Голомт банкны кредит картаар Subscription үйлчилгээний эрхээ сунгаад буцаан олголт аваарай
Тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөр үргэлжилж байна
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Толгойтын хөл бөмбөгийн талбай бүхий спорт цогцолборын барилга угсралтын ажил 75 хувьтай үргэлжилж байна
ҮДШИЙН МУЗЕЙД ЯТГАЧ Г.СОЛОНГО
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП 10 АЖ АХУЙН НЭГЖИЙГ ТЭРГҮҮЛЛЭЭ
Орон нутгийн карт эзэмшигчдэд зориулсан урамшуулал эхэллээ
ГОЛОМТ БАНК МОНГОЛ УЛСЫН ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖИЙН 5 ДУГААРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ

Бэлгийн амьдрал

Судлаачид бэлгийн амьдралыг бэлгийн зан үйл, түүнд нөлөөлж буй биологи, сэтгэл зүйн цогц хэмээн тодорхойлсон байна.
Бэлгийн зан үйл бэлгийн харьцаанд орох сонирхол, бэлгийн дур хүсэл, хурьцал гэсэн 3 үйл явцын нэгдэлд тулгуурлан бий болдог байна.
Бэлгийн дур хүсэл нь бэлгийн харьцаанд орох сонирхолоо хэрэгжүүлэх сэдэл тэмүүлэлээр илэрдэг байна. Энэ нь хүнд хайр сэтгэл гэдэг ойлголтоор дам илэрдэг сэтгэцийн үйл ажиллагааны нэг хэлбэр болдог байна.
Хурьцал нь судлаачдын үзэж байгаагаар олон үе шатаас тогтсон үйл явц юм. Зарим судлаачид оршил, өрнөл, туйл, тайлал гэсэн үе шатуудад хуваадаг бол мөн сэрлийн үе өрнөл үе тайлал үе эргэх хөгжлийн үе гэж хуваасан. Харин Оросын эрдэмтэн хүйсийн ялгаатайгаар хувааж эрэгтэйд мэдрэл-шингэний, сэтгэл зүйн бэлтгэлийн, хурьцах, дур ханах үе гэж хуваасан бол эмэгтэйд сэтгэл зүйн бэлтгэлийн, мэдрэхүйн өдөөгдөх, шүүрлийн, дур ханах үе гэж хуваасан байдаг.
Бэлгийн амьдралын тухай сонирхол шилжилтийн нас буюу 12-13 наснаас бие махбодид гарах өөрчлөлттэй холбоотойгоор нэмэгдэж эхэлдэг байна. Энэ үедээ тэд бэлгийн амьдрал, зан үйлийн тухай мэдээллийг илүү авч үздэг.
Бэлгийн амьдралд хайр сэтгэл маш чухал үүрэгтэй. Хайр дурлалд тухайн улс орны соёл уламжлал, ёс заншил их чухал нөлөөтэй. Хайрлаж дурлаж, гэр бүл болох хүнээ сонгохдоо нас залуу бие эрүүл сайн сайхан хүнийг сонгодог нь амьдралын хууль юм.
Гэрлэсэн хосуудын бэлгийн амьдрал ерөнхийдөө тодорхой зүй тогтолтой, гэрлэснээс хойш хавьтлын тоо нь аажмаар буурдаг бөгөөд нас ахих тусам энэ нь бүр цөөрдөг байна. Гэхдээ бэлгийн хавьтлын тооноос илүү бэлгийн ханамж, таашаал авах нь илүү чухал болдог ажээ.
Бэлгийн харилцаа нь гэр бүлийн амьдралын хамгийн чухал зүйлсийн нэг бөгөөд гэр бүл дэх уур амьсгалыг тодорхойлж байдаг нэгэн хүчин зүйл юм. Бэлгийн амьдралд орох нь гэрлэлтэй холбоотой боловч хүн амын нэлээд хувь нь гэрлэхээс өмнө бэлгийн хавьталд орсон байдаг байна. Мөн гэрлэсэн хосуудын зарим нь гэр бүлээсээ гадуур бэлгийн харьцаанд орох нь бий. Гэхдээ эрчүүдэд энэ байдал арай илүү тохиолддог байна. Тухайлбал АНУ-д судалгаагаар эрчүүдийн 25% эмэгтэйчүүдийн 15% нь гэрлэхээсээ хойш өөр хүнтэй бэлгийн харьцаанд орсон байна.
Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн бэлгийн амьдралд тохиолдлын бэлгийн харьцаа, тогтмол дур ханаж чаддаг эсэх, гар хангалга зэрэг цөөхөн асуудал ялгаатай байдаг гэж үздэг байна.
Хүний бэлгийн амьдралын нэг чухал зүйл нь хүний бэлгийн шинжүүдйиг бүрдүүлдэг эрэгтэй хүний төмсгөнд нийлэгждэг тестостерон, эмэгтэй хүний өндгөвчинд нийлэгждэг эстроген, прогестрон хэмээх бэлгийн дааврууд юм.
Цэвэршилтийн үед эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аль алинд нь бэлгийн булчирхайнууд үйл ажиллагаа буурч, эмэгтэйн өндгөвчинд өндгөн эс боловсрохоо больж эстроген, прогестроны ялгаралт буурдаг бол эрэгтэйчүүдэд дааврын ялгаралт багасдаг байна.
Хүний бэлгийн амьдрал нь өргөн агуулгатай ойлголт бөгөөд хүний биологийн хэрэгцээг хангаж, үр удмаа үлдээх, гэр бүлийн оршин тогтнох нөхцлийг бүрдүүлж таашаал авч байх зэрэг олон талтай байдаг.

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих