Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Ухаалаг бэлэг хүүхдэд 1000, том хүнд 5000 төгрөгөөс дээш үнэлэгдэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Том төрөөс ухаалаг төр рүү” санал, санаачилга гарган хэрэгжүүлээд удаагүй. Эл санаачилгыг иргэд дэмжин ам сайтай. Ухаалаг төрийг цогцлоохын тулд улс орны эд эс болсон иргэн, ард түмэн ухаалаг байх нь зүйн хэрэг. Гэвч утаснаас аваад “ухаалаг”-гүй юм үгүй болж буй өнөө үед залуус, хүүхдүүдийг залхуу хойрго, ухаан муутай болж байна гэж шүүмжлэх нь олон. Эл шүүмжийг эрс няцааж буй “Номтой нөхөрлөе” клубийн залуус “Мулгуу бэлэгнээс ухаалаг бэлэг рүү” хэмээх санаачилга гарган сар шинээр бэлэг бэлгийн дээд ном бэлэглэхийг уриалж байна. Клубийн залуус өнгөрсөн жилийн Цагаан сараар “Сар шинээр бэлэг бэлгийн дээд ном бэлэглэцгээе” уриалга гарган улс орны хэмжээнд аян өрнүүлсэн удаатай. Тэгвэл энэ жил эл ажлын үргэлжлэл болгон ухаалаг бэлгээр зочин гийчнийхээ гарыг цайлгахыг уриаллаа.
Судалгаанаас үзвэл сар шинэдээр монголчууд хоёр их наяд төгрөгийг зөвхөн бэлгэ сэлтэд зарцуулдаг ба үүний 60 гаруй хувийг нь урд хөршийн чанаргүй бараа болох оймс төдийд зарлагаддаг аж. Өв уламжлалаа дээдлэн үндэсний баяраа тэмдэглэдэг ч чамгүй хөрөнгө шаарддаг нь иргэдийн нуруунд ихээхэн ачаа үрүүлдэг. Тавгийн идээ, хэвийн боов, бууз банш, ууц, мах шүүснээс аваад элбэг дэлбэг идээ ундаагаар ширээгээ дүүргэхийг эрмэлздэг ч бэлгэ сэлт бэлтгэх хүндхэн даалгавартай тулгардаг. Эл байдлыг энгийн хийгээд ухаалгаар шийдэж ирсэн зочиндоо ном бэлэглэх нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийн сацуу хэн бүхэнд оюуны хөрөнгө оруулалт хийж буй хэрэг.
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэж өнгөрсөн хугацаанд улиг болтол ярьсан ч экспортын /Эрээн/-ий бараа үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээс хямд байгаа нь баяраар барих бэлгэ сэлтийг бүрдүүлдэг. Нөгөө л оймс трико, хятад чихэр, хуурамч брэндийн бараа, футболк бэлэг болгон барьдаг нь үеэ элээсэн бүдүүлэг сонголт. Мөн тамхи бэлэглэх нь ч элбэг. Энэ нь, энгийнээр ойлговол хор бэлэглэснээс өөрцгүй байлтай. “Үх” гэж байгаа юм шиг хорт утааг хоёр гардан барьж бэлэг хэмээн нэрийдэх нь мулгуу сонголт, мулгуу бэлэг.
Залуусын санаачилсан эл уриалгыг бодит амьдралд хэрэгжүүлэх боломж бололцоог тандахаар томоохон номын дэлгүүрүүдээр “зочилсон” юм. Товчхондоо, хятад бараанаас хямд үнээр ном бэлэглэх боломжтой эсэхийг судлахаар номын зах зээл рүү өнгийлөө. Үнэ ханштай танилцаж явах зуур заавал шинэ гэлтгүй уншсан хуучин номоо ч бэлэг болгон өгөхөд буруудах зүйлгүй санагдав. Дүүгийн маань хэрэглэж байсан сурах бичиг гэх хоёр ч хайрцаг дүүрэн ном хаях, шатаах ч хэцүү өрөөний мухарт өлөн тоосонд дарагдан хэвтдэгийг санав. Хичээлийн жил эхэлмэгц сурах бичгийн хүрэлцээнээс хамаарч дунд сургуулийн сурагчид сурах бичгийн гачигдалд орж дундаа хэрэглэх, улмаар зарим нь бүтэн жилийн турш бусдыг царайчилдаг. Сурах бичгийн зах зээлд борлуулагдах үнэ нь ч өндөр. Тиймээс хэрэглэсэн сурах бичгээ дүү нартаа бэлэг болгон өгвөл хамгийн оюунлаг бэлэг болох болов уу. Явсаар Мэдээлэл технологийн үндэсний паркийн хойно байрлах “Интер” номын их дэлгүүрт ирлээ.
Үүднээс нь аваад л үлгэрийн ном дэлгэн суугаа жаалуудаас өтөл буурай өвөө, эмээ нар хүртэл өөр өөрийн сонирхсон номоо үзэж харж, уншин суугаа нь номын соёл эргэн сэргэж байгааг илтгэнэ. Нэгэн үе номын дэлгүүрүүд хаалгаа барихад хүрч худалдан авагч цөөрсөн нь нууц биш. “Интер” их дэлгүүр бусдыгаа бодвол хүүхдийн номын тасаг нь харьцангуй сонголт өргөнтэй. Мөн эцэг эхчүүд худалдан авалт хийж байх хооронд хүүхдүүд нь тоглож болохуйц тоглоомын талбайтай. Энэ дэлгүүрт үлгэрийн ном өнгө зураг, зузаан нимгэн, онцлогоосоо хамаарч 1000-65000 төгрөгийн үнэтэй бол орчин цагийн Монголын сонгодог уран зохиолын дээжис таван мянгаас дээш байв. Мөн яруу найрагчдын шүлгийн түүвэр, зохиол бүтээлүүд 10-30 хувь хямдарсан байх жишээтэй.
Дараагийнх нь Улсын их дэлгүүрийн таван давхарт байрлах “Мажэстик” дэлгүүр. Номоос гадна бичиг хэргийн бараа худалдаалдаг учир харьцангуй хөл хөдөлгөөн ихтэйн дээр сонголт ч өргөн. Хүүхдийн номын тасагт цэцэрлэгийн бололтой багачуул өнгө өнгийн үлгэрийн ном шимтэн уншиж байв. Эл дэлгүүрт бага насны хүүхдүүдэд бэлэглэвэл зохих хаздаг, явдаг, дуулдаг, ярьдаг гээд янз бүрийн “ид шид”-тэй номууд өргөн сонголттой бий.
Удаах дэлгүүр бол “Аз хур” номын их дэлгүүр. Эл дэлгүүрийн хамт олон бусад дэлгүүрээс ялгаатай нь “Ухаалаг бэлгийн багц” гаргасан бөгөөд хямдарсан үнээр сэдэв, төрөл бүрийн номыг нэг багцад багтаан худалдаалж байгаа нь уншигч, худалдан авагчдын таашаалд нийцэж буй сурагтай. Хүүхдээ хөтөлсөн нэгэн худалдан авагчаас номын үнэ өртөг сэтгэлд нь нийцэж байгааг сонирхвол “Хүүдээ хямдарсан үлгэрийн номын багцаас авч өглөө. Таван мянган төгрөгт гурван ч үлгэрийн ном авчихлаа. Зарим айл зөвхөн хүүхдүүдэд бэлэг өгдөг шүү дээ. Болсон болоогүй чихэр жимс өгч байхаар үлгэрийн ном бэлэглэвэл сайхан бэлэг болох байх. Цагаан сараас өмнө ирж хүүхдүүдэд бэлэглэх үлгэрийн ном авдаг юм бил үү гэж бодож байна. Эднийх багцын номоо бэлгэнд өгөхөд бэлэн болгож боосон нь бүр ч их таалагдлаа” гэсэн юм. “Аз хур” дэлгүүрийн бэлгийн багцууд 5-100 мянган төгрөг хүртэлх үнэтэй бөгөөд хүүхдүүдэд зориулсан багцад гурван үлгэрийн ном эсвэл тэмдэглэлийн дэвтэр, үлгэрийн баатруудын зурагтай хуанли, нэг үлгэрийн номтой сонгож болно. Харьцангуй уян хатан, худалдан авагчдад сонголт хийх боломж олгосон нь бусдаас ялгарах онцлог нь байв. 15 мянгын багцад угийн бичиг, морь жилийн ханын хуанли, тэмдэглэлийн дэвтэр, календарь нэг ширхэг номын хамт багтаах бөгөөд худалдан авагч ямар төрөл, жанрын ном авахаа өөрөө сонгож болох аж.
Энэ мэт хямдарсан үнээр ном худалдан авч сар шинээр зочин гийчиндээ бэлэглэхэд болохгүй гэх газаргүй. Манайд номын зах зээлд худалдаа эрхлэгчид цөөн байгаа нь үнэ өсөх шалтгаан болсон. Ямартай ч, “Номтой нөхөрлөе” клубийн залуус томоохон номын дэлгүүрүүдийн удирдлагуудтай уулзаж хямдрал зарлах цаашид хамтран ажиллаж тухайгаа ярилцаж байгаа гэсэн.
Мулгуу бэлэгнээс ухаалаг бэлэг рүү, Эрээний бэлэгнээс эрдмийн бэлэг рүү шилжиж айлчлан ирж буй модон морь жил монгол түмэнд ээлтэй байж, эрдэм номын гэгээ түгэн дэлгэрэх болтугай.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Том төрөөс ухаалаг төр рүү” санал, санаачилга гарган хэрэгжүүлээд удаагүй. Эл санаачилгыг иргэд дэмжин ам сайтай. Ухаалаг төрийг цогцлоохын тулд улс орны эд эс болсон иргэн, ард түмэн ухаалаг байх нь зүйн хэрэг. Гэвч утаснаас аваад “ухаалаг”-гүй юм үгүй болж буй өнөө үед залуус, хүүхдүүдийг залхуу хойрго, ухаан муутай болж байна гэж шүүмжлэх нь олон. Эл шүүмжийг эрс няцааж буй “Номтой нөхөрлөе” клубийн залуус “Мулгуу бэлэгнээс ухаалаг бэлэг рүү” хэмээх санаачилга гарган сар шинээр бэлэг бэлгийн дээд ном бэлэглэхийг уриалж байна. Клубийн залуус өнгөрсөн жилийн Цагаан сараар “Сар шинээр бэлэг бэлгийн дээд ном бэлэглэцгээе” уриалга гарган улс орны хэмжээнд аян өрнүүлсэн удаатай. Тэгвэл энэ жил эл ажлын үргэлжлэл болгон ухаалаг бэлгээр зочин гийчнийхээ гарыг цайлгахыг уриаллаа.Судалгаанаас үзвэл сар шинэдээр монголчууд хоёр их наяд төгрөгийг зөвхөн бэлгэ сэлтэд зарцуулдаг ба үүний 60 гаруй хувийг нь урд хөршийн чанаргүй бараа болох оймс төдийд зарлагаддаг аж. Өв уламжлалаа дээдлэн үндэсний баяраа тэмдэглэдэг ч чамгүй хөрөнгө шаарддаг нь иргэдийн нуруунд ихээхэн ачаа үрүүлдэг. Тавгийн идээ, хэвийн боов, бууз банш, ууц, мах шүүснээс аваад элбэг дэлбэг идээ ундаагаар ширээгээ дүүргэхийг эрмэлздэг ч бэлгэ сэлт бэлтгэх хүндхэн даалгавартай тулгардаг. Эл байдлыг энгийн хийгээд ухаалгаар шийдэж ирсэн зочиндоо ном бэлэглэх нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийн сацуу хэн бүхэнд оюуны хөрөнгө оруулалт хийж буй хэрэг.

0 Сэтгэгдэл