Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОРОСТ ЭВДЭРСЭН ВАГОН РУУ ХОЁР МЭРГЭЖИЛТЭН ИЛГЭЭЖЭЭ
ОХУ-ын төмөр замаар аялж явсан суудлын галт тэргэнд гэмтэл гарч, зор­чигчид удаан хугацаагаар саатсан тухай зарим сонин, хэвлэл мэдээлсэн.  Уг асууд­лаар УБТЗ-ын Зорчигч тээв­рийн албаны дарга С.Бат-Очироос асууж тодрууллаа.
Тэрээр хэлэхдээ “Өнгөрсөн 19-нд ОХУ-ын Новосибирск хотын цаахан талд байдаг Каргат өртөөний орчимд  Улаан­баатар-Москвагийн чиглэ­лийн суудлын  тавдугаар галт тэрэгний 511 дүгээр вагоны хос дугуйнд гэмтэл гарч, дөрвөн цаг гаруй саатсан тохиолдол гарсан. Бид, ОХУ-ын тухайн төмөр замын удирдлагуудтай ярьж, уг вагонд зорчиж явсан 11 хүнийг өөр вагонд шилжүүлэн суулгаж, гэмтэлтэй ваго­ны дугуйг  солиулан, Ново­сибирск өртөөнд татаж авчирсан. Хос дугуй гэмтсэн шалтгааныг судалж тогтоохоор манай хоёр мэр­гэжилтэн өнөөдөр гарч байна. Гэмтэл гарсан хос дугуйг өнгөрсөн арваннэгдүгээр сард ОХУ-ын Красноярскийн вагон засварын үйлдвэрт их засвар хийлгэн авчирсан юм. Их засварын баталгаат хугацаа 12 сар байдаг. Тухайн үед зөрж явсан галт тэрэгний машинч хос дугуйнаас оч хаяж байгаа тухай тавдугаар галт тэрэгний машинч нарт радио холбоогоороо мэдэгдэж зогсоосон байна билээ. Галт тэрэг зогссон өртөөний орчимд хос дугуй солих засварын газаргүй учир вагоныг салгаж, үлдээх гэж цаг алдсан тал бий.  Харин, зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарсан шиг дугуй нь салаад өнхрөөд явчихсан, шатсан юм байхгүй. Суудлын галт тэргийг Москва ороод буцаж ирэхэд нь уг вагоныг холбож, Улаанбаатарт авчрах болно” гэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан