Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Татвартай холбоотой хуулийн төслүүдэд битгий улс төржөөсэй

Улс орны төсөв хүнд­рэхийн хэрээр татвар нэмж, шинэ төрлийн татварын хувь хэмжээг оруулж, түүнийг нь хувийн хэвшлийнхэн л үүрдэг. Ойрын жилүүдэд энэ байдал өөрчлөгдөх сураг гараад багагүй хугацаа өнгөрлөө. Тэгвэл нэгэн таатай мэдээлэл Ерөнхий сайд дуулгав. Өнгөрсөн долоо хоногт 2014 оны ажлын төлөвлөгөөгөө танилцуулсан Ерөнхий сайд Н.Алтанхуягийн яриан дунд энэ талаар дурдагдсан. Тэрээр “1.5 тэрбум борлуулалтын орлоготой жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлсөн мөнгөний 90 хувийг буцаан олгох хуулийн төслийг Засгийн газар боловсруулж байгаа. НӨАТ-ын босгыг өндөрсгөх хуулийн төслийг Засгийн газраас өргөн барихад бэлэн болсон” гэж хэлсэн. Уг төслөө маш яаралтай УИХ-д оруулж хэлэлцүүлэхийг АН-ын бүлэг Засгийн газарт үүрэг болгосныг бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлсэн. Хэрэв энэ төсөл УИХ-д хэлэлцүүлэгт орж ирвэл улс төржихгүйгээр шийдээд яваасай гэж хувийн хэвшлийнхэн чих тавин хү­лээж буй. Ялангуяа жижиг, дунд аж ахуй эрхлэгчдэд тун нааштай нө­лөө үзүүлэх татва­рын ши­нэ бодлого маш олон хү­ний нурууг тэнийлгэх нь гарцаагүй.

Яагаад гэвэл, жилдээ 1,5 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан компани дунд­жаар 10 хувийн ашигтай ажил­ласан гэж бодвол 150 сая төгрөгийн ашиг олно. Үүнээс орлогын албан татварт 10 хувь буюу 15 сая төгрөг төлнө. Тайлангаа хугацаандаа гаргаад, татвараа төлөөд явбал оны эцэст нийт төлсөн татварынхаа 90 хувь буюу 13,5 сая төгрөгийг улсаас буцааж авна гэсэн үг. Тэгэ­хээр энэ мөнгөөр аж ахуйн нэгжүүд чамгүй ажил хийж, бизнес эрхлэгчид тоног төхөөрөмжөө шинэчлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх боломжтой. Энэ бол эргээд бүтээн байгуулалтаа дэмжсэн маш чухал өөрчлөлт болно.

Татварынхан аж ахуйн нэгжүүдийн дунд үүссэн далд эдийн засгийг ил болгохыг эдийн засагчид хэлсээр байгаа. Гэвч УИХ-ын бүтцэд хэлэлцүүлэхээр орж ирсэн төслийг унагааж эсвэл үнэ цэнийг нь алдуулан хоосон улс төрждөгөөс болгоомжлох нь байгаа. Магадгүй, ямар нэг чухал төсөл дэмжээд хуулийг баталчихвал нөгөө тал оноо авч, нэр хүнд нь өсчих вий гэсэн аминчхан үзэл парламентад явдаг нь нууц биш. Тийм ч болохоор татвартай холбоотой асуудалд нухацтай хандах цаг болсныг сануулж байгаа юм.

Татварын бодлогыг зөвхөн Засгийн газраас оруулж ирэх ёстой гэсэн санал гаргасан. УИХ дахь АН-ын бүлэг зарчмын шийдэлд хүрч, өөрийн бүлгийн гишүүдийг дангаараа болон бусад гишүүнтэй хамт татварын чиглэлийн төсөлд оролцохгүй байхаар тогтож. Үндсэн хуульд татвар, төсөвтэй холбоотой асуудлыг Засгийн газар өргөн барихыг заасан. Төсвийг гишүүдээс санаачилж, өргөн бариад байдаггүй шүү дээ. Үүн шиг улс орны хөгжилд хувь нэмрээ оруулж буй аж ахуйн нэгжүүдээ татвараар айлгадаггүй, байнга хуулиар татварыг нь өөрчилдөггүй байх нөхцөлийг бүрдүүлэх цаг болсон. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлж буй “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгад ч татварын уян хатан бодлогоор хувийнхнаа дэмжих тухай асуудал багтсан. Тэгэхээр аль нэг улс төрийн нам, хүчин гэж талцалгүй чухал шийдэлд хүрч, хамтарч ажиллах нь юу юунаас илүү хэрэгтэй. 

Татварын бодлогын анх­ны шинэчлэлийг 2007 онд хийсэн гэдэг. УИХ 2006 онд баталж, дараа жилээс нь мөрдөж эхэлсэн багц хуу­лиар аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, хувь хүний орлогын татвар, нийгмийн даатгалын татвар гэсэн дөрвөн төрлийн татварыг бууруулж, 10 хувь болгосон. Одоо үйлчилж буй уг бодлогыг өөрчлөх болсныг цаг үе шаардаж байгаа. Иймээс Засгийн газрын оруулж ирэх төсөлд маш их найдлага тавьж, хүлээлт үүсээд буй. Одоогийн парламент байгуулагдсанаас хойш удтал яригдаж буй ч суөллийг боловсруулж байгааг Ерөнхий сайд хэлсэн. Энэ бол нэмэгдсэн өртгийн албан татварын босгыг өндөрсгөх. НӨАТ ногдуулах орлогын босго 10 сая төгрөг байсныг 50 сая төгрөг хүртэл нэмэгдүүлэхээр төсөлд тусгаж. Өөрсдийн худалдан авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрт төлсөн НӨАТ-ыг эргүүлээд улсаас авчихдаг болохоор энэ дарамт хэрэглэгчдийн нуруун дээр ачаа болдог. Иймээс төлөх босгыг өндөрсгөх нь НӨАТ шингэсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо буурна гэсэн үг юм.

Татварын бодлогын хоёр дахь шинэчлэлийг хийх цаг болсон гэж УИХ дахь олонхийн бүлгийн гишүүд ч үзэж байгаа. Гэхдээ татварын шинэчлэл нэрийн дор татварын хувь хэмжээг өөрчилж болохгүй. Одоо Засгийн газраас оруулж ирэх татвартай холбоотой төслүүдийг гацаалгүй, элдэв саад тээг тавилгүй шийдвэл үр дүн нь иргэд олонд шууд хүрэх учраас нөгөө том төр нь ухаалаг болох нэг алхам болох юм.

Хэрэв намрын чуулганд багтааж төслүүдээ өргөн баривал хаврын чуулганы эхэнд баталчих боломжтой. Гишүүдэд хүсэл сонирхол байвал хэлэлцэх асуудлын дараалал харгалзахгүй хэлэлцдэг жишиг бий. Энэ жишгээр татварын асуудлаа шийдчихвэл ч...
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан