Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй
Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
АНУ Януковичийг дарамтлав
Украйнд өчигдөр сөрөг хүчнийг дэмжигчид ба цагдаа нарын хооронд мөргөлдөөн болж 70 гаруй цагдаа шархдан эмнэлэгт хүргэгдэв. Жагсагчид цагдаагийн зургаан автобусыг шатаасан байна.
Эрх баригчид ба сөрөг хүчний байдал туйлдаа хүртэл хурцдаж зарим улстөрч Украйныг иргэний дайны ирмэг дээр ирээд байна гэж мэдэгдлээ.
Байдал үнэхээр ноцтой байгаа тул Ерөнхийлөгч Янукович Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын төлөөлөгчид оролцсон тусгай ажлын хэсэг байгуулан сөрөг хүчний төлөөлөгчидтэй уулзалт хэлэлцээ явуулах тушаал гаргажээ.
Энэ хооронд Америкийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс мэдэгдэл гаргаж Киевт сүүлийн өдрүүдэд болж байгаа мөргөлдөөн, эмх замбараагүй байдлын бурууг эрх баригчдад тохов. Улмаар жагсаж байгаа сөрөг хүчнийг дэмжигчид, эмх замбараагүй байдал гаргагчдын эсрэг ажиллагаа явуулж байгаа цагдаагийн тусгай хүчнийг Киев хотоос нэн даруй гаргах, эсэргүүцлийн жагсаалд оролцсон хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэж байгааг зогсоон сөрөг хүчинтэй нэн даруй хэлэлцээ хийхийг шаардлаа. Мөн Америкийн гаргасан шаардлагагыг биелүүлээгүй тохиолдолд Янукович, түүний тойрон хүрээллийн хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авч магадгүй гэсэн утгатай мэдэгдэл хийжээ.
Украйнд өчигдөр сөрөг хүчнийг дэмжигчид ба цагдаа нарын хооронд мөргөлдөөн болж 70 гаруй цагдаа шархдан эмнэлэгт хүргэгдэв. Жагсагчид цагдаагийн зургаан автобусыг шатаасан байна.Эрх баригчид ба сөрөг хүчний байдал туйлдаа хүртэл хурцдаж зарим улстөрч Украйныг иргэний дайны ирмэг дээр ирээд байна гэж мэдэгдлээ.

0 Сэтгэгдэл