Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Украины сөрөг хүчнийхэн Хуульзүйн яамыг эзэлжээ

Киевт эсэргүүцлийн жагсаал хийж байгаа украины сөрөг хүчин, иргэний “Спільна справа” хөдөлгөөнийхөн ням гаригийн орой Украины Хуульзүйн яамны албан байрыг эзэлж авсан байна.
Сөрөг хүчний “Удар” намын тэргүүн Виталий Кличко тэдэнтэй уулзаж төрийн яамны байрыг чөлөөлөхийг хүссэн ч тэд татгалзжээ. “Би тэдэнтэй хэлэлцэж тохирохын хүссэн. Харамсалтай нь тэд татгалзаж тэндээ үлдлээ. Одоо бид төрийн албан байрыг чөлөөлөх талаар тэдэнтэй дахиад ярилцахыг оролдоно” гэж Кличко хэлсэн байна.  
Сэтгүүлч сурвалжлагчдыг Хуульзүйн яамны байр луу оруулахгүй хэвээр байна. Харин хөдөлгөөний зохицуулагч Александр Данилюк сэтгүүлчдэд даваа гарагийн өглөө гэхэд яамны албан байр луу ажилтнуудыг нь нэвтрүүлнэ гэж хэлжээ.
Одоогоор Хуульзүйн яамны барилгын дэргэд иргэний хөдөлгөөний хэдэн зуун идэвхтэн цугларан 1,5 метр орчим өндөртэй бэхлэлт босгож байгаа юм байна. Мөн барилгаас усны хоолой гадагш гаргаж дэргэдүүр нь өнгөрдөг замыг усаар шүршиж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан