Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА
Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
“ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
8 настай жаал өөрийнхөө амиар галаас зургаан хүний амь аварлаа

Америкийн Нью-Йорк мужийн Пенфилд хотын найман настай жаал хүү шатаж байгаа чиргүүл сууцнаас зургаан хүний амь авраад, хөгжлийн бэрхшээлтэй авга ахыгаа аврах гэж байгаад амь алдлаа хэмээн USA Today мэдээлснийг РИА Новости дамжууллаа. Жаал хүү Тайлер Духаны гэрт зочлохоор ирсэн өвөөгийн нь чиргүүл сууцанд мягмар гарагийн шөнө түймэр гарахад Духан болон өвөөгөөс нь гадна тэдний хамаатан садангийн долоон хүн тэнд байжээ. Шөнийн 05,00 цагийн үед гал гарч эхлэхэд жаал хүү хамгийн эхлээд мэдсэн байна. Тэр гэр бүлийнхнээ сэрээж гадаа гаргасан байна. Тэгээд 57 настай өвөө, 54 настай, хөгжлийн бэрхшээлтэй авгадаа туслах гэсэн ч оройтож чиргүүл сууцны дээвэр нуран тэр гурав амьд гарч чадаагүй байна. “Тэр үнэхээр эр зориг гаргаж өөрийнхөө амиар зургаан хүний амь аварлаа. Тэр бол жинхэнэ баатар” гэж Духаны сурч байсан сургуулийн захирал нь хэлсэн байна. Гал яагаад гарсан шалтгааныг орон нутгийн хууль сахиулагчид мөрдөн шалгаж эхэлжээ. Цагдаагийн эхний мэдээллээр бол цахилгаанаас болсон байж магадгүй байна.

0 Сэтгэгдэл
saikhanaa+
yagaad ch ym google translate ashiglasan ym shig sanagdaad bna daa
2014.01.23