Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
”Сархадгүй цагаан сарын баярыг хотлоор хэвшүүлье” уриалгыг Хэнтийн залуус гаргалаа

МЗХ-ны дэргэдэх Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн залуучуудын холбоо үйл ажиллагаагаа идэвхижүүлэн, олон ажлуудыг зохион байгуулж байгаа билээ. Харин тус холбоо 2014 оныг “Нэг Хэнтий нэгдмэл хүч” уриатайгаар үйл ажиллагаагаа зохион байгуулж эхлээд байна. Монголын уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан 1-р сард “Сархадгүй цагаан сарын баярыг хотлоор хэвшүүлье” уриалгыг залуусын дунд өрнүүлээд байгаа аж. Энэхүү уриалга нь Хэнтий аймгийн засаг даргын санаачлагаар өнгөрсөн жилээс эхлэн өрнүүлж буй “Архигүй Хэнтийчүүд” хөтөлбөрийн хүрээнд дэвшүүлээд байгаа юм. “Өнөөдөр бид эхлүүлнэ, маргааш бүх аймагт, цаашлаад монгол орон даяар, ирээдүй хойч үе маань энэхүү уриалгыг хэвшүүлж, бид цагаан сарыг сархадын бус ахмадаа хүндлэх, ёс заншлаа өвлүүлэх, өв уламжлалаа хадгалан үлдэх баяр байгаасай” гэж УБ хот дахь Хэнтий аймгийн залуучуудын холбооны тэргүүн Н.Батбаяр онцоллоо.

0 Сэтгэгдэл