Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Трихомониаз
Трихомониаз нь (Trichomonas vaginalis)-аар үүсгэгддэг шээс бэлгийн замын халдварт өвчин юм. Монгол улсад трихомониаз өвчин нилээд элбэг тохиолддог ба сүүлийн 5н жилийн байдлаар трихомониаз өвчиний тархалт улсын хэмжээнд 10000 хүн амд 26-36 ,5 промиль байна. Трихомонаиз өвчин нь бэлгийн замаар дамждаг ба тус өвчиний халдвартай эмэгтэйчүүдийн бэлгийн хамтрагч эрэгтэйчүүдийн 14-60% нь , халдвартай эрэгтэйчүүдийн бэлгийн хамтрагч болох эмэгтэйчүүдийн 67-100% нь үтрээний трихомониаз илэрсэн тухай судалгаанд тэмдэглэжээ. Ахуйн замаар трихомониаз өвчний халдвар дамжихгүй гэж үздэг боловч нойтон ялгадсанд үтрээний трихомониаз тодорхой хугацаанд идэвхитэй хэвээр байдаг учир ахуйн замаар халдвар дамжихийг үгүйсгэж болохгүй.
Үүсгэгч трихомониаз нь / Trichomonas vaginalis/- protozae шимэгч эгэл биетний бүлэг , Flagellate-шилбүүрэний анги, Trichomonadidae-н овог, Trichomonas-н төрөлд багддаг. Хүний шээс бэлгийн замын эмгэг үүсгэдэг нэг хүнээс нөгөөд бэлгийн хавьталын үед дамждаг, шилбүүртэй, эукариот эгэл биетэн юм.

Трихомониаз өвчнөөр өвдсөн хүмүүсийн олонхи нь бусад бэлгийн замын халдваруудтай хавсарсан байдаг. Тухайлбал ureaplаsma urealitivum, mycoplasma 90%, neisseria gonorrheae 30%, chlamydia trachomatis 15% орчимд хавсарсан байдаг.

Трихомониаз өвчиний үүсгэгч нь зөвхөн хучуур эсийг гэмтээдэг ба эрэгтэйд шээсний сүврүү нэвтрэн орж салст бүрхүүлийн хучуур эсэд бэхлэгдэн цааш түүний булчирхай болон хөндийд орно. Трихомониаз нь шээс бэлгийн замын эрхтэнд орсноор үрэвсэл үүсгэх эсвэл ямарч өөрчлөлт өгөхгүй шинж тэмдэг илэрдэггүй. Халдвар авсанаас хойш дунджаар 5-15 хоног нууц хугацаа үргэлжилнэ. Нууц хугацаа гэдэг нь ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй хугацааг хэлнэ.

Шинж тэмдэг

Трихомониаз өвчин эрэгтэйчүүдэд ихэвчлэн шинж тэмдэггүй явагддаг. Ховор тохиолдолд шээсний сувгаас ялгадас гарах, шээхэд хорсох, өвдөх, загатнах, бэлгийн хавьтлын дараа хорсох зэрэг зовиур илрэнэ. Трихомониазын гаралтай шээсний сувгын үрэвсэл нь эрэгтэйчүүдэд хурц хэлбэрээр илрэх нь бага ба илэрвэл шинж тэмдэг хүчтэй илэрч шээсний сувгын салст улайж хавагнах, шээсний сувгаас их хэмжээний салсархаг, идээрхэг ялгадас гарч шээс ойр ойрхон хүрэх, шээхэд хорсох, өвдөх загатнах зовиур илэрч 1-2 долоо хоногын дараа ялгадасын хэмжээ багасчь улмаар шинж тэмдэг бүдгэрч архаг хэлбэрт шилжинэ. Архаг хэлбэрийн үед үе үе дахилт өгөх ба сэдрэх үедээ эмнэлзүйн шинж тэмдэг бага зарим тохиолдолд шээсний сувгын арын хэсэгийг хамарч тархмал үрэвсэл үүсэгдэг.Энэ үед шээс ойр ойрхон хүрэх, шээсний дараа хүчтэй хатгаж өвдөх, шээсэнд идээ цус илэрнэ.

Хүндрэл

Эрэгтэйчүүдэд түрүү булчирхай, үрийн цэврүү, төмсөг, төмсөгний дайварын үрэвсэл, шээсний сувгийн нарийсалтаар хүндэрнэ.

Оношилгоо

Лаборторийн шинжилгээгээр трихомониазийг илрүүлэх ба оношилгоог үр дүнтэй явуулахад шинжилгээний аргуудыг хавсарч хэрэглэх, шинжилгээг боломжтой бол давтан хийх , шинжлэгдхүүнийг олон голомтоос авах хэрэгтэй. Ямар нэгэн эрсдэлтэй харилцаанд орсон тохиолдолд тухайн өвчиний шинж тэмдэг илэрсэн сэжигтэй байвал мэргэжлийн эмчид хандаарай.
4 Сэтгэгдэл
bi 12 nastai huntei untaj uzeequ ylgats maani shar ongiin grd bn mon haaya shaglandn bor ym garaad bn
zawaan lalrud uwchin taraaj ywahin zugrl hewin bus baiwl uzulchj bai dhu
Сайн байна цу эмчилгээ хийлгээд би 12 хонсон нөхөр минь эмчилгээ дууссан орой хамгаалтгүй бэлгийн хавьталд орсон энэ нь эрсдэлтэй юу?
miniih barag 2_3 jil bolj bn vtreenees maan sonin vnerte yum gardag 7 honog 3_4 udaa usand orohgui bol sonin vner vnertdeg ene owchiniig yj emchildeg wee?
Хамгийн их уншсан