Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Д.ЖАРГАЛСАЙХАН: 200 АЙЛЫН ХАУС ХОРООЛЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайханыг “Ярилцах танхим”-даа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Засгийн газраас шилдэг аймгуудыг шалгарууллаа. Танай аймаг
тавдугаар байрт шалгарсан нь өнгөрсөн онд Засгийн газартай байгуулсан
гэрээнийхээ биелэлтийг сайн хангасны илрэл юм болов уу. Ямар
үзүүлэлтүүдийг хангасны үндсэн дээр шилдэг аймгуудын тоонд оров оо?
-Засгийн газар өнгөрсөн жилээс аймгийн удирдлагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулж эхэлсэн нь үр дүн өгч байгаа. Баянхонгорчуудын хувьд 30 орчим үзүүлэлтийг хангасны үндсэн дээр шилдэг аймгуудын нэгээр шалгарсан. Үүнд сэтгэл хангалуун байгаа. Манай аймаг бүтээн байгуулалтынхаа салбараар улсдаа дээгүүрт орж байна. Азийн хөгжлийн банкны 2301 төслийн хүрээнд цэвэр усны хүртээмжийг дөрөв дахин нэмэгдүүллээ. Мөн шингээх цооног, ариутгах төхөөрөмжийн хүчин чадлыг дөрөв дахин нэмэгдүүлсэн. Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрэнд 500 гаруй айлыг шинэ орон сууцанд орууллаа. Улаанбаатар хоттой аймгийн төв хатуу хучилттай авто замаар холбогдсон. Аймгийн төв доторх хатуу хучилттай замуудыг сэргээх ажлыг эрчимтэй хийлээ. Утааныхаа асуудлыг утаагүй зуух тараах замаар тодорхой хэмжээнд шийдсэн. Бизнесийн салбарт ажиллаж байгаа компаниудаа дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээл олгож, барилгын материал үйлдвэрлэх ажлыг эрчимтэй дэмжиж ажиллалаа.
-Танай аймаг хамгийн анх шинэ сум төслийг хэрэгжүүлсэн. Үүгээрээ бусад аймгаас ялгарах дахин нэг онцлогтой болсон. Энэхүү ажлын санхүүжилтийн өртөг валютын ханшны өөрчлөлтөөс болоод нэмэгдсэн гэж байсан. Асуудлыг хэрхэн шийдвэрлэв?
-Шинэ сум төслийг хэрэгжүүлэхэд 14.5 тэрбум төгрөг шаардлагатай гэж баталсан ч улсын төсөвт 10 тэрбум төгрөг суулгасан. Үүний цаана 4.5 тэрбум төгрөгийн зөрүү гарч санхүүжилтын гачигдал үүссэн. Мөн инфляци нэмэгдэж, нэг суманд 6-7 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай болсон. Улсаас төсөвлөсөн мөнгөнд нь тааруулаад нэг барилгыг хасах боломж байсан. Гэхдээ манай тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Баттулга анх удаа хэрэгжиж байгаа энэ төслийг тойрогтоо хэрэгжүүлэхдээ аль нэг барилгыг нь хасах сонирхолгүй байна гэдгээ хэлсэн. Энэ ч үүднээсээ үлдсэн санхүүжилтийг нь хувиасаа ч гаргасан бай хамаагүй барилгын ажлыг зогсоохгүйгээр явуулах ёстой гэсэн зарчмыг баримталж байгаа. Гүйцэтгэгч компаниуд маань ч бас ашиг хонжоо харалгүйгээр аль аль талдаа хичээн ажиллаж байна. Тиймээс олон хүний сэтгэл шингэсэн, дэмжлэг авсан энэхүү шинэ сум төслийн ажил гацахгүйгээр дуусна гэдэгт итгэлтэй байгаа.
-Танай аймгийн гурван сумыг эрчим хүчтэй холбох ажил удаашралтай байгаагаас болж асуудал дагуулаад байгаа. Энэ ажил юу болж байна?
-Шинэжинст, Баянлиг сумыг эрчим хүчтэй холбох тендерийн ажлыг түрүүчийн Засгийн газрын үед “Ойгон нуур” гэдэг компани хариуцаж авсан байдаг ч одоо болтол шалтаг тоочсон хэвээр л байна. Энэ асуудлыг манай тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Ганбат хариуцаж ажиллаж байна. Энэ хүрээнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эрчим хүчний сайд М.Сономпил нарт хүсэлт тавьж ажил бага ч гэсэн урагшилж байгаа. Гэхдээ дургүйд хүчгүй гэдэг байдлаар арай л зогсчихгүйгээр ажлаа явуулж байна.
-Шинэ сум төсөл, эрчим хүчээр хангах ажил бол томоохон бүтээн байгуулалт мөн. Гэхдээ энэ бол Засгийн газраас танай аймагт хэрэгжүүлж буй ажил. Харин та Засаг даргын ажлаа авснаас хойш Баянхонгор аймагт ямар ажил хийсэн байна вэ?
-Иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, ил тод хүргэх нь төрийн үндсэн чиг үүрэг. Энэ ч үүднээс би төрийн үйлчилгээний хамгийн анхан шатны нэгж болох багийн төвүүд дээр нэлээд анхаарал хандуулж ажиллалаа. Манай аймаг 104 багтай. Багийн иргэд сумын төв рүү орж бүх үйлчилгээг авдаг асуудлыг халъя гэж байгаа юм. Тэр ч үүднээс төрийн анхан шатны үйлчилгээг түргэн шуурхай болгож, иргэдэд байгаа газарт нь хүрч ажиллах орчинг бүрдүүлэхийн тулд 24 багийн төвийг шинээр барьж ашиглалтад хүлээлгэж өглөө. Ингэж чадсанаар багийн удирдлагуудаа ард иргэддээ үйлчил гэж шаардах эрхтэй болсон гэх үү дээ. Нөгөөтэйгүүр, сумын удирдлагуудад улиралд нэгээс доошгүй удаа айл өрхүүдээрээ орж төрийн үйлчилгээг үзүүлэх шаардлага тавьж байгаа. Хэрэв баг, сумын удирдлагууд иргэддээ төрийн үйлчилгээг үзүүлээгүй бол цалин, хангамжтай нь ярих хариуцлагын асуудлыг нэвтрүүлж байна. Баг, сумын удирдлагуудыг ажлаа хэрхэн хийж байгаад иргэд дүн тавина. Энэ боломжийг иргэдэд нээж өгөхийн тулд бид өрхийн дэвтэр гэгчийг гаргасан. Эхлүүлсэн ажил маань үнэхээр үр дүнгээ өгч байгааг иргэд ярьж байна. Тухайлбал, “Энэ дарга үзэгдсэнгүй хариуцлагын асуудал ярина” гээд сууж байна. Ингэж байж л төрийн ачаа хөнгөрнө. Өнөөдөр бид иргэдийнхээ сэтгэлгээг өөрчилж байж л өрсөлднө үү гэхээс биш аль нь том байшин, барилга барьснаараа өрсөлдөхгүй шүү дээ. Бид хүнээ хөгжүүлэхгүйгээр ахиж дэвшинэ гэж байхгүй. Түүнээс биш “Амьгүй албат” шиг ард иргэдийг халамжилж, тэтгэж, тэжээх гээд явах нь байж болохгүй асуудал. Ийм боломж манай улсад байхгүй.
-Ирэх онд ямар ямар ажил хийхээр төлөвлөсөн байгаа вэ?
-Манай аймгийнхны хувьд өнгөрсөн жил маш сайхан байлаа. Өнгөрсөн жил эхлүүлсэн ажлуудаа үргэлжлүүлж, 1000 айлын орон сууц, 200 айлын хаус хороолол барьж ашиглалтад оруулна. Мөн ирэх онд дулааны станц ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Нийт 20 гаруй багийн төвийг шинээр ашиглалтад оруулна. Сумуудыг инженерийн шугам сүлжээнд холбож, орон сууцны хорооллууд барих ажлыг эхлүүлнэ. Энэ хүрээнд ерөнхий төлөвлөгөөнүүдийг хийж байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
-Засгийн газраас шилдэг аймгуудыг шалгарууллаа. Танай аймаг
тавдугаар байрт шалгарсан нь өнгөрсөн онд Засгийн газартай байгуулсан
гэрээнийхээ биелэлтийг сайн хангасны илрэл юм болов уу. Ямар
үзүүлэлтүүдийг хангасны үндсэн дээр шилдэг аймгуудын тоонд оров оо?-Засгийн газар өнгөрсөн жилээс аймгийн удирдлагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулж эхэлсэн нь үр дүн өгч байгаа. Баянхонгорчуудын хувьд 30 орчим үзүүлэлтийг хангасны үндсэн дээр шилдэг аймгуудын нэгээр шалгарсан. Үүнд сэтгэл хангалуун байгаа. Манай аймаг бүтээн байгуулалтынхаа салбараар улсдаа дээгүүрт орж байна. Азийн хөгжлийн банкны 2301 төслийн хүрээнд цэвэр усны хүртээмжийг дөрөв дахин нэмэгдүүллээ. Мөн шингээх цооног, ариутгах төхөөрөмжийн хүчин чадлыг дөрөв дахин нэмэгдүүлсэн. Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрэнд 500 гаруй айлыг шинэ орон сууцанд орууллаа. Улаанбаатар хоттой аймгийн төв хатуу хучилттай авто замаар холбогдсон. Аймгийн төв доторх хатуу хучилттай замуудыг сэргээх ажлыг эрчимтэй хийлээ. Утааныхаа асуудлыг утаагүй зуух тараах замаар тодорхой хэмжээнд шийдсэн. Бизнесийн салбарт ажиллаж байгаа компаниудаа дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээл олгож, барилгын материал үйлдвэрлэх ажлыг эрчимтэй дэмжиж ажиллалаа.
-Танай аймаг хамгийн анх шинэ сум төслийг хэрэгжүүлсэн. Үүгээрээ бусад аймгаас ялгарах дахин нэг онцлогтой болсон. Энэхүү ажлын санхүүжилтийн өртөг валютын ханшны өөрчлөлтөөс болоод нэмэгдсэн гэж байсан. Асуудлыг хэрхэн шийдвэрлэв?
-Шинэ сум төслийг хэрэгжүүлэхэд 14.5 тэрбум төгрөг шаардлагатай гэж баталсан ч улсын төсөвт 10 тэрбум төгрөг суулгасан. Үүний цаана 4.5 тэрбум төгрөгийн зөрүү гарч санхүүжилтын гачигдал үүссэн. Мөн инфляци нэмэгдэж, нэг суманд 6-7 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай болсон. Улсаас төсөвлөсөн мөнгөнд нь тааруулаад нэг барилгыг хасах боломж байсан. Гэхдээ манай тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Баттулга анх удаа хэрэгжиж байгаа энэ төслийг тойрогтоо хэрэгжүүлэхдээ аль нэг барилгыг нь хасах сонирхолгүй байна гэдгээ хэлсэн. Энэ ч үүднээсээ үлдсэн санхүүжилтийг нь хувиасаа ч гаргасан бай хамаагүй барилгын ажлыг зогсоохгүйгээр явуулах ёстой гэсэн зарчмыг баримталж байгаа. Гүйцэтгэгч компаниуд маань ч бас ашиг хонжоо харалгүйгээр аль аль талдаа хичээн ажиллаж байна. Тиймээс олон хүний сэтгэл шингэсэн, дэмжлэг авсан энэхүү шинэ сум төслийн ажил гацахгүйгээр дуусна гэдэгт итгэлтэй байгаа.
-Танай аймгийн гурван сумыг эрчим хүчтэй холбох ажил удаашралтай байгаагаас болж асуудал дагуулаад байгаа. Энэ ажил юу болж байна?
