Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Индонезид баталсан хууль бидэнд ашигтайгаар эргэх нь
Индонезийн Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдойоно өнгөрсөн долоо хоногийн сүүлээр гарын үсэг зурж баталгаажуулсан нэгэн хууль дэлхийн эрдсийн гаралтай түүхий эдийн зах зээлд багагүй нөлөө үзүүлж, зарим эрдэс, түүний дотор зэсийн үнэ болон олборлогч компаниудын хувьцаанд нөлөөлжээ.
Шинэ хуулийн дагуу тус улс никель, боксит ба зэсийн хүдрийн экспортыг өчигдрөөс бүрэн зогсоох болжээ. Гэхдээ Индонезид зэсийн олборлолт явуулдаг “Freeport-McMoRan Copper & Gold Inc” ба “Newmont Mining Corp” гэсэн хоёр том корпорацид тодорхой нөхцөлтэйгээр зэсийн хүдэр экспортлохыг  зөвшөөрсөн байна.

Ингэж хориглохын гол зорилго нь өөрийн нутагт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх гэнэ. Өөрөөр хэлбэл цэвэр хүдэр гаргахыг зогсоож, өөрийн нутагт  дээрх металлуудыг баяжуулдаг эсвэл цэвэр байдлаар үйлдвэрлэдэг боловсруулах үйлдвэрийг олноор байгуулах аж. Ингэвэл алсдаа Индонезийн ашигт малтмал, уулын үйлдвэрийн салбарын дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвар ихээхэн нэмэгдэнэ гэж үзсэн байна. Хоригийг үл харгалзан зэсийн хүдэр экспортлох зөвшөөрөл авсан хоёр компанид маш олон хүн ажилладаг тул экспортыг гэнэт зогсоох нь улсын хэмжээнд ажилгүйдлийг нэмэгдүүлэх сөрөг нөлөөтэй гэж үзжээ. Гэхдээ л энэ хоёр компани нь ойрын гурван жилийн дотор өөрийн хөрөнгөөр баяжуулах, цэвэр металл гаргах үйлдвэр барих амлалт өгч Индонезийн Засгийн газартай гэрээ байгуулсан аж.

Цаашид, Индонезид дээр нэр гарсан эрдэсийн гаралтай түүхий эд олборлогчид нь хүдрийг зөвхөн бүрэн эсвэл хагас боловсруулж гэмээнэ экспортлох эрх авах аж. Индонез нь дэлхийн зах зээл дээрх никель, хөнгөн цагаан, зэсийн хамгийн том олборлогч, үйлдвэрлэгчдийн нэг тул экспортын ийнхүү мэдэгдэхүйц хэмжээгээр багасгаж байгаа нь эдгээр металлын үнийг өсгөхөд нөлөө үзүүлжээ.
Мөн зэс, нүүрс, хөнгөн цагаан ба никелийн үйлдвэрлэл  ба экспорт эрхэлдэг Орос, Австралийн компанийн хувьцааны үнэ огцом өсөөд эхэлсэн байна. Энэ бол манай улсын хувьд таатай мэдээ. Шинэ хуулийн дагуу эрсдийн гаралтай хүдэр, түүний дотор зэсийн баяжмалыг зөвхөн ойрын гурван жил экспортлохыг зөвшөөрөөд цаашдаа зөвхөн Индонезийн үйлдвэрүүдэд цэвэршүүлсэн металлыг л экспортлохыг зөвшөөрдөг болох аж.

Тэгэхээр гурван жилийн дараанаас зэсийн баяжмалын үнэ нэлээдгүй нэмэгдэх нь. 2013-2014 оны зэсийн үнийг дэлхийн томоохон банкууд янз бүрээр тодорхойлжээ. Үүнд: “J.P. Morgan” -  тонн нь 7366- 7269  ам.доллар гэсэн байхад “Barclays” 7257  ба 7500, “Goldman Sachs” 7216 ба 6600, “Credit Suisse” - 7240 ба 6225 гэжээ. Харин “CPM Group” тонн зэсийг 7986 ам.доллар байна гэж үзсэн ч Индонезийн шинэ хуулиас үүдэн энэ үнэ өсөх нь тодорхой бололтой.
0 Сэтгэгдэл
Manaih ch gesen iim huuli batlah heregtei shdee. Tuuhii ediin une usnu gej bayarlaj baihaar
Mongolchuudad iim l huuli heregtei baina ingej baij Mongoliin hun bur chineeleg amidarch chadna. Ene enkhbold, Altanhuyag nar iim ajil hiih chadvar alga, chadahgui ulsuudiig ogtsruulya.
Хамгийн их уншсан