Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Таиландын нийслэлд 60 хоногийн онцгой байдал тогтоолоо

Тайландын Засгийн газар өнөдрөөс эхлэн нийслэл Бангкок хот, ойр орчмын мужуудад 60 хоногийн хугацаатай онцгой байдал тогтоолоо гэж Сайд нарын зөвлөлийн эх сурвалжийг үндэслэн хуурай замын цэргийн радио станц дамжууллаа.

Энэ нэгдүгээр сарын 20-ноос Таиландын нийслэлд байдал хурцдаж засгийн газрыг эсэргүүцсэн хөдөлгөөнийхөн идэвхжин нийслэлийн гол замуудыг хааж, хууль сахиуагчидтай мөргөлдөн хүч хэрэглэсэн, хажуугаар нь үл мэдэгдэх хүмүүс жагсагчид руу буудаж халдаж байгаагаас ийм арга хэмжээ авахад хүрсэн гэж мэдээлэлд дурджээ.
Онц байдлын үеэр улстөрийн цуглаан хийхийг хориглож хэвлэл мэдээлэлд хяналт тогтоож байгаа юм байна. Мөн хөл хорих цаг тогтоон заасан газруудаар зорчихыг хориглож зөрчсөн хүмүүсийг цэрэг цагдаагийнхан урьдчилан анхааруулалгүйгээр саатуулан баривчлах юм.

Онц байдал зарласан тухай шийдвэрийг үндэсний телевиз, радиогоор хараахан дамжуулаагүй байна.
Олон нийт  Йинглик Чинават тэргүүтэй засгийн газрыг ерөнхий сайдын өтрсөн ах, гадаадад зугтаж гарсан Таксин Чинаватын гар хөл болон ажиллаж байна, эрх баригчдаас гаргах гэж байсан өршөөлийн хууль нь Таксин Чинаватыг эх оронд нь эргүүлж авчрах гэсэн башир арга хэмээн эсэргүүцэж олон хоногийн турш жагсч энэ нь хүрээгээ тэлсээр эмх замбараагүй байдал хувираад байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан