Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Өртгөөрөө Оюутолгойгоос бага ч өгөөжөөрөө эн тэнцүү
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам өнгөрсөн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн үйл ажилагаагаа УИХ-ын байнгын хороодод танилцуулсаар байна. Өмнө нь, Төсвийн, Хөдөө аж ахуйн, Байгаль орчны байнгын хороонд холбогдох чиглэлийн үйл ажиллагааг мэдээлсэн бол өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд танилцуулга хийв. Яамны хувьд эдийн засагт хамгийн өгөөжтэй гэж үзсэн Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор төслийг сонгон мэдээлсэн. Учир нь, хөнгөн үйлдвэр, мал аж ахуйн, газар тариалан гэхчлэн бусад салбарын асуудлаа харьяалагдах хороонд тайлагнажээ. Эдийн засгийн байнгын хорооноос хүсэх ганц зүйл бол өгөөжөөрөө Оюутолгойтой дүйцэх хэрнээ өртгөөрөө гурав дахин бага хүнд аж үйлдвэрийн анхны гараанд дэмжлэг хэрэгтэй гэж онцолж байсан юм. ҮХААЯ-ны Хүнд аж үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Ганболд САҮЦ-ын дэлгэрэнгүй илтгэлийг байнгын хорооны 11 гишүүнд танилцууллаа. Дашрамд дуулгахад, хорооны 19 гишүүнээс ирсэн нь цөөхнөөс гадна илтгэлийн үеэр тав хүртлээ цөөрсөн нь эдийн засагт жинтэй нөлөөлөх хүнд аж үйлдвэрт хэрхэн хандаж буйг нь илтгэх мэт. Байнгын хороон дарга Б.Гарамгайбаатараас гадна Д.Зоригт, Д.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан, Д.Ганхуяг, Д.Ганбат нарын гишүүд илтгэлд анхаарлаа хандуулсан юм.
Д.Ганболд даргын илтгэл төслийн гүйцэтгэгч, сонгон шалгаруулалтаас эхлээд гүйцэтгэлийн шат дараалал зэрэг мэдээллээр үргэлжлэв. Цогцолборын хамгийн гол ач холбогдол өгч буй үйлдвэр нь ган төмрийнх учраас үүнд төвлөрөн ярилаа.
Тухайлбал, дэлхийн ган төмрийн зах зээл урт хугацаандаа өсөн нэмэгдэх хандлагатай байгаа аж. Өнөөдрийн байдлаар дэлхийн төмрийн хүдрийн хамгийн их хэрэглээтэй орон нь Хятад улс бол хамгийн том нийлүүлэгчийг Австрали, Бразил улс тэргүүлж буй.
Тэдэнтэй зэрэгцээд Энэтхэг улс Хятадад төмрийн хүдэр нийлүүлэгч ойрын бөгөөд хүчтэй өрсөлдөгч байснаа больж, манай улсын зорьж буй бодлого руу шилжжээ. Өөрөөр хэлбэл, төмрийн хүдрээ боловсруулж экспортлох замыг сонгов. Бразил ч ялгаагүй ийм замд орохоор төлөвлөж буй мэдээлэл дуулдах болсныг Д.Ганболд дарга дуулгалаа. Ингэснээр Бразилын 100 сая тонн, Энэтхэгийн 80 сая тонн нийлүүлэлт Хятадын зах зээлд сох дутах аж. Төмөр үнэтэй болж ирэх тэр үед австраличууд өнөөгийн 145 сая тоннын нийлүүлэлтээ хоёр дахин нэмэгдүүлж, илүү ажиллах шаардлага үүснэ. Мөн мөнхийн хөрш Монгол Улс энэ их эрэлтийг ашиглах бололцоотой. Түүний тулд Сайншандын аж үйлдвэр зайлшгүй ажиллах шаардлагатай юм.
Нийт гангийн үйлдвэрлэл эдийн засгийн олон салбарт ашиглагддагаас 50-60 хувь нь барилга байгууламжид зориулагддаг. Цаашид 2020 он хүртэл дэлхийд хотжилт хаана хаана бий болох вэ гээд эх сурвалжаас үзэхэд Америк тивд бараг үгүй. Харин төв Ази, дундад Азийн орнуудад эрчимтэй хотжилт бий болно гэсэн төлөв гарчээ. Энэ бүхэн нь манай улс гангийн үйлдвэрлэл эрхлэх, хүнд аж үйлдвэр хөгжүүлэхэд хамгийн тохиромжтой цаг үедээ ирснийг илтгэж байгаа. Түүнчлэн яагаад бид гангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгтэй вэ гэсэн асуултад хөгжсөн орнуудын туулсан зам хариу өгнө. Тухайлбал, Япон, Герман, Америк орны дотоодын нийт бүтээгдэхүүнд гангийн эзлэх хувь байнга өсөлттэй явж ирсэн. Хөгжлийн тодорхой төвшинд хүрээд гангийн эзлэх хэмжээ тогтворжсон байгааг судалгааны байгууллага батлан харуулжээ. Эдгээр орны гангийн үйлдвэрлэлийг нийт иргэний тоонд харьцуулж үзэхэд нэг хүнд дунджаар 600 орчим кг ган төмөр оногддог гэх тооцоолол бий. Сонирхолтой нь, хойд Солонгос гангийн үйлдвэрлэлийн нэг хүнд оногдох хэмжээгээр дэлхийд тэргүүлж 900 гаруй кг дүнд хүрчээ. Тэд экспортод түлхүү анхаарч ажилладаг боловч манай улсад Сайншанд аж үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс гангийн үйлдвэрлэлийн нэг хүнд оногдох хэмжээгээр дэлхийд цойлох бололцоо бүрдэх аж. Энэ зорилт 2018 он гэхэд биеллээ олсон байх бол одоогоор манай орны нэг иргэнд 300-400 кг металл оногддог гэнэ.
Манай улсын хувьд 2007-2012 оны хооронд төмрийн хүдрийн экспорт тогтмол өссөн дүн гарчээ. Тухайлбал, 2012 онд найман сая тонн төмрийн хүдэр экспортолжээ. Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор ашиглалтад орсноор их металлург буюу коксын металлургийн аргаар жилд таван сая ган үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна. Ингэхдээ хувийн болон улсын мэдэлд байгаа бүхий л төмрийн ордыг ижил шалгуураар хамруулаад төмөр замаар түүхий эдийг татах аж. Цогцолбор үйлдвэрийн гол эх үүсвэрийг 230 сая тоннын нөөцтэй Төмөртэйн орд гэж үзэж байгаа. Учир нь, хүдэр нь 51 хувь буюу маш өндөр агууламжтай, магнитит төрөлд багтдаг. Хүхрийн агууламж 2.7 хувь, фосфор 0.03 хувьтай гэнэ. Үүнээс гадна Баянголын орд 180 сая тонн, Харанга буюу Баянцогтын орд 229 сая тоннын нөөцтэй ордоос түүхий эд авна. Үүний тулд хэд хэдэн онцлог, дамжлагаар ажиллах юм байна. Тодруулбал, Дархан-Уул аймагт 15 сая тонн хүртэлх хүдэр татаад ус ихээр шаардсан ажил болох матум боловсруулах, зуухны түүхий эд боловсруулалтыг гүйцэтгэнэ. Ингэснээр 8-10 сая тонн гарцыг Сайншанд руу боловсруулалтад явуулж байх аж. Мөн Тавантолгойгоос жилд хамгийн багадаа гурван сая тонн нүүрс татаж коксжуулна. Хамгийн сонирхолтой технологи нь Төмөртэйн ордоос Дархан-Уул аймаг хүртэл “шингэн” тээвэрлэлт хийх гэнэ. Энэ нь олон улсад хэдийнэ шалгарсан технологи болсон ч манай улсад шинэ үзэгдэл аж. Үүнийг Хятадын туршлагатай компаниар гүйцэтгүүлэх саналтай байгаа юм. САҮЦ бүхэлдээ ажиллахад жилдээ хоёр сая тонн кокс орно, найман саяас доошгүй төмрийн хүдрийн бэлдэц шаардагдана. Мөн 700 мянган тонн шохойн чулууг нэмсний эцэст үйлдвэрээс жилд таван сая тонн ширэм гарах тооцоотой. Таван сая тонн ширэмнээс хоёр сая тонн ган төмөр гаргах бол үлдсэн гурван сая тонн ширмийг шууд экспортлохоор төлөвлөжээ. Цогцолбор дунд цементийн үйлдвэр багтсан. Төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрээс цемент гарч байгаа нь сонирхол татна. Үүнийг Д.Ганболд дарга тайлбарлахдаа боловсруулах зуухнаас слаг гэдэг зүйл маш их гарах бөгөөд цементийн маш хямдхан, сайн чанарын түүхий эд болдог хэмээсэн. Энэ хаягдлыг ашиглаад жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай байх ажээ. Мөн цахилгаан станц зайлшгүй шаардлагатай ч ирээдүйд хүнд үйлдвэрийг дагаад бий болох хот суурин, хөнгөн үйлдвэрүүдийн хангамж /200-300 МВт/ бололцоог тооцож станцаа төлөвлөсөн байна.
