Барилгын салбарын 100 жилийн ойн аяны туг орон нутгаар аялж байна
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар хүнд өвчний улмаас таалал төгслөө
“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
Жони Депп 2013 оны хамгийн муу жүжигчнээр шалгарч магадгүй

“Алтан улаагана” шагналын зохион байгуулах хороо “2013 оны хамгийн муу кино” шаналын эзэн болж магадгүй байгаа уран бүтээлүүдийг нэрлэсэн байна. Энд Гор Вербинскийн “Ганцаардсан рейнжер”, М.Найт Шьямаланы “Манай эриний дараа” кинонууд оржээ. Мөн “Муви 43”, “Нэг ангийнхан 2” кино байна. “Нэг ангийнхан 2” киноны гол дүрд Адам Сэндлер тоглосон байна. Энэ кино нийт 9 ангиллаас наймд нь нэр дэвшээд байгаа бол Уилл болон Жейден Смитийн гол дүрд нь тоглосон “Манай эриний дараа” гэдэг уран зөгнөлт тулааны кино зургаан номинацид дэвшжээ. Ингээд Сэндлер, Уилл Смит хоёр “Хамгийн муу жүжигчин”-д нэр дэвшиж байна. Энэ хоёроос гадна “Ганцаардсан рейнжер” киноны Жони Депп, Эштон Кутчер, Сильвер Сталлоне нарын нэрс ч байна.
“Хамгийн муу эмэгтэй жүжигчин” номинацид “Түгшүүрт дуудлага”-д тоглосон Холли Берри, “Каньон”-ы Линдси Лохан, “Хөөчихлөө” киноны Селена Гомес, Диана гүнжийн дүрд тоглосон Наоми Уоттс нарын нэр явж байгаа юм байна.
“Алтан улаагана” шагналыг хамгийн муу жүжигчин, найруулагч, киноны дуу зэрэгт жил бүр олгож байхаар 1981 онд Жон Уилсон санаачилжээ. Энэ шагналыг энэ жилийн “Оскар”ын шагналын өмнө гуравдугаар сарын 1-нд олгох юм.

0 Сэтгэгдэл