Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАРИМ ГАЗАР ЦАСААР ШУУРНА
Маргааш баруун зүгийн нутгийн зарим газраар, 23,24-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд Алтайн уулархаг нутаг, Говь, талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр, 24-нд зарим газраар секундэд 12- 14 метр хүрч ширүүснэ.
Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 17-22 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө хоёр градус хүйтнээс гурван градус дулаан.
Бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна гэж УЦУОШГ-аас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан