Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Энэтхэгт бас нэг аймшигт хүчингийн хэрэг гарчээ
Одоогоос жил гаруйн өмнөхөн Энэтхэгт аймшигт хүчингийн хэрэг гарч, тус улс даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн. Хүч дорой ганц эмэгтэйг бөөнөөрөө ээлж дараалан хүчирхийлсний улмаас нас барсан бүсгүйн хэргийг хэрхэн шийдвэрлэхийг улс орон даяар анхааралтай харж байсан ч энэ явдал энэтхэг эрчүүдэд сургамж өгөөгүй бололтой. Тус улсын баруун Бенгалд бас л бүлэглэн хүчингийн хэрэг үйлдсэн явдал гарч, 13 хүнийг баривчилсан байна.
Тэндэхийн тосгоны нэгэн залуу бүсгүй өөр овгийн залууд хайр сэтгэлтэй болж, таван жил шахам үерхжээ. Ингээд залуу нь бэр гуйхаар бүсгүйн гэрт иртэл тосгоныхон нь тэднийг хоёуланг нь барьж аваад, “имжний шүүх хурал” гээч балар эртний заншлаар залуу хосыг шүүжээ. Өөр овгийн хүнтэй гэр бүл болохыг хориглодог тус тосгоныхон тэднийг ёс заншлаа эвдсэн тул 25 мянган рупигийн торгууль төл гэж шаарджээ. Залуу торгуулийн талыг нь төлсөн боловч бүсгүйн гэр бүл үлдсэн хувийг нь төлж чадахгүй гэсэн учир тосгоны ахлагч бүсгүйгээр хүссэнээрээ зугаац хэмээн залууст зөвшөөрсөн гэнэ. Ингээд 10 гаруй хүний хүчирхийлэлд өртсөн бүсгүйн бие маш хүнд байдалтай эмнэлэгт хүргэгджээ.
Энэ хэрэг бас л эмэгтэйчүүдийн эрхийг шаардсан жагсаал тэмцэл гаарахад хүргээд байна. 
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан