Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Худгийн мэлхий
Үлгэрт олон мэлхий гардаг. Хайртай залуудаа үнсүүлээд хосгүй төгөлдөр гүнж болон хувирдаг мэлхий байхад галуунаас зүүгдэж гадаад ертөнцтэй танилцаж явахдаа гайхуулах гэж ам нээгээд унаж үхдэг тэнэг мэлхийн дууль ч бий. Харин тэдгээрээс өнөөгийн Монголын нөхцөл байдалтай ан, цав уялдаж байгаа үлгэр нь худгийн мэлхийнх.

Шавар дагзтай, шалбаагтай уснаасаа салаагүй мөртлөө, ганц ч удаа хараагүй гадаад далайг басч, насаараа худгийн ёроолд хэвтэх тавиланг сонгосон харалган мэлхийн тухай өгүүлдэг. Хамаг найдвараа газар доорх баялагтаа шингээж, ирээдүйгээ, эх орноо ч түүгээр хэмждэг болсноос хойш бид ч гэсэн худгийн мэлхий болсон. Хүний толгойноос Оюутолгой руу шилжиж, мэдлэгээр бус баялгаар барьцахдаа хөл хөөрцөг болсон цагаас эхлээд өнөөдрийг хүртэл бид яст мэлхийн хурдаар л урагшилж байна. Нэг нь төрийн сэнтийгээс, нөгөөх нь түмпэнгээр шавхдаг ялгаа байхаас бид бүгдээрээ л адилхан “нинжа”.
Газар нутгаа сүйрүүлж, голын урсгалыг боомилж, олон жилийн настай ойг хожуул төдий болгох нь урт хугацаанд үргэлжиллээ. Эцэст нь газар нутгийнхаа төлөө тэмцэж явсан нэг нь төрийн төмөр нударгад цохиулж “накаутанд” оров.
Хүн алж, хүрээ талаагүй ч “завдсан” гэх явдалд нь тэр хүний амьдралын 21 жилийг хорьж орхив. Гэхдээ тэр муугаар ч бай, сайнаар ч бай, худгаас гарах гэж оролдсон хамгийн сүүлчийн “мэлхий” байж болох юм. Учир нь, газар ус, нутаг нугынхаа төлөө тэмцсэний эцэст хүн амины хэрэгтнээс илүүгээр төрд жигшигдсэн түүний жишээнээс олон хүн жийрхэж, ам нээхээсээ хүртэл айж мэдэх юм. Гэвч Төрийн ордны гадаа буун дуу гаргасан, Байгаль орчны яамыг “бөмбөгдсөн” гэх сүржин тодотголыг нь хасаад үзвэл түүний тэмцэл оргүй хоосноос өөр утгатайг мэдэж болно. Тиймээс улстөрчид хүртэл залхуурахдаа “Урт нэртэй хууль” гэж хүчгүйдүүлсэн хуулийн талаар болон түүний эсрэг тэмцсэн Ц.Мөнхбаяр нарын талаар тодруулъя.
Ц.Мөнхбаяр гэж хэн бэ
Экскаватор эзэмшигчдийн нүдээр бол тэр дарангуйлагч. 2007 онд Дэлхийн байгаль хамгаалагчдын “Goldman Environmental Prize” шагналыг хүртэж, 150 мянган ам.доллараар шагнагдаж, “National Geographic” сэтгүүлийн “Ундны усыг хамгаалагч шилдэг дэлхийн хүнээр” тодорсон учраас тэр. Тиймээс түүний тэмцэл хүчтэй байсан. Шагналын далайц шигээ “газар малтагчдад” нөлөөлж, нутаг усаа ариун үлдээхээр тэмцэж явсан. Харин нөгөө талд нь бизнесийн эрх ашиг хөндөгдөж байсан учраас түүний дайсан мөнгө байв. Олны ярьснаар бол тэр уул, уурхайн болон ашигт малтмалын бизнес эрхлэгчдийг дарангуйлж, заналхийлж мөнгө авдаг байсан гэдэг. Гэвч түүний тэмцлийн эхлэлийг сонирхож үзвэл үүнийг үгүйсгэх шалтгаан байж болно. Тухайлбал, алтны компани уурхайн хаягдлаа “Онги” голд хаясны улмаас түүний ээж хордож нас барсан гэдэг. Мөн түүний хүү хордож хэвтрийн дэглэм барьдаг байна. Тиймээс Ц.Мөнхбаяр тэмцлээ эхлүүлж “Онги голыг хамгаалах хөдөлгөөн” байгуулсан нь үр дүнгээ өгсөн. Юутай ч тэр тасраад байсан Онги голыг урсгаж чадсан малчин хүн.
Урт нэртэй хууль гэж юу вэ
Өнгөрсөн есдүгээр сарын 18-ны өдөр буюу Ц.Мөнхбаяр нарын хүн шуугиан тарьсан өдөр Төрийн ордонд Урт нэртэй хуулийн талаар хэлэлцэж байв. Уртаар нь бичвэл, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийг хангах хуулийн журамд зарим өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэгдэж байв. Энэ нь “Онги” зэрэг голын эрэг дээр алтны компани үйл ажиллагаа явуулах, зарим хориглосон бүс нутагт ашигт малтмалын хайгуул хийх, зөвшөөрөл олгох зэрэг утга агуулж байсан гэдгийг иргэний олон хөдөлгөөн дуу нэгтэйгээр ярьж байсан. Тиймээс өнгөрсөн хугацаанд хийж ирсэн тэмцлийн үр дүнгээ хамгаалах, нутаг нугаа байгаагаар нь үлдээх зэрэг тэмцлээ Төрийн ордны гадна үргэлжлүүлсэн юм.
Ял сонсох үндэслэл
Тухайн өдөр “Гал үндэстэн” холбоо тэргүүтэй хэд хэдэн иргэний хөдөлгөөн “Урт нэртэй хууль”-ийн журамд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж байв. Гэтэл Засгийн газрын ордны цэцэрлэгээс, "Централ Таур" болон "Байгаль орчин, ногоон хөгжлийн яам" (БОНХЯ)-ны гадна цэцэрлэгээс нийтдээ хоёр буу болон 7,62 мм-ын голчтой 36 ширхэг сум, есөн ширхэг гар гранат илрүүлж, хураан авсан талаар шуугиан дэгдэж, Ц.Мөнхбаяр нарын этгээдийг цагдан хорьсон юм. Улмаар Эрүүгийн хуулийн 177.2 буюу зохион байгуулалттайгаар бүлэглэн бусдад хор уршиг учруулсан, 149.3 буюу зохион байгуулалттай бүлэг онц их хэмжээний эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн, 185.1.2 буюу галт зэвсэг байлдааны хэрэгсэл хууль бусаар олж авсан гэх үндэслэлээр Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар, Д.Төмөрбаатар, Ж.Ганболд нарыг буруутгаж анхан шатны шүүхээс 21.6 жилийн ял оноов. Шүүхээс гаргасан тогтоол учраас их, бага гэж дуугарах эрх байхгүй. Гэхдээ нэг буруудсан дээр нь босч ирэхгүй болтол нь дараад авах санаа олон хүнд байсан. Тийм л учраас хоригдсон өдрийнх нь маргааш түүний эсрэг олон ярилцлага гарч, “Намайг дарангуйлдаг байсан. Биднээс мөнгө нэхдэг” байсан гэх компанийн эздийн гомдол цуварсан. Уг нь үнэнийг нуун дарагдуулах нь хуулиараа хориотой. Үүнийг хүн бүр мэднэ. Тиймээс дарангуйлалд, далайлган сүрдүүлэлтэд автсан юм бол түүнийг Төрийн ордны гадна жагсахаас өмнө торны цаана суулгах боломж уурхайн компанийн эздэд байжээ хэмээн дүгнэж болох нь.
Юутай ч Ц.Мөнхбаярыг болон түүнтэй хамт тэмцэж явсан иргэдийг яллалаа. Яллах, яллахдаа жигшүүрт хэрэг үйлдсэн гэмт этгээдүүдэд оноож байсан ялаас илүүг оноолоо хэмээн дийлэнх иргэн үзэж байна. Нэгэнт зөв бурууг шүүх тогтоодог, тогтоосон учраас нэгэн хэргийг сануулъя. 2009 оны гуравдугаар сарын 11-нд Засгийн газрын 54 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын газрын даргаар Д.Батхуяг томилогдсон байдаг. Удалгүй түүнийг хууль бус 192 лицензийг олгосон хэмээн 2011 оны хоёрдугаар сарын 17-нд Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ч хэрэгсэхгүй болгож байв. Гэтэл 2012 оны дөрөвдүгээр сарын сүүлээр АТГ-аас түүнийг дахин шалгаж эхэлснээр хууль бусаар 106 лиценз олгосон нь тогтоогдож, эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар төрийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хасч, таван сая төгрөгний эд хөрөнгө хурааж, зургаан жил зургаан сар хорих ял оногдуулж, хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Харин хоёр дахь шатны давж заалдах шүүх хурлаар түүний ялыг хөнгөрүүлж, дөрвөн жилийн хорих ялаар түүнд холбогдох хэргийг тасалсан байдаг. 106 хууль бус лиценз олгосны төлөө түүнд ердөө л дөрвөн жилийн хорих ял оноосон. Үүний цаана 106 гол горхи ширгэж, газрын хөрс сийчигдэж буй. Гэтэл нэгийг нь ч болтугай хамгаалсан иргэн 21 жилийн ял сонслоо. Дээрх хоёр хэргээс харахад манай төрийн байгууллага болоод төр засгийн өндөрлөгүүд онгон байгалийг хэрхэн хамгаалдаг вэ гэдэг нь тодхон харагдаж байна. Гэтэл бүхэл бүтэн БОНХЯ гэсэн асар том бүтэцтэй байгууллага энэ тал дээр дорвитой дуугарсангүйгээр барахгүй Ц.Мөнхбаяр нарыг байранд бөмбөг тавьчихлаа хэмээн тусгай хүчнийхнээр байшингаа мануулж байв.
Мэдээж өөрсдөө дотор нь сууж байгаа учраас хамгаалалгүй л яахав. Гэхдээ тэд бүх л улсаараа оршин суугаа эх орноо хамгаалсангүй. Уулыг тэсрэгчээр дэлбэлж, усыг нь ширгээж байхад хэн ч тоосонгүй. Одоо Ц.Мөнхбаяр нарын хүний “хандыг нь хага дарсан” учраас дахин дуугарах ч хүн ховордож мэдэх л юм.

0 Сэтгэгдэл
Эх оронч монгол залуу
Мөнхбаяр бол эгэл ардын дундаас тодорч чадсан алдартан, тэр нутаг усныхаа төлөө тэмцэж чадсан, үр дүн нь 200% илт байсныг түмэн гэрчилнэ. Монголын төр энэ шийдвэрээ оновчтой гэж бодож байгаа бол эндүүрч байна. та нар чимээгүй байсан олон Мөнхбаярыг босгож магадгүй шүү
2014.01.23