Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шилдгээр “Хөтөл цемент шохой” ХК шалгарав
“Эрүүл - аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага шалгаруулах болзол”-ыг 2013 онд шинэчилж, Хөдөлмөрийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв хамтран улсын хэмжээнд нийт аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд зарлан дүгнэв. Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүд орон нутагт энэ болзлыг сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг хариуцан зохион байгууллаа. 2013 онд 43 байгууллага энэ болзолд хамрагдаж байсан бол 2014 онд 85 байгууллага болж, оролцох байгууллагын тоо хоёр дахин нэмэгдсэн байна.

“Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага шалгаруулах болзол”-ын шагнал гардуулах үйл ажиллагааг УБТЗ-ын Улаанбаатар дахь Татах хэсэг дээр ХАБЭА-н үзүүлэх сургууль хэлбэрээр зохион байгуулж, Хөдөлмөрийн яам, яамны харъяа газрууд, МХЕГ, НЭМТ, НЭМИС, дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтэс зэрэг байгууллагын төлөөлөл, аж ахуйн нэгж, байгууллагын ХАБЭА-н ажилтан, хөдөлмөрийн эрүүл ахуйч нар, болзолд шалгарсан байгууллагууд, Орхон, Ховд, Сэлэнгэ аймгийн төлөөлөл 100 гаруй хүн оролцлоо.
Энэ арга хэмжээнд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, дэд сайд Ж.Батхуяг, МҮЭ-ийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар Төмөр зам”-ын нэгдүгээр орлогч дарга И.А.Домбровский, Улаанбаатар төмөр замын “Улаанбаатар татах хэсэг”-ийн дарга Н. Хуяг-Эрдэнэ нар оролцож, шалгарсан байгууллагуудад шагнал гардуулав.
Үзүүлэх сургуулийн үеэр УБТЗ-ын Улаанбаатар дахь Татах хэсэг, “MCS” интернейшнл ХХК-ийн Ухаа худаг салбар, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ - Зүүн өмнөд бүсийн салбар” ТӨХК зэрэг байгууллага ХАБЭА-н талаарх ажлын арга туршлага, хийж байгаа ажлынхаа талаар тодорхой мэдээлэл хийв.
ХАБЭА-н үр өгөөжтэй менежмент нэвтрүүлж, аюулгүй ажиллагааны сургалт, зааварчилгааг ажилчдаа тогтмол өгдөг, “5Т”-ийн зарчмыг ажлын байранд мөрдлөг болгож, санамж, сэрэмжлүүлгийг шаардлагатай газарт байрлуулж, үйлдвэрлэлийн ослоос урьчилан сэргийлдэг, ажилчдын эрүүл мэндийн байдалд хяналт тавьж, чийрэгжүүлэх, ажилчдын стресс алжаал тайлах, нөхөн сэргээх сувилал ажиллуулж байгаа зэрэг “УБТЗ”-ын Улаанбаатар дахь Татах хэсгийн ХАБЭА-н ажлын арга хэлбэр, туршлагыг үзүүлэх сургуульд оролцогчид үйлдвэрлэлийн ажлын байраар явж үзэж, танилцлав. Мянга сонсохоор нэг үз гэгчээр ХАБЭА-н ажлын туршлага аргыг судалж танилцах, санаа авах, эрүүл аюулгүй ажлын байрны нөхцлийг бий болгох, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чухал арга хэмжээ болсныг оролцогчид дүгнэж байв.
2013 онд ХАБЭА-н ажлаар болзолд шалгарсан байгууллагууд:
А. “ТОМ” аж ахуйн нэгж, байгууллагаас:
1. УБТЗ-ын Улаанбаатар дахь Татах хэсэг
2. “АПУ” ХХК
3. Сэлэнгэ аймгийн “Хөтөл цемент шохой” ХК
В. “ДУНД” аж ахуйн нэгж, байгууллагаас:
1. “MCS” интернейшнл ХХК-ний Ухаа худаг салбар
2. “Витафит” ХХК
3. “ТЭСО” ХХК
С. “ЖИЖИГ” аж ахуйн нэгж, байгууллагаас:
1. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ - Зүүн өмнөд бүсийн салбар” ТӨХК
2. Ховд аймгийн “Дөргөний усан цахилгаан станц” ТӨХК
3. Орхон аймгийн – Баян-Өндөр сумын 5-р цэцэрлэг
Эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, ажилчдыг ажлын байран дахь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, бусад эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгжээс явуулж буй үйл ажиллагаа, гаргаж буй санал санаачлага, ажлын зөв эхлэл, туршлагыг урамшуулан дэмжихэд энэ болзолын үндсэн зорилго чиглэгдсэн байна.
Хөдөлмөрийн яамнаас ХАБЭА-н хууль тогтоомж, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, менежмент системийг үр дүнтэй нэвтрүүлж, ажилчдынхаа эрүүл аюулгүй ажиллах нөхцлийг хангах, ажилчдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулж, эмчилгээ сувилгаанд хамруулах, үйлдвэрлэлийн ослоос урьчилан сэргийлэх, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийг бууруулах талаар санаачлагатай үр дүнтэй ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг жил бүр шалгаруулж байх болзлыг 2014 онд мөн дүгнэн ажиллах юм.

0 Сэтгэгдэл