Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАЛУУС АЖИЛ ХАЙГЧ БУС БИЗНЕС ЭРХЛЭГЧ БАЙВАЛ...
Ойрын 10 жилийн хугацаанд дэлхий дахинаа 1.2 тэрбум хүн шинээр ажлын байрны эрэлд гарах тооцоолол гарчээ. Эдгээр нь бүгд залуучууд байгаа нь анхаарал татах бөгөөд ердөө 300 сая нь хүссэн ажилдаа орж, цалинд хүрч чадах гэнэ. Үлдсэн 900 орчим сая хүн яах вэ. Дээд боловсролтой, ажиллахад бэлэн, хөдөлмө­рийн чадвартай дээрх олон сая залууг ажил хайгч биш ажил олгогч байх бололцоотой гэж олон улсад үзэж байна. Тийм ч учраас тэдэнд хэрхэн компанийн захирал, бизнес эрхлэгч, ажил олгогч болох тухай олон сургалт, төсөл хэрэгждэг аж. Уг төсөл манай улсад ч нэвтэрсэн нь “Young Business Mongolia” буюу залуу ажил олгогч төсөл.

Монголд хэдэн залуу ажилтай болдог вэ

Манай улсын хэмжээнд 90 мянга орчим хүн тогтсон ажил хөдөлмөр эрхлээгүй байна. Гэвч идэвхтэй хайж буй нь дөнгөж 50 хувь буюу хөдөлмөрийн биржид бүртгэлтэй хүний тоо 48.4 мянга юм. Үүний дотор жил бүр их, дээд сургуулиа төгсөн гарч буй дипломтой залуус багтаж байгаа ч ажлын байрны нийлүүлэлт дунджаар 5000 байна.
Ингээд бодоод үзвэл жил бүр ажил хайгчдын 40 гаруй мянга нь хуучнаараа хөдөлмөр эрхлэх бололцоогүй үлддэг. Тэдний хүслийг биелүүлж, хөдөлмөрийн гарааг эхлүүлэхээр “YBM” төслийнхөн бизнесийн сургалт, санхүүжилтийн дэмжлэг, сайн дурын бизнес зөвлөх үйлчилгээ эрхэлж байна. Жил хүрэхгүй хугацаанд хэрэгжиж байгаа ч нэг удаагийн сургалтаар 60-70 орчим залууг сургалтанд хамруулсаар мянга хүрэхэд тун ойртжээ. Тэдний ажиллагаа нь олон улсын зарчим, аргачлалын дагуу явагддаг байна. Өөрөөр хэлбэл, гадны орнуудад залуу хүнд бизнесийн ур чадвар, арга ухаан сургадаг. Дараа нь, шинэ санаачилга, бизнес төслийг нь харгалзан үзээд хөрөнгө оруулдаг аж. Ингээд бүх ажил гараанаас гарахад бизнесийн нэр хүндтэй компани, байгууллагын захирал, СЕО нар зөвлөгөө өгч дэмждэг байна. Ийм л зарчмыг Монголд нэвтрүүлэхээр “YBM”-гийн залуус, “Хөгжлийн шийдэл” байгууллагынхан хичээж буй.
Олон улсад, ялангуяа Европын орнуудад ийм санаачилга төслийн хамгийн нэр хүндтэй хүн нь Английн хунтайж Чарльз юм. Тэрээр “Эдийн засгийн хямралаас гарах хүч нь залуус шүү” гэж хэлж байсан нэгэн. Тэр ч утгаараа залуусын бизнесийг дэмнэх ажилд урамтай ханддаг байна. Манай оронд төслөө эхлүүлээд буй залуучууд өнгөрсөн оны сүүлчээр хунтайж Чарльзтай уулзаж, ярилцах завшаан тохиосон аж.

Залуусын бизнес санаачилга


Сургуулиа төгсөөд, дипломоо дөнгөж гардаад буй залуус бизнес эрхлэх зам руу төдийлэн зориглож ордоггүй гэнэ. Энэ нь, хэд хэдэн шалтгаантай. Юун түрүүнд, залуучууд бизнес эрхлэх нь хувь хүний карьерийн хамгийн муу сонголт гэж үздэг. Учир нь, эрхэлж яваад дампуурах, бүдрэхэд бүрмөсөн доош уначихдаг хэмээн итгэдэг аж. Үнэндээ энэ нь зарим нэгний хандлага, үзэл бодолд хашигдсан ойлголт болохоос бизнесийн зарчимд тийм байх ёсгүй. Аль ч бизнест эрсдэл гэж бий. Хөрөнгө зарцуулж, ухаанаа уралдуулж, бизнес эрхлэхээсээ хэн нэгний хэлсэн даалгавар биелүүлж, хуваарьт ажлын цагтай байх нь сайхан гэж үздэг залуус ч цөөнгүй. Гэтэл үнэндээ яг одоо таны хүсч буй сайхан байшин, ганган машин, гадаадад суралцах боломж, санхүүгийн бие даасан байдалд хүрэхэд бусдын өгсөн цалин, өөрийн олсон хөрөнгө хоёрын аль нь хурдан гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Үүнийг нөгөө талаас инновацигүй идэвхгүй байгаа хэмээн тайлбарлаж болох юм. Гэвч “YBM”-гийн залуучууд монголын залуус үнэхээр эрч хүчтэй, идэвхтэй, зарим нь бүр 6-7 бизнес санаатай ирдэг гэж хэллээ. Ер нь, аль ч улс оронд бизнес эрхэлж байгаа залуу хүмүүсээс бизнес эрхлэгч байх бололцоотой залуучууд хэд дахин илүү байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, шижигнэсэн ажил олгогч, захирал байх бололцоотой хүмүүс хэн нэгний ажиллах хүчин болоод явж байгаа нь элбэг гэсэн үг.
Манай улсад хэрэгжиж буй төслийн хүрээнд залуучууд харьцангуй үйлчилгээний салбарын бизнест санаачилга гаргадаг. Гэвч аливаа бизнест том зорьж, багаар эхэлж, хурдан тэлэхийг алтан дүрэм болгодог байна.

