Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээний өдөр
Монголын уламжлалт сар шинийн баярыг угтан нийслэлийн иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал 2014 оны 01 сарын 10-ны өдөр “Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн цэвэрлэгээний ажлын удирдамж”-ийг батлан гаргасан. Удирдамжийн дагуу маргааш /бямба гараг/ нийслэлийнхэн бүх нийтийн их цэвэрлэгээтэй. Бүх нийтийн их цэвэрлэгээнд нийслэлийн 9 дүүргийн тохижилт, үйлчилгээний байгууллага, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгж, байгууллага, хороо, СӨХ, иргэд оролцоно. Иргэд өөрсдийн амьдарч буй орон сууц, хашааны гаднах талбайн хогийг цэвэрлэх бол аж ахуйн нэгж байгууллагууд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 11-р сарын 13-ны өдрийн 61-р тогтоолоор заасан орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээг хийнэ. Тодруулбал автозам, явган хүний зам талбайн цас, мөсийг цэвэрлэж халтиргаа гулгааг арилгах, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэрлийн шонгийн доор үүссэн хог, орон сууц, гэр хорооллын дунд, гуу жалганд үүсэж хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэх юм. Мөн их цэвэрлэгээнд их, дээд сургууль, Ерөнхий боловсролын сургуулийн ажилтан, суралцагчдыг хамруулж байгаа юм. Харин аж ахуйн нэгж, айл өрхийн хог хаягдлыг уртасгасан цагаар ачиж, бүх нийтийн их цэвэрлэгээг үргэлжлүүлэн 01 сарын 19-нөөс 02 сарын 05-ны өдрүүдэд эрчимжүүлсэн цэвэрлэгээг хийнэ. Нийслэлийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагын ажилтнуудыг бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.

0 Сэтгэгдэл