Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй
Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Онлайнаар 25 ам.доллараас дээш худалдаа хийж болохгүй
Аргентиний эрх баригчид онлайн худалдааг хязгаарласан шийдвэр гаргаснаар тус улсын иргэд Amazon, Ebay зэрэг гадаад худалдааны сайтаас жилдээ 25 ам.доллараас дээш үнэтэй эд бараа авах эрхгүй болжээ. Үүнээс гадна онлайн худалдаа хийх гэж байгаа хүн эд бараа худалдан авах бүртээ гаалийн газарт очиж декларац бөглөх ёстой бөгөөд захиалсан бараа гэрийн хаягаар бус гаалийн газарт ирэх гэнэ. Худалдаа хийх мөнгөн дүн нь маш бага, дээр нь маш их ажиллагаатай учир аргентинчууд онлайн худалдаа хийх ямар ч шаардлагагүй болж байгаа юм. Хэрвээ 25 ам.доллараас илүү үнэтэй бараа авахаар бол авсан бараа бүртээ 50 хувийн татвар төлөх ёстой гэнэ.
Аргентиний гадаад валютын нөөц өнгөрсөн жил 30 хувиар татарчихаад байгаагаас ийнхүү валютын гүйлгээг хязгаарлахад хүргэжээ. Одоо тус улсын валютын нөөц 30 тэрбум ам.доллараас ч бага болчихоод байгаа нь 2006 оноос хойшхи хамгийн муу үзүүлэлт аж. Аргентиний эрх баригчид валютын гүйлгээг хязгаарлахын тулд үүнээс өмнөхөн кредит картаар хийсэн валютын шилжүүлэг тутамд 35 хувийн татвар авч байхаар тогтоосон юм.
Аргентиний эрх баригчид онлайн худалдааг хязгаарласан шийдвэр гаргаснаар тус улсын иргэд Amazon, Ebay зэрэг гадаад худалдааны сайтаас жилдээ 25 ам.доллараас дээш үнэтэй эд бараа авах эрхгүй болжээ. Үүнээс гадна онлайн худалдаа хийх гэж байгаа хүн эд бараа худалдан авах бүртээ гаалийн газарт очиж декларац бөглөх ёстой бөгөөд захиалсан бараа гэрийн хаягаар бус гаалийн газарт ирэх гэнэ. Худалдаа хийх мөнгөн дүн нь маш бага, дээр нь маш их ажиллагаатай учир аргентинчууд онлайн худалдаа хийх ямар ч шаардлагагүй болж байгаа юм. Хэрвээ 25 ам.доллараас илүү үнэтэй бараа авахаар бол авсан бараа бүртээ 50 хувийн татвар төлөх ёстой гэнэ. Аргентиний гадаад валютын нөөц өнгөрсөн жил 30 хувиар татарчихаад байгаагаас ийнхүү валютын гүйлгээг хязгаарлахад хүргэжээ. Одоо тус улсын валютын нөөц 30 тэрбум ам.доллараас ч бага болчихоод байгаа нь 2006 оноос хойшхи хамгийн муу үзүүлэлт аж. Аргентиний эрх баригчид валютын гүйлгээг хязгаарлахын тулд үүнээс өмнөхөн кредит картаар хийсэн валютын шилжүүлэг тутамд 35 хувийн татвар авч байхаар тогтоосон юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл























