Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Нөхөрлөл гэж үүнийг л хэлнэ
Хорт хавдраар өвчилж, химийн эмчилгээ хийлгэснээс болоод үсгүй болсон найзыгаа сэтгэл санаагаар дэмжихийн тулд зургаан настай бяцхан хүү өөрийнхөө үсийг хусуулжээ.
Зак, Винсент хоёр Миссури мужийн дунд сургуулийн нэгдүгээр ангид хамт сурдаг, сайн найзууд юм. Харамсалтай нь Зак цусны хорт хавдраар өвчилж, одоо химийн эмчилгээ хийлгэж байгаа аж. Энэ эмчилгээнээс болоод хүү үсгүй болсон нь өөрт нь маш таагүй байсан бололтой. Тиймээс түүний хамгийн сайн найз Винсент түүнийг ганцаархнаа үсгүй гэж битгий гутраасай гэсэндээ өөрийнхөө үсийг ч бас хусуулсан байна. Түүгээр ч барахгүй, найзынхаа өвчний тухай янз бүрийн мэдээлэл хайж цуглуулж байхдаа хорт хавдрын эмчилгээ маш өндөр үнэтэй гэдгийг олж мэдээд, мөнгөөр туслахыг хүсчээ. Винсент гэр бүлийнхэнтэйгээ хамтран өөрийн гараар 10 ширхэг ороолт хийж зарсан нь 200 ам.доллар болж, түүнийгээ найзынхаа эмчилгээнд нэмэрлэсэн байна. Сайхан сэтгэлт хүү ингэж сайн найздаа сэтгэлээрээ, үйл хэргээрээ тус дэм болж, нөхөрлөлийн утга учрыг хавь ойрынхондоо мэдрүүлж байна.





0 Сэтгэгдэл
Yamar saihan setgel ve, huuhed ch gesen uhaan.....
Хамгийн их уншсан