Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГААН ТАХЛААР “НААДСАН” МОНГОЛ ЗАЛУУС
Хар тамхи... Энэ үгийг сонсохоор нэг л айдас, түгшүүр мэдрэгддэг гадаадынханд л хамаатай, биднээс хол мэт санагддаг байсан хар тамхины хэрэглээ өнөөдөр манай улсад чимээгүй тэлж тэр дундаа урлагийн гэх тодотголтнуудад илүүтэй хамаарагддаг болсон нь нууц биш.
Урлагийг ганц өгүүлбэрээр илэрхийлсэн олон хэлц үгнээс бууриа сэлгэлгүй ертөнцөөр аялах харгуй мөн гэж тодотгосон нь хамгийн оновчтой хэмээдэг. Гэвч хүнд сэтгэлийн болоод гоо сайхны таашаалыг жинхэнэ утгаар нь түгээх урлагт шунан дурлагсад хар тамхинд донтож байгаа нь эмгэнэлтэй. Нийгмийн түүчээ гэгдэх тэд том, жижиггүй ээлж дараалан цагаан тахалтай холбогдсон нь нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаан бодох цаг ирснийг ч зарлах шиг.
Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх тасгийн ажилтнууд эрэлч нохдынхоо тусламжтайгаар мансуурсан хэсэг залуусыг баривчилсан. Эх сурвалжийн хэлснээр иргэн Х.Гэнерийгийн дуу бичлэгийн студид мансуурч байсан 15 залуу олны танил хип хопчид байж. Хэн байсан нь чухал биш, гагцхүү урлагийн халуун ам бүлд багтсан залуус байсан уу гэдгийг тус газраас тодруулахад “Шалгаж байна. Мэдээлэл өгөхгүй боломжгүй” гэлээ. Ямартай ч, газар дээрээ зүү тариур, тугалган цаастайгаа гардуулсан тэд урлагийнхан, тэр дундаа залуу үеийнхний бахархал болсон уран бүтээлчид байсан нь ойлгомжтой.
Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн мэдээллээр манай улсад 561 хэрэглэгч бий гэсэн бол Хууль зүйн яам, “Дэлхий зөн” монгол олон улсын байгууллагатай хамтран хийсэн судалгаагаар 16 мянга гаруй хэрэглэгч байна гэсэн тэнгэр газар шиг зөрүүтэй дүн гарчээ. Нэг хэрэглэгч дөрвөн хүн дагуулах буюу уруугаа харсан пирамид хэлбэртэйгээр хэрэглэгчийнхээ тоог нэмдэг энэ тамхины хэрэглээ 1999 оноос хойш 10 дахин өссөн гэдэг. Үүнтэй холбоотойгоор гэмт хэргийнх нь тоо ч өсч, өнгөрсөн онд гэхэд 38 хүн ял авч, шийтгүүлсэн байна. Мэдээж, энэ тоо, хувь хэмжээ өсөхөд манай урлагийнхны тэр дундаа хип хопчид хуруу нэмэрлэсэн. 2007 онд “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн хар тамхины хэргээр Ганц худагт “морилон” салхийг нь хагалж байсан бол “Монголын хип хоп” холбооны ерөнхийлөгч, “Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр, “Ice top” хамтлагийн залуус УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгагдаж байсан удаатай. Харин өдгөө урлагийн халуун ам бүлд багтсан гэх шинэ залуус  орыг нь залгав. Баячуудын болон урлагийнхныг “олзлон” хэрэглэгчээ болгодог “менежменттэй” гэх хар тамхины хэрэгтэй анх Монголбанкны экс захирал О.Чулуунбат, “Монросцветмет”-ийн Х.Ба­дам­сүрэн нарын хүүхдүүд холбогдсон  бөгөөд нийгмийг бүхэлд нь залгих ямар аюултайг өнөөдрийн өсөн нэмэгдэж буй хэрэглээ харуулна.
Энэ төрлийн гэмт хэрэг өсч буйд Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Ш.Лхагвасүрэн “Манай оронд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хууль байхгүй. Харин хар тамхи мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн тухай хууль бий. Тэр нь эм хангамжийн чиглэлээ барьчихсан. Энэ талын хууль гаргах ажлын хэсэг байгуулагдаад хоёр жил болж байгаа ч одоог хүртэл гараагүй. Гэтэл хууль гарахын өмнө Монголын Үндэсний аюулгүй байдал хүндхэн нөхцөл байдалд орчихлоо” хэмээн халаглан ярьж байсан удаатай. Үнэхээр ч өөрсдөө хэрэглээд зогсохгүй дамжин өнгөрөх бааз болж буй манай улсын 34 хүн өнгөрсөн жилүүдэд Үндэстэн дамнасан хар тамхи мансууруулах бодисын гэмт хэрэгт холбогдож, гадаад орны хуулиар ял хүлээжээ. Тэдгээрээс хоёр хүн цаазлуулж, хоёр хүн бүх насаараа хорих ял, 15 хүн 15 жилийн ялаар тус тус шийтгүүлсэн байна. Харин нийгэмд нөлөөтэй урлагийнхнаар дамжуулан хэрэглэгчийнхээ тоог хурдацтай тэлж буй хар тамхинд манай улсын эрх зүйн орчин хүчгүйдэж буй.
Хар тамхи, мансууруулах бодис үйлдвэрлэсэн, тараасан, хэрэглэсэн хүмүүст улс болгон өөрийн уламжлал, хуулийн онцлогтой холбоотойгоор янз бүрийн шийтгэл ногдуулдаг байна. Жишээ нь, хар тамхины контрбанд буюу нууцаар хил давуулан  оруулсан хүнд Афганистан, Бангладеш, Бруней, Хятад, Куба, Египет, Сингапур, Вьетнам, Йемен, Зимбабве улс насаар нь хорих цаашлаад цаазаар авах ял оноодог. Тэр дундаа олны танил, нийгэмд нөлөө бүхийн эрхмүүд холбогдвол амжилтынх нь карьер төгсч,  хэн ч биш болгодог хатуу дүрэмтэй.
Гэтэл хэн бүхэнд үлгэр дуурайлал, сайн сайхны хэмжигдэхүүн болсон урлагийнхан маань давтамжтайгаар хар тамхитай холбогдож байгаа нь харамсалтай. Үнэндээ, хоёр сая гаруй хүн амтай манай улсад урлагийн гэх хэдхэн хүн нь хар тамхитай үй зайгүй найзалбал хуурай өвсөнд түймэр тавихтай адил хурдан тэлэх нь ойлгомжтой. Нийгмийн хариуцлага гэдэг зөвхөн компани, аж ахуйн нэгжүүдэд хамааралтай мэт бус урлагийнхны ч салшгүй нэгэн имиж байх ёстой. Тэд бууриа сэлгэлгүй ертөнцөөр аялах харгуйн замдаа бүдэрч унах эрхгүй хүмүүс билээ...
Т.Баяр
0 Сэтгэгдэл
хэргэлж үзмээр байдышд олддоггүй баячууддан олдоод бдг болхоос
nadaa neg iim sanaa bnaa bna odoo ene deer osvor nasniihan setgedlee uldeevel bidend mash ih hereg boloh bna ted nar yu gej boddoggin ted nariin dund yag yu gej oilgodogiin etseg ehiin zugees zugees huuhduudedee yag yaj tusalval bolohiin zereg thank you teenagers
хэргэлж үзмээр байдышд олддоггүй баячууддан олдоод бдг болхоос
bolj bolj oshoo oluulaa heregle tegeed uhecgee.hortoi muugii n medeed hergelj baival hohi n bugdeeree uh. ter bayachuudiin ur udam. ted yaj bayajsan bilee.
хар тамхитай холбогдсон бол шууд цааз архичдаа эмчилж чадахгүй байхад хар тамхичид яршиг л байна.
б
уу
ГАДААДЫН БАЯЧУУД БЄЄС ИДДЭГ ГЭВЭГ МОНГОЛЧУУД БАС Л ИХ МЄНГЄЄР АВААД ИДЧИХ СЭТГЭХЇЙТЭЙ БОЛСОН ТЭДЭНД ИЛЇЇ МЄНГЄЄ БУЯНД ЗАРЦУУЛАХ БИЛ ГЭЙТС ШИГ СУРТХУУН БАЙХГЇ Й ер НЬ эцэг ЭХ НЬ ТЄСВЄЄС ХУЙЛГАЛЖ ОЛСОН МЄНГЄ їр ХЇЇХЭД НЬ зовлон БОЛЖ тэр ЗАМААРАА УРСДАГ
ter neg buusud hereggui l baih
harin ch heregtei medeelel baina cham harsaar baigaad zugeer suugaagui l baindaa
чам шиг бөөсөд хэрэггүй л байдаг юм байгаа биз.энэ чинь үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал.өрөөлийг хэлвэл өөрт гэж үг байдгийг саначихаа хөө.
