Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нөөшилсөн “шпрот”-д хүний биед хортой хольц байна гэнэ

Латви улсад үйлдвэрлэсэн шпрот загасны нөөшилсөн маханд хүний биед хортой канцероген бензопирен байна гэдгийг ОХУ-ын мэргэжлийн хяналтын эрүүл мэндийн хяналтынхан лабораторын шинжилгээгээр илрүүлсэн байна. Латвиас орж ирж байсан ачааг хилийн хяналт шалгалтын лабораторт шалгахад ийм зөрчил илэрлээ гэж Мэргэжлийн хянатын албаны хэвлэлийн төлөөлөгч өнөөдөр мэдэгджээ.
“Лабораторын шинжилгээгээр канцероген бензопирений агууламж зохих хэмжээгээр байгаа нь Оросын болон Галийн холбооны хууль тогтоомжийг зөрчиж байна. Ялангуяа бенопирен нь багахан байлаа ч гэсэн хүний эрүүл мэндэд аюултай” гэж хэвлэлийн мэдээлэлд дурджээ. Үүнтэй холбогдуулан нийслэл Москва болон Москва мужид энэ аюултай бүтээгдхүүнийг оруулж ирэхгүй байх бүхий л арга хэмжээ авч эхэлсэн байна. Мөн бензопирен бүхий бүтээгдхүүн гаргасан SIA Randa компанитай холбоо тогтоож лабораторын хяналт шалгалтаа хүчтэй болгохыг дуулгасан гэнэ.



SIA Randa компанийн "Шпроты в масле", "Шпроты крупные в масле" и "Рижские шпроты в масле" гэсэн бүтээгдхүүнүүд орост орж ирдэг юм байна.
Манайхан нөөшилсөн загаснаас шпротыг илүүтэй шүтэж, оросоос оруулж ирдэг. Магадгүй ийм бүтээгдхүүн манайд ороод ирсэн байхыг үгүйсгэх аргагүй. Дэлгүүр худалдааны газраас нөөшилсөн шпрот худалдаж авахдаа хаана үйлдвэрлэснийг нь нягтлахад зүгээр л юм байна.
0 Сэтгэгдэл
Оросууд Гүржийн Виног Украйны чихрийг ингэж пиардаж унагасан юм Оросууд жижиг Латвийг үргэлж дээрэлхэж ирсэн
ОЧИЖ ОЧИЖ ОРОСУУД ИЛРҮҮЛДЭГ НЬ Ч ЮУВ ДЭЭ ХЭ ХЭ . . . АМТ ЧАНАРААР ЛАТВИЙГ ГҮЙЦЭХГҮЙ БОЛОХООР ИНГЭЖ БОХИР АРГААР ӨРСӨЛДӨГЧӨӨ ЗАЙЛУУЛАХ ГЭЖ БАЙГАА НЬ ОЙЛГОМЖТОЙ. ТЭГЖ ЯРЬВАЛ СОГТУУ ОРОСУУДЫН ШПРОТ Л ХОРТОЙ БАЙЖ МАГАД
Shprot orosuud mash ih heregledeg barag undesnii hool boloh shahsan. Uursduu shprot hiidegch latviinhad amt chanaraar hurdegui yum. Zoriud iim medeelel taraaj latviin shprotiig zah zeelees shahah gej baij magadgui ulsuud shuu
монголынхоо хүнсийг гэртээ боловсруулж идэхгүй юү
Мэдэх мэдэхгүй юм идэж байхаар Атар талх,өгөөжийн ***** гэрийн хоолоо идээд явж бай... хятад ,солонгос рестронд тансаглахгүй монгол цайны газрын нарийн махан хуурга идээд явбал ирээдүйд өлзийтэй байх болно. тархи толгой чинь дүүрч,дотор гэдэс чинь ядаж цэвэр байг.
Мэдэх мэдэхгүй юм идэж байхаар Атар талх,өгөөжийн ***** гэрийн хоолоо идээд явж бай... хятад ,солонгос рестронд тансаглахгүй монгол цайны газрын нарийн махан хуурга идээд явбал ирээдүйд өлзийтэй байх болно. тархи толгой чинь дүүрч,дотор гэдэс чинь ядаж цэвэр байг.
энэ нээрээ ороод ирчихсэн юм биш үү.дэлгүүрүүдэд латвиас орж ирсэн гээд олон төрлөөрөө байна лээ.би уг нь Номхон далайд хаяж байгаа фукушимагийн цацрагаас хол гээд хаа байсан атлантын далайд ойрхон юм гээд аваад байсан баларчээ.энэ хэрэв Монголд орж ирсэн байвал МХЕГ-т гомдол гаргана аа.
ер нь нөөшилсөн бүтээгдэхүүн их хортой шүү дээ, удаан хугацаагаар хадгалахын түлд ихэвчлэн химийн гаралтай бүтээгдэхүүнээр нөөшилдөг юм. Тийм болохоор нөөшилсөн бүтээгдэхүүн бага хэрэглэж өөрийнхөө ориг бүтээгдэхүүнийг ахиу хэрэглэх нь дээр байхаа.
хаяг нь харагдаж л байна ш дээ...зураг дээр...
хаяг нь хаагдаж л байна ш дээ.зурган дээр
хаана үйлдвэрлэсэнийг нь шалгах хэрэгтэй л гэх юм хаанахын идэх юм бэ тэгээд.
хаана үйлдвэрлэсэнийг нь шалгах хэрэгтэй л гэх юм хаанахын идэх юм бэ тэгээд.
хаана үйлдвэрлэсэнийг нь шалгах хэрэгтэй л гэх юм хаанахын идэх юм бэ тэгээд.
монголынхоо хүнсийг гэртээ боловсруулж идэхгүй юү
Хамгийн их уншсан