Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй
Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Макаогийн тоглоомын магнат Луи Азийн хамгийн баян хүн боллоо
Казиногийн оператор Galaxy Entertainment Group Ltd компанийг үүсгэн байгуулагч Луи Че Вугийн хөрөнгө 29,6 тэрбум доллар болж, Гонконгий нүл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулагч Ли Ка-Шинийг ардаа орхиж Азийн хамгийн баян хүн боллоо.
Тоглоомын магнат Луи ийнхүү азийн хамгийн баян хүн гэсэн титмийг 2012 оны дөрөвдүгээр сараас хойш хадгалсан Ли Ка-Шинийхээс 100 сая доллараар их болжээ. Ли Ка-Шин тэр үед энэтхэгийн тэрбумтан Мукаш Амбаниг гүйцэн түрүүлж байсан юм.
Луигийн баялгийн гол сурвалж нь тэрээр Galaxy-ийн хувьцааны 65 хувийг эзэмшдэг, Азидаа гуравт ордог казиногийн оператор юм. Өнгөрсөн онд компанийн нь хувьцаа 129 хувиар өсч орлого нь 18,6 хувь нэмэгдэн 45,2 тэрбумуд хүрчээ.
Блумбергийн судалгаагаар 2013 онд хөрөнгөө нэмэгдүүлсэн хэмжээгээрээ Луи тэрбумтнуудын жагсаалтын гуравт орж байна. Өнгөрсөн онд түүний хөрөнгө 14,2 тэрбумаар нэмэгдсэн бол Билл Гейтсийнх 15.5, Las Vegas Sands Corp-ын захирлуудын зөвлөлийн дарга Шелдон Адельсоных 14.4 тэрбумаар нэмэгдсэн байна.
Galaxy Entertainment бол Макаогийн 35 казиногийн зургааг нь эзэмшдэг, 2200 өрөө бүхий зочид буудал, тоглоомын 450 ширээ, автомат тоглоом 1300-тай юм.
Казиногийн оператор Galaxy Entertainment Group Ltd компанийг үүсгэн байгуулагч Луи Че Вугийн хөрөнгө 29,6 тэрбум доллар болж, Гонконгий нүл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулагч Ли Ка-Шинийг ардаа орхиж Азийн хамгийн баян хүн боллоо. Тоглоомын магнат Луи ийнхүү азийн хамгийн баян хүн гэсэн титмийг 2012 оны дөрөвдүгээр сараас хойш хадгалсан Ли Ка-Шинийхээс 100 сая доллараар их болжээ. Ли Ка-Шин тэр үед энэтхэгийн тэрбумтан Мукаш Амбаниг гүйцэн түрүүлж байсан юм.

0 Сэтгэгдэл