Барилгын салбарын 100 жилийн ойн аяны туг орон нутгаар аялж байна
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар хүнд өвчний улмаас таалал төгслөө
“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ
Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХАД ХОЁР БАЙГУУЛЛАГА АЖИЛЛУУЛНА
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Төсвийн байнгын хороо өчигдөр авч хэлэлцлээ. Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл танилцуулгыг хийж, соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах, хяналт тавих шаардлагатай байгааг онцлов. Дэлхийн хэмжээнд байгаа чулуун дээрх зургийн 80 хувь нь Монголд байдаг ч сүүлийн үед бүдгэрч, арилах болсон учир сэргээн засварлах шаардлагатай болж. Гэвч сэргээн засах төв нь 20 жилийн өмнө хувьчлагдаж, энэ ажлаа хийхгүй байгаа гэнэ. Соёлын өвийг хамгаалах бие даасан хоёр ч байгууллага байгуулахыг төсөлд дурджээ. Соёлын өвийн гэрээт ажилтан 200, соёлын үндэсний төвд 45, сэргээн засварлах төрийн өмчийн үйлдвэрийн газарт 115 хүн ажиллах тооцоо байгаа аж.
Түүнчлэн музей, сүм хийдийн үзмэр, эд зүйлсийг хулгайлах, хууль бусаар хил гаргах нь ихэссэн, соёлын өвийг үрэгдүүлсэн тохиолдолд хариуцлага сул, хяналт муу зэрэг асуудал учирдаг. Биет бус өвийг өвлөн уламжлагчдын үнэлэмж хангалтгүй тул төрийн зүгээс анхаарал хэрэгтэй хэмээн үзэж хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгохоор хуулийн төсөлдөө тусгасан байна. Байнгын хорооны гишүүд соёлын өвийг хамгаалах ажлыг дэмжиж, холбогдох зардлыг 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс шийдэж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Төсвийн байнгын хороо өчигдөр авч хэлэлцлээ. Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл танилцуулгыг хийж, соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах, хяналт тавих шаардлагатай байгааг онцлов. Дэлхийн хэмжээнд байгаа чулуун дээрх зургийн 80 хувь нь Монголд байдаг ч сүүлийн үед бүдгэрч, арилах болсон учир сэргээн засварлах шаардлагатай болж. Гэвч сэргээн засах төв нь 20 жилийн өмнө хувьчлагдаж, энэ ажлаа хийхгүй байгаа гэнэ. Соёлын өвийг хамгаалах бие даасан хоёр ч байгууллага байгуулахыг төсөлд дурджээ. Соёлын өвийн гэрээт ажилтан 200, соёлын үндэсний төвд 45, сэргээн засварлах төрийн өмчийн үйлдвэрийн газарт 115 хүн ажиллах тооцоо байгаа аж. Түүнчлэн музей, сүм хийдийн үзмэр, эд зүйлсийг хулгайлах, хууль бусаар хил гаргах нь ихэссэн, соёлын өвийг үрэгдүүлсэн тохиолдолд хариуцлага сул, хяналт муу зэрэг асуудал учирдаг. Биет бус өвийг өвлөн уламжлагчдын үнэлэмж хангалтгүй тул төрийн зүгээс анхаарал хэрэгтэй хэмээн үзэж хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгохоор хуулийн төсөлдөө тусгасан байна. Байнгын хорооны гишүүд соёлын өвийг хамгаалах ажлыг дэмжиж, холбогдох зардлыг 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс шийдэж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Л.Номин
0 Сэтгэгдэл
























