Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
АРХИВЫН АСУУДЛААС ГАРАХ ГАНЦХАН БОЛОМЖ НЬ “НҮҮДЭЛ”
Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Архивын ерөнхий газар /АЕГ/-ын байр стандартын бус, нөхөн бүрдүүлэлт хийх нөхцөлгүй болсны улмаас цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон талаар бид өмнөх дугаартаа хүргэсэн. Улмаар Монгол Улсын төрийн түүхэнд холбогдох бичиг баримт, бичгийн соёлын нандин өв архив устах аюулд ороод байгаа нь тус байгууллагын бус монголчуудын анхаарлаа хандуулах асуудал юм. Гэсэн ч төрийн эрхэнд байгаа хэсэг бүлэг хүмүүсийн хувийн ашиг сонирхлын зөрчил нь архивын газрыг объект төдийхнөөр үнэлж байгаа нь харамсалтай. Өөрөөр хэлбэл, хувь, хувьсгалын шинжтэй үнэн, бодит баримтуудыг эх хувиар нь хадгалж байдаг АЕГ-ын барилга 1957 онд ашиглалтад орж, урсгал засвараар амь зогоосоор өнөө, маргаашийг өнгөрөөж ирсэн.
Тиймээс 2007 онд “Буянт Ухаа” цогцолборын урд АЕГ-ын шинэ байр барьж эхлэв. Олон Улсын стандартад нийцсэн архивын барилгын 73 хувийг нь эдүгээ гүйцэтгээд байгаа юм. Гэтэл эрх баригчдын зүгээс архивын амин чухал барилгыг “үргүй зардал” гэж тооцон, дуудлага худалдаанд оруулахаар зэхсэн талаар мэдээлэл гарсан юм. Учир нь энэ барилга энгийн барилгыг бодвол 2-3 дахин чанартай учраас үнэгүйдүүлж авах хүсэлтэй эрх мэдэлтэн нэг бус байгаа бололтой. Угтаа гүйцэтгэл нь 100 хувь болвол манай улсын архивын хөгжил дэлхийд тэргүүлэх таван улсад багтах хэмжээний үсрэлтийг үзүүлж чадах юм.
Тиймээс тус газрын өнөөдрийн нөхцөл байдлыг тодруулахаар АЕГ-ын Тамгын газрын дарга Б.Эрдэнэбадрахтай ярилцлаа.
-Нийгэмд байдаг нийтлэг ойлголтын хүрээнд авч үзвэл, архивын газар гэдэг нь зүгээр цаас хадгалдаг газар шиг ойлгогдож байна. Гэтэл хувь хүнээс эхлээд төрийн түүх хүртэл тэдгээр цаасан дээр баримт болон үлдсэн байдаг.
- “Архив гэж юу вэ” гэдэг дээр иргэд зөв ойлголттой байх шаардлагатай. Шарласан эсвэл тоосонд дарагдсан кино, дуу авиа, дүрс зураг, цаас хадгалдаг газар биш. Түүхэн баримтыг хадгалж, хамгаалдаг газар. Гэхдээ хамгаалж байна гээд хав дараад суухын нэр биш л дээ. Тэдгээр баримт эргээд эрдэмтэн, судлаач, оюутнуудад сургалтын эх баримт болдог. Түүнчлэн хууль сахиулах байгууллагуудын шийдвэрээ гаргах болон иргэдийн лавлагаа мэдээлэл авах үндсэн суурь болж өгдөг юм.
-Тэдгээр баримтын хадгалалтын хугацаа горим нь ямар байдаг вэ. Хуучирсан баримтыг сэргээн засах ажил ч үүнтэй уялдах байх аа?
-Хуучирч байгаа болон эртний баримтыг сэргээн засах ажлыг манайх хариуцдаг. 1950-иад оноос “А4” форматтай цаас хэрэглээнд нэвтэрсэн. Үүнээс өмнө “тамхины калкин цаас” гэж нэрлэгддэг цаасан дээр баримтыг үлдээдэг байсан. Гэтэл энэ цаас нь зүгээр л хадгалалтын явцдаа элэгдэж, мууддаг, шарладаг зэрэг олон асуудлыг араасаа дагуулдаг. Гэтэл өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа гурван байранд зориулалтын агааржуулах систем, хадгаламжийн сан гэсэн юм байхгүй. Тиймээс баримтууд цаг хугацааны явцад элэгдэж, муудах нь байнга тохиолддог хэвийн үзэгдэл шахуу болчихоод байна. Дээрээс нь бидэнд нөхөн бүрдүүлэлтийн зай байхгүй болсон. Жишээлбэл, 2010 оны хүн амын тооллогын баримтыг Үндэсний статистикийн газраас авсан ч хадгалах зай, завсар байхгүй учраас зориулалтын бус “Кино архив” дээр нэг өрөө гаргаад тэрийг дүүргээд байж байх жишээтэй. Тийм учраас 2010 оны хүн амын тооллогын баримтыг иргэний хүсэлтээр үзүүлэх боломжгүй болж байгаа гэсэн үг.
-Тэгэхээр нөхөн бүрдүүлэлтийн зай байхгүй гэж ойлгож болох нь. Гэтэл АЕГ нь нөхөн бүрдүүлэлтийг тогтсон хугацаанд зайлшгүй хийнэ гэсэн хууль, дүрэм байвал яах вэ. Тийм дүрэм бий юу?
-Төрийн байгууллагууд хуулийн дагуу 5-10 жилийн дотор архивын материалаа шилжүүлэх ёстой байдаг. УИХ-ын тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Ерөнхийлөгчийн тамгын газар, яамдууд архивын баримтаа шилжүүлье гээд удаа дараа хүсэлт тавьдаг. Гэтэл зай завсар байхгүй байна. Тиймээс бид дээрх байгууллагуудын лавлагаа, мэдээллийг гаргаж өгөх боломжгүй байна гэсэн үг.
-Шинээр баригдаж байгаа барилгын ажлын талаар тодруулъя. 2012 онд ашиглалтад орно гэж байсан ч хоёр жилийн хугацаа алдлаа. Одоо АЕГ-т харьяалагдах уу, үгүй юу, гэдэг дээрээ тулаад байна.
-Барилга 2010 онд шаваа тавьсан. Ерөнхийдөө хоёр хэсгээс бүрдсэн гэж ойлгож болно. Барилга барих ажил нь улсын төсвийн хөрөнгөөр санхүүжсэн. Харин дотор байх тоног төхөөрөмж буюу хадгаламжийн сан, агааржуулалтын систем, лаборатор, иргэдийг хүлээн авах байр зэрэг нь БНСУ-ын хөнгөлөлттэй төслөөр хэрэгжиж ёстой. Тиймээс барилга болоод барилга доторх стандартын тоног төхөөрөмжийг оруулаад нэг цогцолбор гэж үзнэ. Харамсалтай нь, 2010 оноос эхэлсэн барилгын ажил маань 2012 онд ашиглалтад орох байсан ч өнөөдөр 2014 он гараад сар гаруй боллоо. Анх 7.7 тэрбум төгрөгөөр төсөвлөгдсөн барилга маань “Дахиад 2.1 тэрбум орчим төгрөгийн өртгөөр босно” гэсэн шинжээчдийн дүгнэлт гарсан. Өнөөдрийн байдлаар 73 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Гэхдээ 100 хувийн гүйцэтгэлтэй болно гэдэг нь барилга дууссан гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл, хоосон таван ханатай гэртэй зүйрлэж болох юм. Тиймээс өнөөдрийн байдлаар дотор тоног төхөөрөмжийг нь яах вэ, гэсэн асуудал тулгамдаад байна. Түүнчлэн архивын барилга гэдэг нь өөрөө онцгой объект. Энэ нь жирийн барилгаас хэд дахин илүү гэсэн үг. Цогцолборын суурь, даацын ханыг гэхэд л жирийн барилгад ашигладаг цементийг 2-3 дахин илүү нягтаршуулж хийсэн байдаг. Учир нь, хэдэн сая тонны жинтэй цаас хадгалах учраас даацыг чухалчлан үзэж барьсан хэрэг.
-2.1 тэрбум төгрөгийг хаанаас гаргаж, хэн шийдэх ёстой вэ?
-Улсын төсвийн хөрөнгөөр л гүйцээх учиртай л даа. Тиймээс шийдвэр гаргах түвшинд энэ байдлыг ойлгож шийдэж өгнө гэдэгт найдаж байна. Удахгүй болох төсвийн тодотголоор ч юм уу шийдэх байх. Мэдээж, 73 хувийн гүйцэтгэлтэй яваа барилгыг царцаагаад орхихгүй байх. Анхнаасаа хэрэгжээд эхэлсэн том төслийг дуусгах юм бол архивын салбарт үүсээд байгаа асуудлыг дор хаяж хагас зуун жилээр шийдэж байна гэсэн үг. Хэрвээ баригдаж дуусвал, одоо архивын байгууллагад хадгалагдаж байгаа бүх сан хөмрөгийг шилжүүлээд, дээрээс нь бусад байгууллагын 50 жилийн нөхөн бүрдүүлэлт хийх нөөцтэй болох юм. Ер нь бол анхнаасаа 100 жилийн ирээдүйг харж, тооцоо судалгаагаа хийж байж эхэлсэн барилга. Байдаг.
-Хэрвээ барилгын ажил үргэлжлэхгүй бол АЕГ-ыг ямар ирээдүй угтах бол?
-Өнөөдрийн байдлаар бол чадах, ядахаараа л архивын бичиг, баримтыг хадгалж байна. Монголчууд чинь “монголчлох” гэж ярьдаг. Түн шиг л агааржуулах систем, чийгшлийг хүртэл хувинтай усаар орлуулж л байна. Гэтэл цаас гэдэг өөрийн гэсэн настай, хадгалалтын явцад зориулалтын чийгшил, агаарын температур шаардаж байдаг зүйл.
-Үүсээд байгаа нөхцлөөс цаасыг цахимжуулах байдлаар гарч болох уу. Ер нь цахимжуулах ажил ямар түвшинд явж байгаа вэ?
-Архивт байгаа баримт бичиг байнга хадгалагдаад байдаггүй гэж дээр хэлсэн. Хэн нэг иргэн, аль эсвэл эрдэмтэн судлаачдын хүсэлтийн дагуу эргэлтэд гардаг. Гэтэл удаан хугацаанд хадгалагдсан цаас маань хэрэглээд эхлэхээр хурдан хугацаанд урагдах, элэгдэх хувь нь ихэснэ. Тиймээс хүсэлт гаргасан иргэдэд цахим хэлбэрээр архивыг үзүүлэх ажил хийгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар энэ ажил улсын хэмжээнд 10 хувьтай явж байгаа. Гэхдээ дуусна гэсэн ойлголт байхгүй. Учир нь архивын баримт бичиг байнга нэмэгдэж байдаг.
Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Архивын ерөнхий газар /АЕГ/-ын байр стандартын бус, нөхөн бүрдүүлэлт хийх нөхцөлгүй болсны улмаас цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон талаар бид өмнөх дугаартаа хүргэсэн. Улмаар Монгол Улсын төрийн түүхэнд холбогдох бичиг баримт, бичгийн соёлын нандин өв архив устах аюулд ороод байгаа нь тус байгууллагын бус монголчуудын анхаарлаа хандуулах асуудал юм. Гэсэн ч төрийн эрхэнд байгаа хэсэг бүлэг хүмүүсийн хувийн ашиг сонирхлын зөрчил нь архивын газрыг объект төдийхнөөр үнэлж байгаа нь харамсалтай. Өөрөөр хэлбэл, хувь, хувьсгалын шинжтэй үнэн, бодит баримтуудыг эх хувиар нь хадгалж байдаг АЕГ-ын барилга 1957 онд ашиглалтад орж, урсгал засвараар амь зогоосоор өнөө, маргаашийг өнгөрөөж ирсэн.Тиймээс 2007 онд “Буянт Ухаа” цогцолборын урд АЕГ-ын шинэ байр барьж эхлэв. Олон Улсын стандартад нийцсэн архивын барилгын 73 хувийг нь эдүгээ гүйцэтгээд байгаа юм. Гэтэл эрх баригчдын зүгээс архивын амин чухал барилгыг “үргүй зардал” гэж тооцон, дуудлага худалдаанд оруулахаар зэхсэн талаар мэдээлэл гарсан юм. Учир нь энэ барилга энгийн барилгыг бодвол 2-3 дахин чанартай учраас үнэгүйдүүлж авах хүсэлтэй эрх мэдэлтэн нэг бус байгаа бололтой. Угтаа гүйцэтгэл нь 100 хувь болвол манай улсын архивын хөгжил дэлхийд тэргүүлэх таван улсад багтах хэмжээний үсрэлтийг үзүүлж чадах юм.
Тиймээс тус газрын өнөөдрийн нөхцөл байдлыг тодруулахаар АЕГ-ын Тамгын газрын дарга Б.Эрдэнэбадрахтай ярилцлаа.
-Нийгэмд байдаг нийтлэг ойлголтын хүрээнд авч үзвэл, архивын газар гэдэг нь зүгээр цаас хадгалдаг газар шиг ойлгогдож байна. Гэтэл хувь хүнээс эхлээд төрийн түүх хүртэл тэдгээр цаасан дээр баримт болон үлдсэн байдаг.
- “Архив гэж юу вэ” гэдэг дээр иргэд зөв ойлголттой байх шаардлагатай. Шарласан эсвэл тоосонд дарагдсан кино, дуу авиа, дүрс зураг, цаас хадгалдаг газар биш. Түүхэн баримтыг хадгалж, хамгаалдаг газар. Гэхдээ хамгаалж байна гээд хав дараад суухын нэр биш л дээ. Тэдгээр баримт эргээд эрдэмтэн, судлаач, оюутнуудад сургалтын эх баримт болдог. Түүнчлэн хууль сахиулах байгууллагуудын шийдвэрээ гаргах болон иргэдийн лавлагаа мэдээлэл авах үндсэн суурь болж өгдөг юм.
-Тэдгээр баримтын хадгалалтын хугацаа горим нь ямар байдаг вэ. Хуучирсан баримтыг сэргээн засах ажил ч үүнтэй уялдах байх аа?
-Хуучирч байгаа болон эртний баримтыг сэргээн засах ажлыг манайх хариуцдаг. 1950-иад оноос “А4” форматтай цаас хэрэглээнд нэвтэрсэн. Үүнээс өмнө “тамхины калкин цаас” гэж нэрлэгддэг цаасан дээр баримтыг үлдээдэг байсан. Гэтэл энэ цаас нь зүгээр л хадгалалтын явцдаа элэгдэж, мууддаг, шарладаг зэрэг олон асуудлыг араасаа дагуулдаг. Гэтэл өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа гурван байранд зориулалтын агааржуулах систем, хадгаламжийн сан гэсэн юм байхгүй. Тиймээс баримтууд цаг хугацааны явцад элэгдэж, муудах нь байнга тохиолддог хэвийн үзэгдэл шахуу болчихоод байна. Дээрээс нь бидэнд нөхөн бүрдүүлэлтийн зай байхгүй болсон. Жишээлбэл, 2010 оны хүн амын тооллогын баримтыг Үндэсний статистикийн газраас авсан ч хадгалах зай, завсар байхгүй учраас зориулалтын бус “Кино архив” дээр нэг өрөө гаргаад тэрийг дүүргээд байж байх жишээтэй. Тийм учраас 2010 оны хүн амын тооллогын баримтыг иргэний хүсэлтээр үзүүлэх боломжгүй болж байгаа гэсэн үг.
-Тэгэхээр нөхөн бүрдүүлэлтийн зай байхгүй гэж ойлгож болох нь. Гэтэл АЕГ нь нөхөн бүрдүүлэлтийг тогтсон хугацаанд зайлшгүй хийнэ гэсэн хууль, дүрэм байвал яах вэ. Тийм дүрэм бий юу?
-Төрийн байгууллагууд хуулийн дагуу 5-10 жилийн дотор архивын материалаа шилжүүлэх ёстой байдаг. УИХ-ын тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Ерөнхийлөгчийн тамгын газар, яамдууд архивын баримтаа шилжүүлье гээд удаа дараа хүсэлт тавьдаг. Гэтэл зай завсар байхгүй байна. Тиймээс бид дээрх байгууллагуудын лавлагаа, мэдээллийг гаргаж өгөх боломжгүй байна гэсэн үг.
-Шинээр баригдаж байгаа барилгын ажлын талаар тодруулъя. 2012 онд ашиглалтад орно гэж байсан ч хоёр жилийн хугацаа алдлаа. Одоо АЕГ-т харьяалагдах уу, үгүй юу, гэдэг дээрээ тулаад байна.
-Барилга 2010 онд шаваа тавьсан. Ерөнхийдөө хоёр хэсгээс бүрдсэн гэж ойлгож болно. Барилга барих ажил нь улсын төсвийн хөрөнгөөр санхүүжсэн. Харин дотор байх тоног төхөөрөмж буюу хадгаламжийн сан, агааржуулалтын систем, лаборатор, иргэдийг хүлээн авах байр зэрэг нь БНСУ-ын хөнгөлөлттэй төслөөр хэрэгжиж ёстой. Тиймээс барилга болоод барилга доторх стандартын тоног төхөөрөмжийг оруулаад нэг цогцолбор гэж үзнэ. Харамсалтай нь, 2010 оноос эхэлсэн барилгын ажил маань 2012 онд ашиглалтад орох байсан ч өнөөдөр 2014 он гараад сар гаруй боллоо. Анх 7.7 тэрбум төгрөгөөр төсөвлөгдсөн барилга маань “Дахиад 2.1 тэрбум орчим төгрөгийн өртгөөр босно” гэсэн шинжээчдийн дүгнэлт гарсан. Өнөөдрийн байдлаар 73 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Гэхдээ 100 хувийн гүйцэтгэлтэй болно гэдэг нь барилга дууссан гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл, хоосон таван ханатай гэртэй зүйрлэж болох юм. Тиймээс өнөөдрийн байдлаар дотор тоног төхөөрөмжийг нь яах вэ, гэсэн асуудал тулгамдаад байна. Түүнчлэн архивын барилга гэдэг нь өөрөө онцгой объект. Энэ нь жирийн барилгаас хэд дахин илүү гэсэн үг. Цогцолборын суурь, даацын ханыг гэхэд л жирийн барилгад ашигладаг цементийг 2-3 дахин илүү нягтаршуулж хийсэн байдаг. Учир нь, хэдэн сая тонны жинтэй цаас хадгалах учраас даацыг чухалчлан үзэж барьсан хэрэг.
-2.1 тэрбум төгрөгийг хаанаас гаргаж, хэн шийдэх ёстой вэ?
-Улсын төсвийн хөрөнгөөр л гүйцээх учиртай л даа. Тиймээс шийдвэр гаргах түвшинд энэ байдлыг ойлгож шийдэж өгнө гэдэгт найдаж байна. Удахгүй болох төсвийн тодотголоор ч юм уу шийдэх байх. Мэдээж, 73 хувийн гүйцэтгэлтэй яваа барилгыг царцаагаад орхихгүй байх. Анхнаасаа хэрэгжээд эхэлсэн том төслийг дуусгах юм бол архивын салбарт үүсээд байгаа асуудлыг дор хаяж хагас зуун жилээр шийдэж байна гэсэн үг. Хэрвээ баригдаж дуусвал, одоо архивын байгууллагад хадгалагдаж байгаа бүх сан хөмрөгийг шилжүүлээд, дээрээс нь бусад байгууллагын 50 жилийн нөхөн бүрдүүлэлт хийх нөөцтэй болох юм. Ер нь бол анхнаасаа 100 жилийн ирээдүйг харж, тооцоо судалгаагаа хийж байж эхэлсэн барилга. Байдаг.
-Хэрвээ барилгын ажил үргэлжлэхгүй бол АЕГ-ыг ямар ирээдүй угтах бол?
-Өнөөдрийн байдлаар бол чадах, ядахаараа л архивын бичиг, баримтыг хадгалж байна. Монголчууд чинь “монголчлох” гэж ярьдаг. Түн шиг л агааржуулах систем, чийгшлийг хүртэл хувинтай усаар орлуулж л байна. Гэтэл цаас гэдэг өөрийн гэсэн настай, хадгалалтын явцад зориулалтын чийгшил, агаарын температур шаардаж байдаг зүйл.
-Үүсээд байгаа нөхцлөөс цаасыг цахимжуулах байдлаар гарч болох уу. Ер нь цахимжуулах ажил ямар түвшинд явж байгаа вэ?
-Архивт байгаа баримт бичиг байнга хадгалагдаад байдаггүй гэж дээр хэлсэн. Хэн нэг иргэн, аль эсвэл эрдэмтэн судлаачдын хүсэлтийн дагуу эргэлтэд гардаг. Гэтэл удаан хугацаанд хадгалагдсан цаас маань хэрэглээд эхлэхээр хурдан хугацаанд урагдах, элэгдэх хувь нь ихэснэ. Тиймээс хүсэлт гаргасан иргэдэд цахим хэлбэрээр архивыг үзүүлэх ажил хийгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар энэ ажил улсын хэмжээнд 10 хувьтай явж байгаа. Гэхдээ дуусна гэсэн ойлголт байхгүй. Учир нь архивын баримт бичиг байнга нэмэгдэж байдаг.
Б.Ширнэн
0 Сэтгэгдэл