Бизнес дэмжлэг ба Монгол төрх

 Дээр өгүүлсэн бүхэнд залуучууд хэмээн ярьж буй нь 18-35 насны хүмүүс хамрагдаж буйг сануулъя. Энэ нь, хэн нэгний санаанаасаа зохиочихсон тоон хязгаар биш. Шинэхэн бизнесийн өргөжин тэлэх бололцоо, явц, хугацаа зэргийг харгалзсан тооцоолол. Зарим оронд залуу бизнес эрхлэгчийг хангалттай дэмждэг гэнэ. Үүний илрэл Сингапур улсад гэхэд нийт бизнес эрхлэгчдийн 80 орчим хувь нь дээрх насны заагт хамаарч буй. Мөн Европын холбооны улсуудад залуу бизнес эрхлэгчид 30 мянган евро хүртэлх мөнгөн хөнгөлөлт олгодог аж. Сайн сайхны хамгийн тод жишээ Турк улс. Залуу бизнес эрхлэгчдээ төрөөс дэмжихдээ хэд хэдэн чиглэл боловсруулжээ. Тухайлбал, гадаад, дотоодын үзэсгэлэн худалдаанп оролцоход 15 мянган ам.доллар, бараа үйлчилгээний танилцуулга хийхэд таван мянган ам.доллар, хамтран ажиллагаанд 7500 ам.доллар, мэргэжилтэн авч ажиллуулахад 10 мянган ам.доллар гэхчлэн тэтгэмж олгодог. Мөн оюуны өмчийн бүртгэл хийлгэвэл 10 мянга, бүтээгдэхүүнээ хөгжүүлэх ажилд 17.5  мянга, эрчим хүчний хэмнэлт гаргахад 15 мянган ам.доллар гээд нэг байгууллагад 100 мянга орчим ам.долларын дэмжлэг өгдөг гэнэ. Мэдээж энэ нь, тодорхой шалгуур, өрсөлдөөн, бизнесийн цаашдын төлөв, эрчмээр үнэлэгдэж уралдааны зарчмаар шалгардаг аж. Гэхдээ шалгарсан компанид дээрх хөрөнгийг буцаан төлөхгүй байхаар шийдвэрлэн олгодог юм байна. “ҮВМ”-гийн залуучууд саяхан Италийн бизнес санаачилга төслийнхөнтэй холбогджээ. Монголын бизнес эрхлэгчид 2013 оны тайлангаа гаргаж өгөхөөр завгүй байна гэтэл италичууд “Ямар сонин юм бэ, биднийг 35 нас хүртлээ тайлан гаргахгүй байхыг зөвшөөрдөг” гээд гайхширсан гэнэ. Энэ мэтээр төрийн зүгээс залуу бизнес эрхлэгчдээ төрөл бүрээр дэмжиж байгаа нь тухайн санаачилга, ажил амжилттай хэрэгжиж хөл дээрээ босвол алс, урт хугацаандаа улсын эдийн засагт өгөөжөө өгөх логикоор хэмжигддэг биз ээ.

Тэгвэл манай улсад залуусын бизнес, шинэ санаачилга хэрхэн дэмжигддэг вэ. Үүнд хариулах тодорхой зүйл одоохондоо алга. Юутай ч, залуусын бизнес санаачилга төсөл хэрэгжиж, татвар, тайлан тооцоо, бизнес төсөл, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа гэхчлэн халширмаар олон ажилд залуусаа сургаж байна. Ажлаа нэг алхмаас эхлүүлээд дараа дараагийн шатанд гарна. Дашрамд сонирхуулахад, бизнесийн зөвлөх, томоохон СЕО нарыг олон улсад ментор хэмээх нэрээр андахгүй. Тэгвэл монголчууд ч ментор болох шатандаа орсон гэнэ. Үйлчилгээний бизнест хөл тавьж буй залууст томоохон компанийн удирдлага хөрөнгө оруулах бус хөлд орох замыг нь зааж өгөх нь багагүй чухал дэмжлэг. Учир нь, тэдний явсан замд таарсан том саад, хүнд бэрхшээл бүрийг залуучууд урьдаас харж, тойрч гарах нь эрсдэлээс сэргийлэх чухал гарц болно. Залуусын бизнес санаачилга төслийнхөн одоохондоо “ХАС” банкны “КИВА” хэмээх зээлийг залуустаа танилцуулж, бизнесээ эхлүүлэх хөрөнгөө олохыг санал болгож буй.

Б.Ганбилэг
3 Сэтгэгдэл
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хамгийн их уншсан