Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатрын 46 дугаар олимпиадын 9 дэх тойрогт манай эрэгтэй баг хожиж, эмэгтэйчүүд тэнцжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй хур тунадас орно Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ Амундра хүүд амьдрал бэлэглэе ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
12 настай жаал хүүг матар чирээд ус руу орчихож
Австралийн Дарвинаас дорно зүгт 200 км-т орших Какадугийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ 26-ны өдөр аймшигт явдал болж 12 настай жаал хүүг асар том матар хазаад усан доор орчихсон байна. Цагдаагийнхны мэдээлснээр энд хэдэн хоногийн турш орсон борооны улмаас тогтсон цөөрөмд сэлэхээр хэдэн хүүхэд ирсэн юм байна. Тэднийг сэлж эхэлтэл матар нэг жаалын гараас хазахаар нь арайхийн зугтааж эрэг дээр гартал матар өөр нэгэн жаал руу дайрч хазаад ус руу аваад орсон гэнэ.
Эмгэнэлт явдал болсон газарт байгаль хамгаалагчид ирж хоёр ч том матрыг алсан ч тэдний гэдэснээс жаал хүү гарч ирээгүй байна. Нөгөө жаалын гар дээр үүссэн шархны байдлаас амьтан судлаачид тэр матрыг 2-3 метр урттай том матар байж гэж тогтоожээ. Одоо хүртэл жаал хүүг эрсээр байгаа ч аль хэдийнээ үхсэн байх гэж таамаглаж байна.
Австралид 2004 оноос л матар хүн рүү довтолж жилдээ л 4-5 хүн рүү дайрдаг  бол энэ оны хувьд анхны тохиолдол юм. Ийм тохиолдолд дөрвөн хүн тутмын нэг нь амь алддаг байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан