Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэрт нэг л таагүй харагдаад байдаг зүйлсийг хэрхэн нуух бяцхан заль
Цахилгаан хэрэгслийн олон залгуур, ханын гол байрласан унтраалга, муур нохойн идүүр, өдөр тутам ашигладаггүй хэвлэгч мэтийн цахилгаан хэрэгсэл, эсвэл ашиглахаа больсон зарим эд зүйл гээд ширээ, тавиур дээр илүүдэл мэт харагдаад нүдэнд чийр болоод байдаг зүйл байдаг даа. Энэ бүхнийг хэрхэн “нууж”, эсвэл эвлэг хөөрхөн дизаин загварт оруулан гэртээ өнгө засал нэмэх вэ. Гаргаад хаячихаж болохгүйгээс хойш энд таны уран сэтгэмж, бяцхан заль л хэрэгтэй. Магадгүй танд хэрэг болох зарим зөвлөгөө энэ байна.

1.    Угаах хувцасуудаа хийдэг сагсыг хувцасны шүүгээний доод талд шургуулганд хийж болох нь

2.    Утасгүй интернетийн антенн-роутерийг үнэтэй гутлын гоёмсог цаасан хайрцганд хийгээд тавьчихад ургаад л явчихна.

3.    Эсвэл хуучин номын хавтсанд нууж болно.

4.    Нүдэнд бүр дасал болчихсон угаалгын машинаа зүгээр л өнгөт тууз ашиглаад уран сэтгэмжтэй болгож болох юм

5.    Хөргөгчийн чинь өнгө гандуу харагдаад байвал наалдамхай зурагт цаасар шинэ мэт болгож бас болно шүү дээ

6.    Эсвэл зориулалтын будгаар будаад нэг нэгэндээ зурвас бичиж үлдээдэг “самбар” болгон ашиглаж ч болох

7.    Салфетка, цаасыг аятайхан тавиур дор нуугаад, дээр нь жижиг эд зүйл тавьдаг болгочих л доо

8.    Арьсны, үсний гээд олон шингэнийг савыг нь солиод илүү гоёмсог саванд хийчихэд ариун цэврийн өрөө чинь өнгө ороод л ирнэ дээ

9.    Агааржуулалтын хоолой гэж нэг нүх байна аа....Цахилгааны шит ч бас бий. Мод, хуванцар сийлбэртэй хавтангаар таглачихад ургаад л ирнэ. Өнгийг нь яахав ханынхаа цаастай уялдуулна биз.

10.    Ашиглахаа больсон телевизор аль нэг өрөөнд чинь  байгаа юу, нэг их үнэтэй биш зураг аваад наана нь өлгөчих......

11.    Яг ханын голд байрлачихсан унтраалга, залгуур ч бас л онцгүй харагддаг. Аятайхан зураг аваад нугас хийгээд таглачихад бас болно

12.    Хананд байрлуулсан цахилгаан хэрэглийн залгуур утасыг аятайхан дизаин оруулан халхалж бас болно

13.    Принтерийг өдөр тутам хэрэглээд байхгүй болохоор тоосонд даруулж, нүдэнд өртөөд нэг л биш ээ. Шургуулганы нүүрэн талыг авдаг болгоод хийчих....

14.    Ханын голоос ирж байгаа залгуур утасыг заавал далдлахгүйгээр ингээд уран сэтгэмж болгоод чимэглэж бас болно. Хэд гуравхан хөөрхөн хавчаар байхад л болно

15.    Хуучирсан хаалгыг наалдамхай цаас, туузаар хөөрхөн чимэглэчихэд нэг хэсэгтээ л өнгө ороод ирнэ дээ.

16.    Агааржуулагчийг зургаар ч юм уу, эсвэл хүүхдийн самбараар халхалж болох нь....

17.    Цонхонд байрлуулсан агааржуулагчийг бол зүгээр л аятайхан даавуун хөшгөөр халхалчихаж болох юм

18.    Танай байр хуучны, тэгээд усны хоолой нь ил бол наагуур нь нимгэн хавтангаар халхлаад түүндээ ханын гоёмсог цаас наагаад үз дээ, Шинэ байр шиг л болно

19.    Дахиад л ганц нэг залгуур...Эргэн тойронд нь жижиг хүрээтэй зураг өлгөөд үз, өнөөх унтраалгыг хэн ч анзаарахгүй.

20.    За ажлын ширээний чинь доор түмэн утас ороолдож байгаа биз дээ. Наагуур нь аятайхан өнгийн, ханын цаастайгаа ижил өнгөтэй ч юм уу даавуун хөшиг татчих. Ёстой юу ч байхгүй юм шиг л цэвэрхэн харагдана.

21.    Хайртай амьтны чинь таваг хөлд тээр болдог уу. Шүүгээний хамгийн доод шургуулганд байрлуулчихад хэрэглээгүй үедээ хэнд ч садаа болохгүй.

22.    Эвхдэг сандал зай хэмнэдэг тун зүгээр эд. Гэхдээ даанч нэг өнгийн, тэгээд нэг бол хар, нэг бол саарал ч онцгүй дээ. Өөрөө шүршдэг будаг аваад хурц тод, өнгө өнгөөр будаад үз л дээ. Сууж байхад ч, эвхээд тавьсан ч гоёмсог харагдах вий.

23.    Цамц хувцасаа иймэрхүү байдлаар өлгөж бас болно. Бас л нэг өвөрмөц загвар даа.

24.    Тасалгааны дунд байдаг баганыг бол ийм байдлаар гоёмсог болгон янзалж бас будаж болох

25.    Будахдаа ч гэсэн өнгө донжийг нь олж орчинтой нь нийцүүлбэл....

26.    Шалны хавтан чинь бүр улиг болоод байвал орчин үеийн загвар дизаин оруулаад будчих

27.    Өнөө л хайртай, муур нохойдоо ийм аятайхан хэвтэр, орон сууц  оёод засаад өгчихөд болж л байна.

28.    Барилга барьж байхаас чинь үлдсэн блок хашааны буланд хэвтээд байвал ингээд цэцгийн тавиур, ваар болгочих...

29.    Хогийн хувин.....зайлшгүй хэрэгтэй эд ч бас ил харагдаад байх нь нэг л тиймхэн. Нэг шүүгээг шургуулга болгоод тэндээ нуучихаж болох нь....

30.    Гаражийн хаалгыг ч бас гадаа байдаг гээд ад үзээд яахав дээ. Орчинтой нь зохицуулаад аятайхан будчихад зүгээр .....

31.    Ванны онгоцны наад талыг байгалийн чулуугаар өнгөлчихөд бас л сонин харагдана.

32.    Ханын тавиурыг хуучны хэлбэр загвартай тулгуураар чимэхэд бөхөөс гадна, бас сонин харагдах биш үү

33.    Дахиад л залгуур. Түүнийг чинь нэг шургуулганд нуучихад болохгүй гэх газаргүй.

34.    Өрөө тасалгаанд чинь дуу намсгагчтай бол хивсэнцэр зэргээр хөнгөхөөн аргалж болох.

35.    Өнөө олон залгуурыг чинь бас ширээний давцангийн доор, сэмхэн нуучихаж болно

36.    Зүгээр л матрастай бол түүнийгээ хөнгөн чанарын хавтангаар тойруулаад бяцхан хөл хийчихэд л зөөлөн аятайхан жинхэнэ ор болчихно шүү дээ.

37.    Цахилгаан зуухныхаа өнгийг ч гэсэн хааяа нэг сольчиход гэмгүй шүү дээ. Ямар олдохгүй юм биш, наалддаг цаас ямар л бол ямар өнгө байгаа
0 Сэтгэгдэл
huurhun ed bn bugdiig ni unshla tnx
ndd mash ih taalagdlaa saihan sanaanuud bna ,bayarlallaa
Хамгийн их уншсан