Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй
Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Сочигийн золбин нохдыг Москва руу зөөж байна

Өвлийн олимп болох Сочи хотын эрх баригчид өнгөрсөн оны дөрөвдүгээр сард тус хотын бүх золбин нохойг устгах тендер зарлаж 1,7 сая рубль төлөвлөсөн нь бөөн дуулиан болсон. Олон нийт, амьтан хамгаалагчид хүчтэй эсэргүүцсэнээс энэ тендерт оролцохыг хүсэгч олдохгүй тендерээ зогсооход хүрсэн юм. Тэд бараг хоёр сая рублиэр нохдыг алахын оронд нохдын байр барьж олимп дуустал байлгахад хангалттай хүрнэ шүү дээ гэж хүртэл бичиж байлаа. Намар нь “Оросын цэргийн нисэх хүчний алба”-наас тендерийг болиулж Ростов-на-Доны “Бася” компани золбин нохойгүй болгох ажлыг хариуцна гэж мэдэгдсэн байна.
Ингээд хөөрхий нохдыг хороож устгах биш өөр тийш зөөвөрлөж олимпын зочдын тав тухыг хангахаар болжээ. Буудуулах аюулаас аврагдсан эхний хэсэг нохойг өнгөрсөн амралтын өдрөөр Москвад авчирчээ. Зохион байгуулагчдын хэлж байгаагаар бол эхний ээлжинд нохдыг сайн дурынхан асарч байгаад дараа нь сайн санаад хүмүүст дамжуулж өгөх юм байна.

0 Сэтгэгдэл