Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
Янукович ард түмэндээ хандсан ч Украин иргэний дайны ирмэгт байна
Украины ерөнхийлөгч Виктор Янукович нийслэл Киевт болж байгаа эмх замбараагүй явдалтай холбогдуулан эх орон нэгтнүүд, ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ “Дайн, эвдлэн сүйтгэл, хүчирхийлэл” нь Украиныг сүйрүүлж байна гэсэн байна.

Янукович нийгмийн хэв журмыг сахиулахын тулд хоёр тал өөрсдөөсөө шалтгаалах бүхнийг хийж яриа хэлэлцээнд шилжихийг уриалсан байна. “Би газар нутагт минь тайван байдал тогтоохын төлөө яриа хэлэлцээрт уриалж байна. Украины ард түмэнд итгэж байна. Манай хүмүүсийн оюун ухаанд итгэж байна. Миний эрч хүч, ард түмний итгэл хангалттай байгаа болохоор олон түмнийхээ итгэлийг хүлээж, улс орондоо зүтгэхэд би бэлэн байна” гэж илгээлтдээ тэр дурджээ.
Олон нийтийн энэ эмх замбараагүй байдал улам газар авч зөвхөн Киевт төдийгүй бүхий л Украинд асар их хохирол авчирч байна гэж тэр тэмдэглэжээ. “Засгийн эрхийн төлөөнөө хүний цус урсган тэмцэхээ зогсооно гэдэгт би итгэж байна” гэж Ерөнхийлөгч хэлжээ.
Украины ерөнхийлөгч ийн ард түмэндээ хандаж байхад ч нийслэл Киевт жагсагчид болон цагдаагийнхны хооронд мөргөлдөөн үргэлжилсээр байна. Жагсагчид одоо харвагч төхөөрөг ашиглан чулуугаар “буудаж” эхэлжээ.

Үүнтэй зэрэгцээд энд тэнд дэлбэрэлт болж, лонх, чулуугаар шидэн, бөмбөр нүдэх нь тасрахгүй байна. Ням, даваа гарагт болсон мөргөлдөөний үеэр хоёр талаас 200 гаруй хүн бэртэж шархадсаны 100 гаруйг нь эмнэлэгт хүргэжээ.

Зөвхөн Киевт гэхэд л иргэдийн гар дээр хууль ёсоор эзэмшиж байгаа 400 орчим мянган галт зэвсэг бий гэж Украины зэвсэг эзэмшигчдийн нийгэмлэгийн тэргүүн Георгий Учайкин хэлж байна.
“Манай хүчний байгууллагынхан ард түмнийхээ эсрэг зэвсэг хэрэглэхгүй байхыг уриалж байна. Энэ бол хамгийн сүүлийн арга. Хамгийн эхний буун дууны дараа бид хэзээ ч ухрахгүй. Киевт гэхэд л иргэдийн гар дээр хууль ёсны 400 мянган галт зэвсэг байна. Хууль бусаар хэд байгааг хэлж мэдэхгүй” гэж Учайкин хэлснийг хэвлэлүүд иш татжээ.

Хууль сахиулагчид зөвхөн резинэн сумаар буудсан гэж байгаа ч энэ худал байх, хүмүүсийг аймшигтайгаар бэртээж байна шүү дээ гэж зарим шинжээч хэлж байна. Ийм болохоор сөргөлдөж байгаа хоёр тал аль аль нь зэвсэг хэрэглэхгүй байх талаар бололцоотой бүхнийг хийх хэрэгтэй байна. “Бидний тооцож байгаагаар бол Украин даяар иргэдийн гар дээр нийтдээ хоёр сая галт зэвсэг байна. Энэ бол зөвхөн хууль ёсных нь шүү дээ. Үүнийг тооцох хэрэгтэй” гэж тэр бас хэлжээ.

0 Сэтгэгдэл