Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Мөнхбаяр нарыг өнөөдөр шүүнэ

Төрийн ордны хашаа зэрэг хэд хэдэн газарт тэсрэх бөмбөг байрлуулан, галт зэвсэг ашиглаж иргэдийг заналхийлж, айлган сүрдүүлсэн хэргээр шалгагдаж байгаа “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарыг өнөөдөр Цагдан хорих 461 дүгээр ангид шүүхээр тов гарчээ.

Энэ сарын 8-нд болох ёстой байсан тус шүүх ажиллагаа Ц.Мөнхбаяр, Д.Төмөрбаатар, Г.Болдбаатар нарын өмгөөлөгч н.Бэхбат эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралд хүрэлцэн ирээгүй учир шүүгдэгчид хурлыг хойшлуулах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд гаргаж, шүүх бүрэлдэхүүн  хүсэлтийг хүлээн авснаар ийнхүү хурлыг хойшлуулж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан