Төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан болов
“The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Голомт банк “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг дэмжин ажиллаа
Х.Нямбаатар: Амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох зорилгоор цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна
Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ
ТӨК-иудын орлогын 56 хувь, цэвэр ашгийн 89 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” бүрдүүлжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
“Инновацын эзэд” 2025 уралдаант нэвтрүүлгийн I шатны шалгаруулалт үргэлжилж байна
С.Бямбацогт: ТӨХК-иудын хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаална
Амгалан дулааны станц хаягдал усыг дахин ашиглаж эхэллээ
Залуучуудыг бригадын зохион байгуулалтаар ажиллуулна

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж” 2014 онд Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөрийн яамтай хамтран “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрөө илүү өргөн цар хүрээнд зохион байгуулахаар төлөвлөн ажиллах юм байна. “Ажлын гараа” төслийн хүрээнд хийгдэх ажилгүй залуучуудыг бригадын зохион байгуулалтад оруулж, эх орны бүтээн байгуулалт болон уул уурхай, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, барилга, замын салбаруудад ажиллуулж ажлын байраар хангаж орлоготой болгох улмаар ажил хөдөлмөрийн дадал олгохыг зорьж байгаа юм байна.

Энэхүү зорилтоо хэрэгжүүлэхээр Монголын Залуучуудын Холбооны орон нутгийн салбар нэгжүүдэд албан тоот, удирдамж явуулаад байгаа бөгөөд аймгийн Залуучуудын Холбоо сум, орон нутгийн залуучуудад хөтөлбөрийн талаарх мэдээллийг хүргэх, бүртгэл явуулах, бригадын зохион байгуулалтад оруулах ажлыг зохион байгуулах ажил одооноос явагдаж эхэллээ. Мөн бригадын зохион байгуулалтад орсон залуучуудыг Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвүүдэд мэргэшүүлэх сургалт болон ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгуулагдах юм байна.

0 Сэтгэгдэл