Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ
"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Азийн хөгжлийн банктай хилийн боомтын төсөл, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл олгоход анхаарч ажиллана
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар
Бүх үр хүүхэд түүн шиг бол ...
Гуо Шижун хэрэв их сургуулиа орхисон бол хэн ч түүнийг зэмлэхээргүй байлаа. Учир нь, айлын ганц хүү болсон түүнд өвчтэй эцэг эхийгээ асрах, орон гэрээ авч явах үүрэг арван хэдхэн наснаас нь ногджээ. Ээж нь менингитийн улмаас сэтгэл мэдрэлийн өвчтэй болсон бол аав нь гүүрэн дээр барилгын ажил хийж явахдаа унаж осолдсоны улмаас суумгай болжээ.
Гэвч амьдралын энэ зовлон бэрхшээл түүнийг сургуулиас нь холдуулж дөнгөсөнгүй. Г.Шижун дунд сургуульд маш сайн суралцаж, улсынхаа хамгийн шилдэг сургуулиудын нэгд элсэн орж чаджээ. Тэрээр хичээлд явахын хажуугаар эцэг эхээ асрах үүрэгтэй учраас сургуулийнхаа дотуур байрны нэг өрөөнд аавтайгаа хамт амьдрах болж. Харин ээжийг нь эмээ өвөө нь асарч хүүд туслахаар болжээ. Аавтайгаа нэг дор амьдарснаар Гуо Шижун хичээлээ цалгардуулахааргүй болж, хичээлийн завсарлага, үдийн цайны цагаар аавыгаа эргэж тойроод байх боломжтой болжээ.

Түүний нөхцөл байдлыг сургуулийн удирдлага ойлгож, аавтайгаа хамт амьдрахыг зөвшөөрсөн нь хүүгийн сурлагад сайнаар нөлөөлжээ. Тэрээр сургуулийнхаа шилдэг оюутнуудын нэг болж, тэтгэлэг ч хүртсэн байна. Гэвч тэр жил бүр бараг 4000 мянган ам.долларын сургалтын төлбөр болон ахуй амьжиргааны зардлаа төлөхийн тулд хамаатан садан, найз нөхдөөсөө багагүй хэмжээний мөнгө зээлээд байгаа юм. “Амьдрал амар хялбар гэж хэлж чадахгүй нь. Гэвч энэ зовлон бэрхшээлээс гарах цорын ганц арга зам бол хөдөлмөр, хичээл зүтгэл гэдгийг би мэднэ. Тийм учраас гомдоллох ч эрхгүй ажиллах хэрэгтэй байна. Сургуулиа төгсөхөөр аяндаа сайхан болох байх аа” гэж Гуо Шижун хэвлэлд ярьжээ.

Гуо Шижун хэрэв их сургуулиа орхисон бол хэн ч түүнийг зэмлэхээргүй байлаа. Учир нь, айлын ганц хүү болсон түүнд өвчтэй эцэг эхийгээ асрах, орон гэрээ авч явах үүрэг арван хэдхэн наснаас нь ногджээ. Ээж нь менингитийн улмаас сэтгэл мэдрэлийн өвчтэй болсон бол аав нь гүүрэн дээр барилгын ажил хийж явахдаа унаж осолдсоны улмаас суумгай болжээ. Гэвч амьдралын энэ зовлон бэрхшээл түүнийг сургуулиас нь холдуулж дөнгөсөнгүй. Г.Шижун дунд сургуульд маш сайн суралцаж, улсынхаа хамгийн шилдэг сургуулиудын нэгд элсэн орж чаджээ. Тэрээр хичээлд явахын хажуугаар эцэг эхээ асрах үүрэгтэй учраас сургуулийнхаа дотуур байрны нэг өрөөнд аавтайгаа хамт амьдрах болж. Харин ээжийг нь эмээ өвөө нь асарч хүүд туслахаар болжээ. Аавтайгаа нэг дор амьдарснаар Гуо Шижун хичээлээ цалгардуулахааргүй болж, хичээлийн завсарлага, үдийн цайны цагаар аавыгаа эргэж тойроод байх боломжтой болжээ.

0 Сэтгэгдэл