Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Иргэд тарьсан ойгоо өмчилнө

БОНХЯ, Сангийн Сайдын 2013 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн хамтарсан тушаалаар иргэн  өөрийн өмчлөлийн болон эзэмшлийн газартаа тарьсан таримал ойгоо өмчлөх эрхтэй боллоо.
Ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага ч  эзэмшлийнхээ болон ойн сангийн бус газарт зориудаар тарьж ургуулсан ойгоо ч өмчлөх эрхтэй аж.
Тэгэхдээ өмчлүүлэх таримал ойн хэмжээ нь 0.5 га-гаас багагүй байх, насжилтын хувьд үр, тарьц, суулгацаар ойжуулалт хийснээс хойш таваас дээш жил арчилж ургуулсан, найм ба түүнээс дээш настай байх ёстой гэнэ. Харин өмчлөгч нь таримал ойгоо зөвхөн экологийн зориулалтаар эзэмшиж, ашиглах бөгөөд  огтолж ашиглахыг хориглосон байна. Гэхдээ өмчлүүлсэн таримал ойн доорхи газар, газрын хэвлий өмчлөлд хамаарахгүй юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан