Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
“ИНГЭНИЙ АЙРАГНЫ БАЯР” 9 ДЭХ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
Өмнөговь аймагт уламжлал болгон зохион байгуулагдаг “Ингэний айрагны баяр” 9 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уг баяраар ингэний сүү, цагаан идээ, гар урлал, тэмээний ноосон болон бусад төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаалагдаж иргэд өргөнөөр оролцсон юм. Энэхүү арга хэмжээг Өмнөговь аймгийн ЗДТГ, ХХАЖДҮГ, Даланзадгад сумын ЗДТГ, “Мерси Кор” ОУБ нар хамтран зохион байгууллаа.
Малчид бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээрээ хөдөлмөрчдөд үйлчлэх, нөгөө талаас хэрэглэгчид экологийн цэвэр бүтээгдэхүүнээр Сар шинийн бэлтгэлээ базаах боломжийг олгосон арга хэмжээ боллоо хэмээн зохион байгуулагчид онцолж байлаа.
“Ингэний айрагны баяр-2014” арга хэмжээнд 10 сумын 70 иргэн, 10 ААН, 6 хоршоо, 3 нөхөрлөл өөрсдийн бүтээгдэхүүнээр оролцож, 70 гаруй сая төгрөгийн борлуулалт хийгдсэн байна. Зохион байгуулагчдын зүгээс оролцогчдоос 2 төрлийн номинациар шилдгийг тодруулав. Тодруулбал, “Шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”-ээр Цогт-Овоо сумын иргэн Н.Алдарцэцэг, “Хамгийн олон бүтээгдэхүүнтэй оролцогч”-оор Мандал-Овоо сумын иргэн Ц.Оюунсүрэн нар шалгарсан байна.
Тэмээний уралдаанд Хүрмэнчүүд тэргүүлэв
“Ингэний айрагны баяр-2014” арга хэмжээний хүрээн нас гүйцсэн хурдан тэмээний уралдаан Морь барианы газарт боллоо. Уралдаанд найман сумын 33 тэмээ уралдсанаас Хүрмэн сумын Батсүхийн хүрэн тэргүүлж, Баяндалай сумын Хосбат, Цогт-Овоо сумын Т.Уламбаяр, Мандал-Овоо сумын Түвшинбаяр, Хүрмэн сумын Баярбаатар нарын уясан хурдан тэмээ эхний таван байрт шалгарч медаль, мөнгөн шагналын эзэд болжээ.
Өмнөговийн хүүхэд багачууд “Архигүй Цагаан сар” тэмдэглэхийг уриалжээ
Өмнөговийн хүүхэд багачууд Сар шинийн баяраа архигүй тэмдэглэхийг томчууддаа уриалжээ. Энэ уриалгын салхийг хагалж аймгийн ХГБХХ, аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөл хамтарч аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхдугаар хуралдаанд ил захидлыг гардуулан өгсөн байна. “Эхний ээлжинд орон нутгийн удирдлагуудаас эхэлж байна, цаашид орон нутгийн бүх шатны байгууллага, ААН-үүдэд энэхүү уриалгыг хүргэнэ” гэж зохион байгуулагчид хэлж байгаа юм.
Өмнөговь аймгийн хэмжээнд 20 гаруй мянган хүүхэд багачууд байдаг гэсэн судалгаа байдаг, тэдгээр хүүхдийн төлөөлөл болгож, энэ уриалгыг гаргасан нь онцлогтой юм. Тэд Хүн бүр “хүнээр хүн хийх” уламжлалаа дээдэлж, Сар шинийн баяраар айл гэр албан байгууллагаараа Архигүй тэмдэглэж хойч үедээ зөв үлгэр дууриал үзүүлцгээе хэмээн уриалж байгаа юм.
Өмнөговь аймагт уламжлал болгон зохион байгуулагдаг “Ингэний айрагны баяр” 9 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уг баяраар ингэний сүү, цагаан идээ, гар урлал, тэмээний ноосон болон бусад төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаалагдаж иргэд өргөнөөр оролцсон юм. Энэхүү арга хэмжээг Өмнөговь аймгийн ЗДТГ, ХХАЖДҮГ, Даланзадгад сумын ЗДТГ, “Мерси Кор” ОУБ нар хамтран зохион байгууллаа. Малчид бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээрээ хөдөлмөрчдөд үйлчлэх, нөгөө талаас хэрэглэгчид экологийн цэвэр бүтээгдэхүүнээр Сар шинийн бэлтгэлээ базаах боломжийг олгосон арга хэмжээ боллоо хэмээн зохион байгуулагчид онцолж байлаа.

0 Сэтгэгдэл