүд хаалгаа цэлийтэл нээсэн ч, баялаг үйлдвэрлэгч болохоор зоригсод цөөхөн байсаар. Ажиллах хүчний 2013 оны гуравдугаар улирлын судалгааны дүнгээр улсын хэмжээнд ажиллах хүч буюу 15, түүнээс дээш насны эдийн засгийн идэвхтэй хүн ам 1176.0 мянга байгаагийн 618.4 мянга буюу 52.6 хувь нь эрэгтэй, 557.6 мянга буюу 47.4 хувь нь эмэгтэйчүүд байна.

0 Сэтгэгдэл