Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА
Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
“ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Сөрөг хүчнийхэн Киевээс өдөөн хатгагчдын хэд хэдэн бааз илрүүлжээ
Украины нийслэл Киевт эсэргүүцлийн хөөлгөөнийхөн, цэрэг цагдаагийн хооронд мөргөлдөөн болж жагсагчид харвагч, чулуу модоор шидэн, Молотовын коктейль хэмээдэг шатаагч шингэн бүхий шил ашиглаж байгаа бол цэрэг цагдаагийнхан усан буу, нулимс асгаруулагч хий ашиглан мөргөлдсөөр байна.

Энэ үймээний үеэр сөрөг хүчнийхэн Киевийн ойр орчмоос олон нийтийн арга хэмжээний үеэр өдөөн хатгагч “титушек”-ийн хэд хэдэн бааз олж илрүүлсэн байна.
Лхагва гаригийн шөнө гэхэд л “автомайдан”-ы идэвхтнүүд Киевт ордог гол замын дэргэдээс өдөөн хатгагчдын майхан, биеийн тамирын хувцастай залуус, жолооч эзэнгүй цэргийн гурван ч машин байхыг илрүүлэхэд тэр залуус сөрөг хүчнийхнийг зодохоор саваагаар сүрдүүлж байжээ. “Автомайданчууд цэргийн майханд байрлаж байсан 20 орчим “титушек”-ийг илрүүлэхэд тэд төмөр зам руу зугтааж нуугдсан” гэж агентлагийн мэдээлэлд дурджээ.

Орон нутгийн иргэд ч өдөөн хатгагчид тэднийг заналхийлж, хашааг нь нурааан, өмч хөрөнгийг нь сүйтгэнэ гэж дарамталсан гэж ярьсан байна. Өдөөн хатгагчдаас хоёрыг нь сөрөг хүчний идэвхтнүүд барьж Үйлдвэрчний эвлэлүүдийн ордонд аваачиж "байцаахаар" авч явсан байна. Сөрөг хүчний өөр бас нэг хэсэг ойгоос төмөр торхонд гал түлээд дулаацаж байсан 100 гаруй өдөөн хатгагчийг илрүүлжээ.
Энгийн хувцас өмссөн ийм өдөөн хатгагчид нь жагсаал цуглаан, эмх замбараагүй байдлын үеэр хүмүүсийг үймүүлэн уруу татаж галдан шатаах, цагдаа цэргийнхэн рүү дайрахыг уриалдаг хэмээн мэдээлэлд дурдсан байна.
Киевт болж байгаа эсэргүүцлийн хөдөлгөөн 22-ны өдөр бүр идэвхжиж жагсагчид цагдаагийнхан руу шатаагч шингэн, чулуу мод шидэлж байна. Цагдаагийнхан өөдөөс нь усан буугаар шүршиж цаг минут тутамд байдал улам хүндэрч байна гэж мэдээлж байна.
Өвлийн хүйтэн цагаар усан буу ашиглах нь олон улсын хэм хэмжээг зөрчиж байгаа хэрэг хэмээн хэвлэлүүд тэмдэглэж байна. Өнгөрсөн шөнө гэхэд л украины нийслэлд хасах 10 хэм хүртэл хүйтэн байжээ.
Лхагва гарагийн шөнө Грушевийн гудамжинд жагсагчид цагдаагийнхантай мөргөлдөх үеэр сөрөг хүчний 22 настай залуу эмнэлэгт амь алдсан гэж Майданы өөрийгөө хамгаалах штаб мэдээллээ. Тэр залуу Өнгөрсөн 20-ны өдөр болсон мөргөлдөөний үеэр “Динамо” цэнгэлдэх хүрээлэнгийн 13 метрийн цамхгаас унасан юм байна.

Лхагва гарагт украины эрх баригчид жагсагчдыг Киевээс зайлуулж цэвэрлэх төлөвлөгөө гарган эхлүүлж дотоодын цэрэг, цагдаа, тусгайгийн “Беркут”-ын 7600 ажилтныг бэлэн байдалд оруулсан гэж бас мэдээлж байна.

Энэ үймээний үеэр сөрөг хүчнийхэн Киевийн ойр орчмоос олон нийтийн арга хэмжээний үеэр өдөөн хатгагч “титушек”-ийн хэд хэдэн бааз олж илрүүлсэн байна.
Лхагва гаригийн шөнө гэхэд л “автомайдан”-ы идэвхтнүүд Киевт ордог гол замын дэргэдээс өдөөн хатгагчдын майхан, биеийн тамирын хувцастай залуус, жолооч эзэнгүй цэргийн гурван ч машин байхыг илрүүлэхэд тэр залуус сөрөг хүчнийхнийг зодохоор саваагаар сүрдүүлж байжээ. “Автомайданчууд цэргийн майханд байрлаж байсан 20 орчим “титушек”-ийг илрүүлэхэд тэд төмөр зам руу зугтааж нуугдсан” гэж агентлагийн мэдээлэлд дурджээ.

Орон нутгийн иргэд ч өдөөн хатгагчид тэднийг заналхийлж, хашааг нь нурааан, өмч хөрөнгийг нь сүйтгэнэ гэж дарамталсан гэж ярьсан байна. Өдөөн хатгагчдаас хоёрыг нь сөрөг хүчний идэвхтнүүд барьж Үйлдвэрчний эвлэлүүдийн ордонд аваачиж "байцаахаар" авч явсан байна. Сөрөг хүчний өөр бас нэг хэсэг ойгоос төмөр торхонд гал түлээд дулаацаж байсан 100 гаруй өдөөн хатгагчийг илрүүлжээ.
Энгийн хувцас өмссөн ийм өдөөн хатгагчид нь жагсаал цуглаан, эмх замбараагүй байдлын үеэр хүмүүсийг үймүүлэн уруу татаж галдан шатаах, цагдаа цэргийнхэн рүү дайрахыг уриалдаг хэмээн мэдээлэлд дурдсан байна.
Киевт болж байгаа эсэргүүцлийн хөдөлгөөн 22-ны өдөр бүр идэвхжиж жагсагчид цагдаагийнхан руу шатаагч шингэн, чулуу мод шидэлж байна. Цагдаагийнхан өөдөөс нь усан буугаар шүршиж цаг минут тутамд байдал улам хүндэрч байна гэж мэдээлж байна.
Өвлийн хүйтэн цагаар усан буу ашиглах нь олон улсын хэм хэмжээг зөрчиж байгаа хэрэг хэмээн хэвлэлүүд тэмдэглэж байна. Өнгөрсөн шөнө гэхэд л украины нийслэлд хасах 10 хэм хүртэл хүйтэн байжээ. Лхагва гарагийн шөнө Грушевийн гудамжинд жагсагчид цагдаагийнхантай мөргөлдөх үеэр сөрөг хүчний 22 настай залуу эмнэлэгт амь алдсан гэж Майданы өөрийгөө хамгаалах штаб мэдээллээ. Тэр залуу Өнгөрсөн 20-ны өдөр болсон мөргөлдөөний үеэр “Динамо” цэнгэлдэх хүрээлэнгийн 13 метрийн цамхгаас унасан юм байна.

0 Сэтгэгдэл