Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Голомт банкны SocialPay Junior аппликэйшн “Улаанбатар КАП” тэмцээнтэй хамтран ажиллана

Нийслэлийн бүх ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулагдаж буй “Улаанбатар КАП” тэмцээнтэй Голомт банкны SocialPay Junior аппликэйшн албан ёсоор хамтран ажиллахаар боллоо. “Улаанбаатар КАП” тэмцээний хүрээнд 6 сарын хугацаанд 10,000 гаруй сурагч сагсан бөмбөг, волейболын спортын төрлөөр мэргэжлийн лигийн журмаар өрсөлдөж, аваргуудаа тодруулна.

Голомт банк хүүхэд, залууст санхүүгийн боловсрол олгох үйлсэд манлайлсаар ирсэн бөгөөд энэ удаа “Улаанбаатар КАП” тэмцээнтэй урт хугацаанд хамтран ажиллахаар болсон нь спортоор дамжуулан зөв төлөвшил бий болгох, бие бялдрын хөгжлийг дэмжиж байгаагаараа онцлогтой.  Мөн тэмцээнээр дамжуулан хүүхэд, залууст банк, санхүүгийн шилдэг үйлчилгээ, хөнгөлөлт урамшууллыг  санал болгохоос гадна дараах идэвхжүүлэлтэд хамрагдах боломжтой. Үүнд:

  • "Player of the Court" буюу долоо хоног бүрийн шилдэг тамирчдад SocialPay Junior гарын бэлэг гардуулах;
  • Үзэгчид болон тамирчдын дунд хөгжөөнт тэмцээн зохион байгуулах;
  • SocialPay Junior аппликэйшнээр дамжуулан асуулт, хариултын тэмцээн зохион байгуулж, шилдэг оролцогчид олон төрлийн бэлгийн эзэн болох;
  • “Улаанбаатар КАП” тэмцээний хамгийн том шагналууд болох MVP, Шилдэг хамгаалагч, Шилдэг холбогч зэрэг шагналын санал асуулгад SocialPay Junior аппликэйшнээ дамжуулан оролцох юм.

SocialPay Junior аппликэйшн нь 8-18 насны хүүхэд, залуучуудад зориулж тусгайлан  бүтээсэн төлбөр тооцоо, шилжүүлэг, нэхэмжлэл, виртуал карт, дата нэгж, тоглоом, тасалбар, дэлгүүр болон олон төрлийн хөнгөлөлт урамшуулыг багтаасан хамгийн шилдэг сүпер аппликэйшн юм. Уг аппликэйшныг хүүхэд, залуус гар утсандаа татаж суулгаад, онлайнаар харилцагч болоход нээлттэй бөгөөд олон төрлийн бэлэг, урамшуулалд шууд хамрагдах боломжтой.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан