Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бєєрний чулуу яагаад vvсдэг вэ?
Бєєрний чулуу євчин манай оронд нилээн элбэг тохиолдох эмгэг юм. Тухайн євчний тархалтад газар нутгийн байршил их нєлєєтэй. Дундад Ази, Хойд Кавказ, Австри, Нидерланд, Югослав, Грек, Турк зэрэг улсуудад элбэг тохиолддог бол Ємнєд Африк, Японы зарим хэсэг, Каспийн тэнгисийн эрэг орчмын орнуудад тохиолддоггvй байна.
Газар нутгийн онцлогоос гадна тухайн хvний амьдралын хэв маяг, хооллолтын байдал, бодисын солилцооны болон бамбайн дэргэдэх булчирхайн эмгэг, шээсний замын халдвараар байнга євдєх нь бєєрний чулуу vvсэх шалтгаан хvчин зvйл болж байдаг.
Чулуу нь шээсний янз бvрийн давсны кристаллуудаас тогтсон байх ба 50% дээш хувь нь оксалат кальцийн давс, оксалат кальцитай холимог найрлагатай байна.

Шээс нь эрдэс бодис, хортой бvтээгдхvvнvvд, даавар, бодисын солилцооны задралын бvтээгдхvvнvvдийг агуулсан байна. Шээсний найрлага дахь эдгээр бодисууд нь ууссан байдлаар гадагшилж байдаг. Бєєрний vйл ажиллагаа, шээс дамжуулалтын алдагдлаас шээсэнд агуулагдаж буй бодисуудын найрлага уусамтгай байдал нь єєрчлєгдєнє.

Чулуу vvсэлт нь физик химийн нарийн процесс ба гол vндэс нь коллойдын тэнцвэрт байдал алдагдахтай холбоотой. Шээсэнд хамгаалах коллойд бодисууд агуулагдах ба тэдгээр нь шээсэнд агуулагдаж буй бодисуудыг уусамтгай болгох, жижиглэх vvрэгтэй байдаг.
Хамгаалах коллойдуудын дутагдлаас хэд хэдэн молекулын хэсгvvд нийлж чулууны цєм (мицелл) хэсгийг бvрдvvлнэ.
Цємийг фибрин, цусны бvлэн, аморф тунадас, эсийн детритvvд, гадны биетvvд бvрдvvлнэ. Цаашдаа чулуу vvсэх процесс нь давсны концентраци, устєрєгчийн ионы концентраци буюу шээсний орчин, шээсний коллойдын найрлагаас хамаарна.
Зарим судлаачид бєєрний чулуу євчнийг удамших чанартай гэж vздэг нь бєєрний сувганцрын удамшлын эмгэгvvдийн vед чулуу vvсэх магадлал єндєр байдагтай холбоотой.
Бєєрєнд vvсэж буй чулууг бvтэц, химийн найрлагаар нь: оксалатын, фосфатын, уратын, карбонатын чулуу гэж ангилна.

Оксалатын чулуу: Хурган чихний хvчлийн кальцийн давснаас vvсэлтэй. Нягт хатуу, хар саарал єнгєтэй єргєслєг гадаргуутай. Салст бvрхэвчийг амархан гэмтээж цусны пигмент нь бараан хvрэн єнгєтэй болгоно.

Фосфатын чулуу: Фосфорын хvчлийн кальцийн давс агуулсан. Гадаргуу нь гєлгєр, янз бvрийн хэлбэртэй, зєєлєн чулуу. Цагаан, цагаан саарал єнгєтэй, шvлтлэг орчинд vvсдэг, хурдан vvсэж амархан задардаг чулуу.

Уратын чулуу: шээсний хvчил тvvний давсуудаас vvссэн шар хvрэн єнгєтэй, гєлгєр гадаргуутай, хатуу чулуу.

Карбонатын чулуу: нvvрс хvчлийн кальцийн давснаас vvсэлтэй. Гєлгєр гадаргуутай, цагаан єнгєтэй, зєєлєн янз бvрийн хэлбэртэй чулуу.

Цистины чулуу: цистин агуулсан хvхрийн нэгдэл. Цагаан шар єнгєтэй, дугуй хэлбэртэй, зєєлєн, гєлгєр гадаргуутай. Маш ховор тохиолдоно. Нимбэгэн шар єнгєтэй, рентген туяаг vл нэвтрvvлнэ. Шээсэнд 6 єнцєгтэй хавтгай ялтас маягтай байна.

Уургийн чулуу: фибрин давс, нянгийн холимог, жижиг хэмжээтэй, хавтгай зєєлєн, цагаан чулуу. Бєєрєнд ганц нэг эсвэл олон тооны чулуунууд vvсэж болно. Хэмжээ нь 0,1-15 см хvртэл байна. Зарим чулуунууд нь бєєрний аяганцар, тэвшинцрийн системийг бvхэлд нь хамарсан байдаг. Ийм чулууг шvр хэлбэрийн чулуу гэнэ. Бєєрний чулууны 75%-85% оксалат кальци, фосфат кальцийн давснаас vvссэн байдаг. Кальцийн давснаас vvсэлтэй чулуу нь ихэвчлэн 30-аас дээш насны эрэгтэйчvvдэд тохиолдоно. Шээсэнд оксалат кальцийн кристаллууд нь улаан эсийн хэлбэртэй тєстэй 2 талаасаа хонхойсон, гантель хэлбэртэй кристаллууд харагдана. Шээсний хvчлийн давснаас vvссэн чулуу 5%-8% эзэлнэ. Рентген туяаг нэвтрvvлнэ. Ихэвчлэн эрэгтэйчvvдэд болон тулай євчинтэй хvмvvст илvvтэй тохиолдох ба гэр бvлийн шинжтэй байдаг. Шээсэнд шээсний хvчлийн давсны кристаллууд нь гадаргуудаа урицины пигментийг шингээсэнтэй холбоотой улаан хvрэн єнгєтэй харагдана.

Ямар шинжvvд илрэх вэ?
Ихэвчлэн эмнэл зvйн тодорхой шинж тэмдэггvй явагдах тул хэвлийн хєндийн рентген зураг авахуулах, хэт авиан шинжилгээгээр тохиолдлоор оношлогддог. Зарим vед цустай шээх шинж илрэх бусад цустай шээх шинжээр илэрдэг євчнvvдээс (бєєр, шээс дамжуулах замын хавдар, сvрьеэ, уйланхай) ялгах шаардлагатай болно. Шээлэй буюу энгийнээр хэлбэл бєєрнєєс давсаг руу шээс дамжуулах гуурсны аль нэг хэсэгт чулуу тээглэж бєглєснєєс шээсний урсгалд саад болж бєєрний хатгаа євдєлтийн шинж илэрнэ. Чулууны єргєн 1 см-ээс илvv, барзгар гадаргуутай бол бєєрнєєс давсаг руу орж амжихгvй шээлэйн аль нэг хэсэгт тээглэж тогтоно. Бага хэмжээтэй чулуу бєєрнєєс шээлэйгээр чєлєєтэй доошилж давсаг руу орно. Чулуу шээлэй рvv орох vед эхнээс нь эвгvй оргиж байснаа сvvлийн 20-60 минутанд євдєлт нэмэгдэж тэсэхийн аргагvй болно. Євдєлт нь ууц нуруу, цавь, бэлэг эрхтэн, гуяны дотор тал руу дамжина.

Євдєлтийн vед дотор муухай оргих, бєєлжих, шээс саатах зэрэг шинж илрэхээс гадна хэвтэж чадахгvй хєрвєєнє. Энэ vед эмнэлгийн яаралтай тусламж дуудахын зэрэгцээ євчин намдаах эм єгєх, халуун жин тавьж, халуун усанд суулгах зэрэг анхны тусламж vзvvлнэ. Харин бєєрний хатгааг мухар олгойн цочмог vрэвсэл, гэдэсний тvгжрэл зэрэг євчнєєс ялгах хэрэгтэй. Хэрвээ дээрх євчнvvдийн сэжиг бvхий бол халуун жин тавихыг хориглоно. Шээсний замд чулуутай бол удаан явах, морь унах, машин тэргэнд доргих, биеийн тамир хийсний дараа євдєлт нэмэгдэж, тайван vед намдана. Халуун жин тавих, агчил тавиулах эмэнд євдєлт намдана. Євдєлтийн шинжийг дагалдан цусаар шээх шинж илэрнэ. Эсвэл удаан явган явах, морь унах, машин тэргэнд доргих, биеийн тамир хийсний дараа цусаар шээх явдал vзэгдэнэ.
Бєєрний чулуу євчний vндсэн гол эмчилгээ бол мэс заслаар, дурангаар чулууг авах болон чулуу хайлуулах, бутлах эмчилгээ болно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан