Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Оны шилдэг эрэгтэй” тодорно

“Man awards-2013” оны шилдэг эрэгтэй шалгаруулах ёслолын ажиллагаа өнөөдөр Драмын театрт улаан хивсний ёслолоор эхэлнэ.

Монголдоо анхдагч болон гарч ирж буй “Жинхэнэ эрчүүдийн клуб” сэтгүүл ерөнхий зохион байгуулагчаар нь ажиллаж байгаа юм. Энэхүү арга хэмжээнд нийгмийн онцлох есөн салбараас шилдэг таван эрэгтэйг нэр дэвшүүлж олон нийтийн санал асуулга, мэргэжилтнүүдийн саналыг үндэслэн салбар бүрээс нэг эрэгтэйд “Оны шилдэг эрэгтэй” гэсэн цом батламж олгоно. Одоогоор салбар бүрт таван нэр дэвшигчийг тодруулаад байгаа бөгөөд олон нийтийн санал асуулгыг тухайн сэтгүүлийн фэйсбүүк дэх  www.facebook.com/erchuudiinsetguul цахим хаягаар авчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан