Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Иракт 26 хүнийг нэгэн зэрэг дүүжилжээ
Терроризмтой холбоотой гэмт хэрэг өдүүлсэн хэргээр Иракт 26 хүнд цаазаар авах ял оноосныг дүүжлэн гүйцэтгэжээ. Иракын Хуульзүйн сайд Хасан-аш-Шаммари энэ тухайд “Иракын ард түмний эсрэг харгис алан хядлага, террорист үйлдэл хийсний нь төлөө буруутай гэж үзсэн” гэсэн байна. Телевизийн NBS суваг энэ талаар мэдээлэхдээ иракын хууль сахиулагчид гэмт хэргийг нь сайн мөрдөн шалгаж, баримтаар нотлохын төлөө ажиллаагүй гэж хүний эрхийг хамгаалагчид хэлснийг бас дамжуулжээ.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун үүнээс өмнө Багдадад айлчлахдаа цаазаар авах ялыг хориглохыг иракын эрх баригчдад уриалсан ч Иракын Ерөнхий сайд Нури аль-Малик татгалзсан хариу өгч байсан юм.
Барууны хэвлэлүүдийн бичиж байгаагаар бол 2013 онд Иракт нийтдээ 169 хүнийг цаазалсан байна. Энэ бол 2003 онд тус улсад олон улсын эвслийн цэрэг орсноос хойш  нэг жилд цаазалсан хамгийн олон хүн гэдгийг хэвлэлүүд тэмдэглэжээ.
Иракт лалын шашны хоёр урсгал болох шиитүүд, суннитуудын хоорондох сөргөлдөөн газар авсан хэвээр байгаа юм. Хамгийн харамсалтай нь энэ сөргөлдөөний хөлд энгийн номхон ард иргэд өртсөөр байна. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд л зэвсэгт мөргөлдөөн, халдлага дайралтын үеэр 8000 орчим хүн амь үрэгдсэн гэж НҮБ тооцжээ. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан