Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
МАЛЧДЫН ТЭТГЭВЭРТ ГАРАХ НАСЫГ ТАВАН ЖИЛЭЭР УРАГШЛУУЛАХ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛЖЭЭ
Малчдын тэтгэврийн насыг наашлуулах тухай хуулийн төсөл санаачилснаа УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нар танилцууллаа. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл боловсруулжээ.
ДНБ-ий 10 гаруй хувийг мал аж ахуйн салбар үйлдвэрлэж, хөдөлмөр эрхэлж буй хүн амын 30 орчим хувийг малчид эзэлдэг байна. Мөн нийт өрхийн 20 орчим хувь нь зөвхөн мал аж ахуйн орлогоор амьжиргаагаа залгуулж байгаа ч малчдын хөдөлмөрийн нөхцөл хүнд, нийгмийн хамгааллын асуудал бүрэн шийдэгдээгүй болохоор залуус төв суурин газар бараадах болсон. Иймээс одоогийн хууль тогтоомжоор малчид нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах боломжтой хэдий ч орлогын түвшин доогуур, орлого нь улирлын чанартай учраас сар бүр шимтгэл төлөхөд хүндрэлтэй байдаг.
25 мянган малчин буюу нийт малчдын зургаа орчим хувь нь нийгмийн даатгалд хамрагджээ. Нийгмийн даатгалын сангаас 45.6 мянган малчин өндөр насны, 9.5 мянган малчин хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авч байгаа аж. Өнгөрсөн онд гэхэд 3.2 мянган малчин шинээр тэтгэвэрт гарсанаас дийлэнх нь 1990 оноос өмнө нэгдэл, сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байжээ.
Малчдыг дэмжиж, нийгмийн баталгааг нь сайжруулах, нийгмийн даатгалд хамруулахаар дөрвөн асуудлыг хуулийн төсөлдөө тусгасан. 20-иос доошгүй жил, үүнд 15-аас доошгүй жил нь мал маллаж, шимтгэл төлсөн 55 нас хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил зургаан сараас доошгүй жил нь малчнаар ажиллаж, шимтгэл төлсөн 50 нас хүрсэн эмэгтэй тэтгэвэр тогтоолгох эрхтэй байх гэнэ. Ингэснээр малчдын тэтгэвэр тогтоолгох насыг таван насаар наашлуулж буй юм. Мөн жилийн дөрвөн улиралд байгаль, цаг уурын шууд хамааралтай нөхцөлд, өдөр шөнөгүй, цаг наргүй, амралтгүй, хүнд хүчир биеийн хөдөлмөр эрхэлдэг онцлогийг нь харгалзан малчнаар ажилласан нэг жилийг 1.6 жилээр нэмэгдүүлэн тооцно. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн улирлын шинж чанар, орлогын тогтвортой бус байдлыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэлээ сар, улирал, жилээр төлж болох юм байна.
Түүнчлэн малчид хувиараа мал аж ахуй эрхлэх болсон, мал аж ахуйн үйлдвэрлэлийн онцлогийг харгалзан Нийгмийн даатгалын багц хууль хэрэгжсэнээс хойшхи 20 жилийн хугацаанд төлж чадаагүй болон төлөх боломжгүй байсан шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломжийг уг төсөлд тусгажээ. Дээрх төсөлд тусгаснаар тэтгэвэр нэмэхээр бол шаардагдах хөрөнгө нь тэтгэврийн даатгалын санд дарамт учруулахгүй гэлээ. Тэд малчдын захиалгаар хуулийн төсөл санаачилсан гэдгээ тайлбарлав.
Малчдын тэтгэврийн насыг наашлуулах тухай хуулийн төсөл санаачилснаа УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нар танилцууллаа. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл боловсруулжээ. ДНБ-ий 10 гаруй хувийг мал аж ахуйн салбар үйлдвэрлэж, хөдөлмөр эрхэлж буй хүн амын 30 орчим хувийг малчид эзэлдэг байна. Мөн нийт өрхийн 20 орчим хувь нь зөвхөн мал аж ахуйн орлогоор амьжиргаагаа залгуулж байгаа ч малчдын хөдөлмөрийн нөхцөл хүнд, нийгмийн хамгааллын асуудал бүрэн шийдэгдээгүй болохоор залуус төв суурин газар бараадах болсон. Иймээс одоогийн хууль тогтоомжоор малчид нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах боломжтой хэдий ч орлогын түвшин доогуур, орлого нь улирлын чанартай учраас сар бүр шимтгэл төлөхөд хүндрэлтэй байдаг.
25 мянган малчин буюу нийт малчдын зургаа орчим хувь нь нийгмийн даатгалд хамрагджээ. Нийгмийн даатгалын сангаас 45.6 мянган малчин өндөр насны, 9.5 мянган малчин хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авч байгаа аж. Өнгөрсөн онд гэхэд 3.2 мянган малчин шинээр тэтгэвэрт гарсанаас дийлэнх нь 1990 оноос өмнө нэгдэл, сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байжээ.
Малчдыг дэмжиж, нийгмийн баталгааг нь сайжруулах, нийгмийн даатгалд хамруулахаар дөрвөн асуудлыг хуулийн төсөлдөө тусгасан. 20-иос доошгүй жил, үүнд 15-аас доошгүй жил нь мал маллаж, шимтгэл төлсөн 55 нас хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил зургаан сараас доошгүй жил нь малчнаар ажиллаж, шимтгэл төлсөн 50 нас хүрсэн эмэгтэй тэтгэвэр тогтоолгох эрхтэй байх гэнэ. Ингэснээр малчдын тэтгэвэр тогтоолгох насыг таван насаар наашлуулж буй юм. Мөн жилийн дөрвөн улиралд байгаль, цаг уурын шууд хамааралтай нөхцөлд, өдөр шөнөгүй, цаг наргүй, амралтгүй, хүнд хүчир биеийн хөдөлмөр эрхэлдэг онцлогийг нь харгалзан малчнаар ажилласан нэг жилийг 1.6 жилээр нэмэгдүүлэн тооцно. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн улирлын шинж чанар, орлогын тогтвортой бус байдлыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэлээ сар, улирал, жилээр төлж болох юм байна.
Түүнчлэн малчид хувиараа мал аж ахуй эрхлэх болсон, мал аж ахуйн үйлдвэрлэлийн онцлогийг харгалзан Нийгмийн даатгалын багц хууль хэрэгжсэнээс хойшхи 20 жилийн хугацаанд төлж чадаагүй болон төлөх боломжгүй байсан шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломжийг уг төсөлд тусгажээ. Дээрх төсөлд тусгаснаар тэтгэвэр нэмэхээр бол шаардагдах хөрөнгө нь тэтгэврийн даатгалын санд дарамт учруулахгүй гэлээ. Тэд малчдын захиалгаар хуулийн төсөл санаачилсан гэдгээ тайлбарлав.
Л.Номин
0 Сэтгэгдэл