САҮЦ-ын үндсэн үйлдвэрт оруулах хөрөнгө оруулалт 3.5 тэрбум ам.доллар байх бол дэд бүтцэд хоёр тэрбум ам.доллар шаардлагатай. Нийт таван тэрбум ам.долларын өртгөөр Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор бий болох юм гэнэ. Дээр өгүүлсэнчлэн түүхий эд боловсруулахад шаардагдах усны дийлэнхийг Дархан-Уул аймагт гүйцэтгэх бол цогцолборт харьцангуй бага ус шаардагдах аж. Тиймээс өдөрт 25.2 мянган шоо метрийн ундаргатай Сайн ус, 16 мянга, 11 мянгын гарцтай Бор хөөврийн хөндийн хоёр цэгийг усны ундаргаар сонгожээ.
Ийнхүү ҮХААЯ-наас хүнд аж үйлдвэрийн салбарт баримталж буй бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, явц болон ирээдүйн төлвийг танилцуулсан юм. Салбарын сайд Х.Баттулга байнгын хорооны гишүүдийн асуултад дээрх мэдээллийг тайлбарлан хариулт өгснөөр хорооны хуралдаан өндөрлөв. Байнгын хороон дарга Б.Гарамгайбаатар ҮХААЯ-ны танилцуулга мэдээллийн мөрөөр ажлын хэсэг байгуулах санал гаргаж Д.Зоригт гишүүнийг ажлын хэсгийн даргаар томиллоо.
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам өнгөрсөн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн үйл ажилагаагаа УИХ-ын байнгын хороодод танилцуулсаар байна. Өмнө нь, Төсвийн, Хөдөө аж ахуйн, Байгаль орчны байнгын хороонд холбогдох чиглэлийн үйл ажиллагааг мэдээлсэн бол өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд танилцуулга хийв. Яамны хувьд эдийн засагт хамгийн өгөөжтэй гэж үзсэн Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор төслийг сонгон мэдээлсэн. Учир нь, хөнгөн үйлдвэр, мал аж ахуйн, газар тариалан гэхчлэн бусад салбарын асуудлаа харьяалагдах хороонд тайлагнажээ. Эдийн засгийн байнгын хорооноос хүсэх ганц зүйл бол өгөөжөөрөө Оюутолгойтой дүйцэх хэрнээ өртгөөрөө гурав дахин бага хүнд аж үйлдвэрийн анхны гараанд дэмжлэг хэрэгтэй гэж онцолж байсан юм. ҮХААЯ-ны Хүнд аж үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Ганболд САҮЦ-ын дэлгэрэнгүй илтгэлийг байнгын хорооны 11 гишүүнд танилцууллаа. Дашрамд дуулгахад, хорооны 19 гишүүнээс ирсэн нь цөөхнөөс гадна илтгэлийн үеэр тав хүртлээ цөөрсөн нь эдийн засагт жинтэй нөлөөлөх хүнд аж үйлдвэрт хэрхэн хандаж буйг нь илтгэх мэт. Байнгын хороон дарга Б.Гарамгайбаатараас гадна Д.Зоригт, Д.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан, Д.Ганхуяг, Д.Ганбат нарын гишүүд илтгэлд анхаарлаа хандуулсан юм.Д.Ганболд даргын илтгэл төслийн гүйцэтгэгч, сонгон шалгаруулалтаас эхлээд гүйцэтгэлийн шат дараалал зэрэг мэдээллээр үргэлжлэв. Цогцолборын хамгийн гол ач холбогдол өгч буй үйлдвэр нь ган төмрийнх учраас үүнд төвлөрөн ярилаа.

0 Сэтгэгдэл