-Шинэжинст, Баянлиг сумыг эрчим хүчтэй холбох тендерийн ажлыг түрүүчийн Засгийн газрын үед “Ойгон нуур” гэдэг компани хариуцаж авсан байдаг ч одоо болтол шалтаг тоочсон хэвээр л байна. Энэ асуудлыг манай тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Ганбат хариуцаж ажиллаж байна. Энэ хүрээнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эрчим хүчний сайд М.Сономпил нарт хүсэлт тавьж ажил бага ч гэсэн урагшилж байгаа. Гэхдээ дургүйд хүчгүй гэдэг байдлаар арай л зогсчихгүйгээр ажлаа явуулж байна.
-Шинэ сум төсөл, эрчим хүчээр хангах ажил бол томоохон бүтээн байгуулалт мөн. Гэхдээ энэ бол Засгийн газраас танай аймагт хэрэгжүүлж буй ажил. Харин та Засаг даргын ажлаа авснаас хойш Баянхонгор аймагт ямар ажил хийсэн байна вэ?
-Иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, ил тод хүргэх нь төрийн үндсэн чиг үүрэг. Энэ ч үүднээс би төрийн үйлчилгээний хамгийн анхан шатны нэгж болох багийн төвүүд дээр нэлээд анхаарал хандуулж ажиллалаа. Манай аймаг 104 багтай. Багийн иргэд сумын төв рүү орж бүх үйлчилгээг авдаг асуудлыг халъя гэж байгаа юм. Тэр ч үүднээс төрийн анхан шатны үйлчилгээг түргэн шуурхай болгож, иргэдэд байгаа газарт нь хүрч ажиллах орчинг бүрдүүлэхийн тулд 24 багийн төвийг шинээр барьж ашиглалтад хүлээлгэж өглөө. Ингэж чадсанаар багийн удирдлагуудаа ард иргэддээ үйлчил гэж шаардах эрхтэй болсон гэх үү дээ. Нөгөөтэйгүүр, сумын удирдлагуудад улиралд нэгээс доошгүй удаа айл өрхүүдээрээ орж төрийн үйлчилгээг үзүүлэх шаардлага тавьж байгаа. Хэрэв баг, сумын удирдлагууд иргэддээ төрийн үйлчилгээг үзүүлээгүй бол цалин, хангамжтай нь ярих хариуцлагын асуудлыг нэвтрүүлж байна. Баг, сумын удирдлагуудыг ажлаа хэрхэн хийж байгаад иргэд дүн тавина. Энэ боломжийг иргэдэд нээж өгөхийн тулд бид өрхийн дэвтэр гэгчийг гаргасан. Эхлүүлсэн ажил маань үнэхээр үр дүнгээ өгч байгааг иргэд ярьж байна. Тухайлбал, “Энэ дарга үзэгдсэнгүй хариуцлагын асуудал ярина” гээд сууж байна. Ингэж байж л төрийн ачаа хөнгөрнө. Өнөөдөр бид иргэдийнхээ сэтгэлгээг өөрчилж байж л өрсөлднө үү гэхээс биш аль нь том байшин, барилга барьснаараа өрсөлдөхгүй шүү дээ. Бид хүнээ хөгжүүлэхгүйгээр ахиж дэвшинэ гэж байхгүй. Түүнээс биш “Амьгүй албат” шиг ард иргэдийг халамжилж, тэтгэж, тэжээх гээд явах нь байж болохгүй асуудал. Ийм боломж манай улсад байхгүй.
-Ирэх онд ямар ямар ажил хийхээр төлөвлөсөн байгаа вэ?
-Манай аймгийнхны хувьд өнгөрсөн жил маш сайхан байлаа. Өнгөрсөн жил эхлүүлсэн ажлуудаа үргэлжлүүлж, 1000 айлын орон сууц, 200 айлын хаус хороолол барьж ашиглалтад оруулна. Мөн ирэх онд дулааны станц ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Нийт 20 гаруй багийн төвийг шинээр ашиглалтад оруулна. Сумуудыг инженерийн шугам сүлжээнд холбож, орон сууцны хорооллууд барих ажлыг эхлүүлнэ. Энэ хүрээнд ерөнхий төлөвлөгөөнүүдийг хийж байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Р.САРАНГОО
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
0 Сэтгэгдэл