ш .лхагвасүрэн гуайн хэлсэн үгийг тоож сонсдог хүн байдаггүй юм билээ.
Ene sedviig hunduj bichij baigaa ni zuv zuitei bolovch har tamhiny hergeer 2 irgen hezee ali ulsad tsaazluulsan yum be, ene medeelel chin unen zuv medeelel mun uu, haanaas avsan medeelel ve?
Ene sedviig hunduj bichij baigaa ni zuv zuitei bolovch har tamhiny hergeer 2 irgen hezee ali ulsad tsaazluulsan yum be, ene medeelel chin unen zuv medeelel mun uu, haanaas avsan medeelel ve?
Судасны хатуурал нарийслыг эмийн бус аргаар эрүүлжүүлэх бүтээгдэхүүнийг борлуулж байна. Тус бүтээгдэхүүн нь цус шингэлэх, цусан дахь дахь холестрины хэмжээг бууруулах үйлчилгээтэй бөгөөд ялангуяа судасны хананд наалдан хуримтлагдсан өөхөн товруу /блящка/-г хайлуулан цэвэрлэх үйлчилгээтэй. Та ганц бүтээгдэхүүн хэрэглэж, өвчлөлийнхөө ШАЛТГААН буюу Атеросклерозыг эрүүлжүүлснээр даралт ба хуян, тархины болон зүрхний судасны хатуурал нарийсал /ишеми/, харвалтын дараах зэрэг болон бүх биеийн /хөлийн г.м/ судасны нарийсал, бөглөрлийг цогцоор нь эрүүлжүүлнэ. Бүтээгдэхүүний үнэ 1 курс – 330$. Бүтээгдэхүүний талаар болон эрүүл мэндийн зөвлөгөөг биечлэн ирж, үнэ төлбөргүй авна уу? 96665038
хийх мэдээлэл үнэндээ олдохгүй байна уу ийм хачин юм хийж байхаар олигтойхон өгүүллэг нь дээр юм байна
harin ch heregtei medeelel baina cham harsaar baigaad zugeer suugaagui l baindaa
чам шиг бөөсөд хэрэггүй л байдаг юм байгаа биз.энэ чинь үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал.өрөөлийг хэлвэл өөрт гэж үг байдгийг саначихаа хөө.
Судасны хатуурал нарийслыг эмийн бус аргаар эрүүлжүүлэх бүтээгдэхүүнийг борлуулж байна. Тус бүтээгдэхүүн нь цус шингэлэх, цусан дахь дахь холестрины хэмжээг бууруулах үйлчилгээтэй бөгөөд ялангуяа судасны хананд наалдан хуримтлагдсан өөхөн товруу /блящка/-г хайлуулан цэвэрлэх үйлчилгээтэй. Та ганц бүтээгдэхүүн хэрэглэж, өвчлөлийнхөө ШАЛТГААН буюу Атеросклерозыг эрүүлжүүлснээр даралт ба хуян, тархины болон зүрхний судасны хатуурал нарийсал /ишеми/, харвалтын дараах зэрэг болон бүх биеийн /хөлийн г.м/ судасны нарийсал, бөглөрлийг цогцоор нь эрүүлжүүлнэ. Бүтээгдэхүүний үнэ 1 курс – 330$. Бүтээгдэхүүний талаар болон эрүүл мэндийн зөвлөгөөг биечлэн ирж, үнэ төлбөргүй авна уу? 96665038
Ìîíãîëûí ìèíü õîé÷ èðýýä¿é áîëñîí îõèä õºâã¿¿ä ìèíü ýíý ìóóõàé õàð òàìõèíààñ õîëûí õîëóóð ÿâöãààãààðàé òà íàð ìèíü óõààíòàé ø¿¿
Хамгийн их уншсан