Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголчууд 2013 онд Казахстан руу 361 машин хууль бусаар оруулахыг завджээ

Казахстан улс өнгөрсөн 2013 онд хууль бусаар хилээр оруулах гэж байсан 645 автомашины асуудлаар 191 эрүүгийн хэрэг үүсгэсний талаас илүү хувь буюу 361 машиныг нь монголоос хууль бусаар  оруулах гэж  байсан гэж тус улсын Сангийн яамны Гаалийн хяналтын хороо мэдээлжээ.
Хуурамч бичиг баримт ашиглан монголоос хил давуулан оруулах гэж байсан энэ үйлдлийн гуравт нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэнэ.
Ингэхдээ монголчууд казахстанд нүүдэллэн очсон монголчуудын нэр барьж машин оруулахыг завддаг гэжээ. Уг нь нүүдэллэн ирэгч нь казахстанд ирээд 18-аас доошгүй сар амьдарсан, хэрэв өөрийн нь машин монголд байгаа бол казахстан руу нүүхээс өмнө дор хаяж зургаан сар түүний эзэмшилд байсан байх шаардлагатай, тэгээд ч нэг хүний нэрээр нэг машиныг л гаалийн татвараас чөлөөлж  оруулдаг журамтай гэнэ.
Гэтэл монголчууд ийм  хөнгөлөлт эдлэхийн тулд хуурамч бичиг баримт бүрдүүлэн Монголын паспорт, казахстанд нүүдэллэн очсон гэсэн баримт бичиг  хуурамчаар үйлдэн  хууль бусаар машин оруулахаар оролддог байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан